Earnings call: Премиум Нексус ХК-ийн дараагийн алхам юу вэ?

2025 он 3 сар 6 өдөр
402
0

🎯ГОЛ ӨНЦӨГ🎯

📌Компани Чингис Шар Айраг ХХК-ийг худалдан авснаас хойш үнийн зөрүүнээс олз олж, ашигтай ажиллахад голчлон нөлөөлсөн. 

📌Премиум Нексус ХК нь 12 аймагт үйл ажиллагаагаа өргөжүүлж, орон нутагт 50 салбар үйл ажиллагаа явуулж байна. 

📌CU дэлгүүрийн борлуулалтын 20%-ийг хоолны бүтээгдэхүүн бүрдүүлдэг тул түгээлтийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. 

📌Шинэ дэлгүүрүүд нээгдсэнээр жижиглэн худалдааны стандарт сайжирч, өрсөлдөөн нэмэгдэж байна. 

🚀БИЗНЕСИЙН ӨСӨЛТ БА ӨРГӨЖИЛТ 

Премиум Нексус ХК нь орон нутгийн зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлж, одоогоор 12 аймагт салбараа нээгээд байна. Орон нутагт 50 салбар үйл ажиллагаа явуулж байна. CU сүлжээ дэлгүүрийн борлуулалтын 20%-ийг хоолны бүтээгдэхүүн бүрдүүлдэг тул түгээлтийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Шинэ дэлгүүрүүд орон нутагт нээгдсэнээр жижиглэн худалдааны стандарт сайжирч, өрсөлдөөн нэмэгдэж, компанийн орлого тогтвортой өсөх боломж бүрдүүлээд байна. Салбар дэлгүүрийн тоо 2023 онд 374 байсан бол 2024 оны эцэст 445 дэлгүүртэй болсон

💰САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД 

2024 оны санхүүгийн үзүүлэлтүүд өсөж, нийт борлуулалт 598.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 53%-ийн өсөлттэй байна. Цэвэр ашиг 48.4 тэрбум төгрөг болж, 8.1%-ийн өсөлттэй гарлаа. Нийт ашгийн хэмжээ 18.5%-д хүрсэн нь үйл ажиллагааны зардал тогтвортой байгааг харуулж байна. Чингис Шар Айраг ХХК-ийн үйлдвэрлэлийг 70%-иар өсгөж, компанийн үйл ажиллагааны бус орлого нэг удаа 20 тэрбумыг олсон. Мөн компанийн CU app-ын кредит картын үйлчилгээний зээлийн дээд хязгаарыг 3 дахин нэмэгдүүлж, 300,000 төгрөг хүртэл зээл олгож эхэлсэн нь санхүүгийн уян хатан байдлыг дэмжиж байгаа ба одоогоор Голомт банктай хамтран ажиллаж байгаа ба цаашдаа бусад банк болон ББСБ-тай хамтран ажиллахаар төлөвлөж байна.  

🚛ТҮГЭЭЛТИЙН СҮЛЖЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛ 

Түгээлтийн системийн шинэчлэл нь компанийн бизнесийн өргөжилтийн чухал хэсэг болж байна. Өмнө нь гуравдагч этгээдээр түгээлт хийлгэж байсан бол одоо өөрийн шууд түгээлтийн сүлжээг хөгжүүлснээр үйл ажиллагааны үр ашиг нэмэгдэж байна. ДЦС байршил дахь түгээлтийн төвийн хүчин чадлыг өргөтгөж, 5-р сард бүрэн хүчин чадлаараа ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа нь борлуулалтын оргил үед бэлтгэл хангахад ач холбогдолтой. CU дэлгүүрээс гадна охин компаниудын өсөлтөд онцгой анхаарал хандуулж байгаа ч тэдгээрийн орлого одоогоор компанийн нийт орлогын 15%-ийг бүрдүүлж байна. 

🏦НОГДОЛ АШГИЙН БОДЛОГО 

Компанийн зүгээс ногдол ашиг хуваарилахгүй шийдвэр гаргаж 2025 онд түгээлтийн сүлжээнд илүү их хөрөнгө оруулалт хийх зорилгоор ногдол ашгийн тараалтыг хойшлуулсан. Үүнээс гадна дэлгүүрийн хулгайтай тэмцэх бодлогын хүрээнд алдагдлыг 15-20% бууруулах зорилготой санал авах ажил хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Мөн дэлгүүрээр өдөрт дунджаар 200 мянган хүн үйлчлүүлж буй нь дэлгүүр аль хэдийн хотын толь мэт болсон гэж зүйрлэж хэлсэн. 

Хувьцаа эзэмшигчдийн хурал 2025 онд болох бөгөөд ногдол ашгийн бодлогоо тодорхой болгох бодолтой байгаа 

🔍ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ 

Премиум Нексус ХК нь 2024 онд тогтвортой өсөлт үзүүлж, борлуулалт, ашиг өндөр хувиар нэмэгдсэн зэрэг эерэг үзүүлэлттэй байна. Тус компани орон нутагт үйл ажиллагаагаа өргөжүүлж, түгээлтийн сүлжээгээ сайжруулж, санхүүгийн шинэ үйлчилгээнүүд нэвтрүүлснээр ирээдүйн өсөлтийн боломжуудыг нэмэгдүүлж байгаа нь онцлууштай. Гэсэн хэдий ч түгээлтийн шинэчлэл, Чингис Шар Айраг ХХК-ийн нэг удаагийн өндөр орлого нь цаашдаа ямар нэг баталгаа өгч чадахгүй байх боломжтой. 

Мөн компани энэ жил ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэсэн нь бизнесийн цар хүрээг өргөжүүлэх, түгээлтийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой юм. Хөрөнгө оруулагчдын хувьд богино хугацаанд ногдол ашиг авах боломж хязгаарлагдаж байгаа ч, урт хугацаанд компанийн үнэ цэнийг өсгөх стратеги хэрэгжиж буйг харгалзан үзэх нь зүйтэй. Цаашид компанийн өрсөлдөх чадварыг хадгалах, бизнесийн тогтвортой өсөлтийг үргэлжлүүлэх нь чухал байх нь.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК

Хувьцаа

Earnings call

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)