MMC- ийн боловсруулсан нүүрсний хэмжээ 2022 онд 2 дахин өсжээ
ГОЛ ӨНЦӨГ:
- Mongolian Mining Corporation (MMC) 2022 онд 5.7 сая түүхий нүүрс олборлов.
- MMC коксжих нүүрсний борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсөлттэй байна.
- MMC Бондын ханш 83.75 болж өссөнөөр 25.2% боллоо.
Өнгөрсөн онд Ковид 19 цар тахалтай холбоотойгоор БНХАУ-ын эрх баригчдын гаргасан шийдвэр "Гашуунсухайт" боомтоос "Ганц мод" хоорондох нүүрсний экспортод сөргөөр нөлөөлсөн билээ. Энэ хугацаанд MMC компани нь ойролцоогоор 5.7 сая тонн түүхий нүүрс олборлосон. Мөн 6.6 сая тонн коксжсон нүүрс боловсруулж 3 сая тонн угаасан коксжих нүүрс үйлдвэрлэсэн ба ойролцоогоор 3.7 сая тонн угаасан коксжих нүүрийг борлуулжээ.
![](http://trader.tavanbogdcapital.com/uploads/news/20-01-2023/template.jpg)
Хэрэв та долларын бондын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/1565614
MMC бондын ханш 83.75 орчимд хүрч өссөн ба өгөөж 25.2%-д хүрлээ.
2019 оны 4 сарын 15-нд гаргасан MMC-ын 440 сая ам.долларын бондын купон нь 9.25% хүүтэй, хагас жил тутамд хүүгийн эргэн төлөлт хийх ба хугацааны эцэст буюу 2024 оны 3 сарын 9-нд үндсэн төлөлтөө хийх нөхцөлтэй. Өнөөдрийн байдлаар ханш 83.75 ам.доллартай байна. Энэ нь ханшийн зөрүү дээр купоны хүүгийн эргэн төлөлтийн нэмээд хүүгийн өгөөж нь 25% орчим болж байна.
![](http://trader.tavanbogdcapital.com/uploads/news/20-01-2023/mmc.jpg)
Хэрэв та долларын бондын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/1565614
Шууд холбогдох утас: 94002137
Түлхүүр үгс:
Ам.доллар
Таван Богд Капитал
бонд
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.