Breaking news: МОНГОЛБАНК бодлогын хүүг 12% хүргэж нэмэгдүүллээ

2025 он 3 сар 7 өдөр
836
2

📢 МОНГОЛБАНК бодлогын хүүг 12%-д хүргэж нэмэгдүүллээ

МОНГОЛБАНК-ны мөнгөний бодлогын хороо 3-р сарын 6, 7-нд хуралдаж дараах чухал шийдвэрүүдийг гаргалаа:

✅ Бодлогын хүүг 2 нэгж хувиар өсгөж 12%-д хүргэв.

✅ Хэрэглээний зээлийн өр-орлогын харьцааг 50%-д тогтоов.

✅ Тэтгэврийн зээлийн үлдэх орлогыг амьжиргааны доод түвшнээс дээш байхаар шинэчлэв.

БОДЛОГЫН ХҮҮГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛСОН ШАЛТГААН

Инфляц өндөр хэвээр – 2025 оны 1-р сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 9.6%, Улаанбаатарт 9.7% хүрч, хүлээлтээс өндөр байна. Цахилгаан, импортын бараа, үйлчилгээ, түрээсийн үнийн өсөлт голлон нөлөөлжээ.

Гадаад орчны тодорхойгүй байдал – АНУ-ын худалдаа, татварын бодлоготой холбоотойгоор мөн Хятадын үл хөдлөхийн зах зээлийн уналт нь нүүрс, төмрийн хүдрийн үнийг сулруулж, Монголын эдийн засагт эрсдэл үүсгэж байна.

Төгрөгийн ханшийг хамгаалах – Бодлогын хүүг нэмэгдүүлэх нь төгрөгийн тогтвортой байдлыг хадгалж, инфляцын дарамтыг бууруулах зорилготой.

ЗЭЭЛИЙН ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТ

📌 Өр орлогын харьцаа 50% – Иргэд орлогынхоо талаас хэтрэхгүй хэмжээгээр зээл авах зохицуулалттай болж, өрийн дарамтыг бууруулна.

📌 Тэтгэврийн зээлийн зохицуулалт – Өр-орлогын харьцаа 84%-д хүрсэн тул тэтгэврийн зээлдэгчдийн үлдэх орлого амьжиргааны доод түвшнээс доошгүй байх шаардлага тавьж байна.
 

ЭДГЭЭР ӨӨРЧЛӨЛТ ТАНД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?

  • Зээлийн хүү өснө – Шинэ зээл авахад зээлийн хүү өсөх хандлагатай. Гэхдээ шууд өсчихгүй удаан хугацаанд нөлөөлнө.
  • Өр-орлогын харьцаа 50% – Орлогын тань талтай тэнцэх хэмжээнээс их зээл авах боломж багасна. Өмнө нь өр орлогын харьцаа 55%-тай байсан.
  • Тэтгэврийн зээлийн хязгаарлалт – Тэтгэврийн зээл авсан иргэнд үлдэж буй орлого амьжиргааны доод түвшнээс бага байх ёсгүй зохицуулалт бий болж байна. Одоогоор Улаанбаатар хотод амжиргааны доод түвшин ₮495,400 байна.

ЦААШИД ЮУГ АНХААРАХ ВЭ?

  • Шинэ зээл авахдаа нөхцөлөө сайтар шалгах
  • Авах гэж буй зээлийнхээ хүүг нарийн тооцоолж зээлдэгч болох
  • Бондын хүү өсөх боломжтой тул манай бондын мэдээллийг цаг алдалгүй авах

Бонд сонирхож байвал мэдээллээ үлдээгээрэй:

https://tavanbogdcapital.com/FeaturedItem/34174311

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК

Breaking news

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

Us****

3 сарын өмнө

Tilegen.Aitugan

0

0

88****99

3 сарын өмнө

88763299

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)