АНУ-ын зах зээл: Хөдөлмөрийн зах зээл сулрах уу

2023 он 1 сар 20 өдөр
318
0

Гол өнцөг:

  • АНУ-ын ажилгүйдлийн тэтгэмж авахаар өргөдөл гаргагчдын тоон мэдээ хүлээлтээс бага гарснаас хөрөнгийн зах зээл уналттай хаагдлаа.
  • Холбооны Нөөцийн Сангийн дэд тэргүүн өөрийн мэдэгдэлдээ АНУ мөнгөний хатуу бодлого баримталсаар байх болно гэдгээ илэрхийллээ.

Ажилгүйдлийн тэтгэмж авахаар өргөдөл гаргагчдын тоо эдийн засагчдын таамаглалаас бага гарлаа. Энэ нь хөдөлмөрийн зах зээл хатуу байгааг илтгэж байгаа бөгөөд хөрөнгийн зах зээлийн томоохон гурван индексүүдийн уналт үргэлжиллээ.

Өнгөрсөн пүрэв гаригт АНУ-ын хөрөнгийн зах зээл хаагдах үед DJIA 0.76%-иар буюу 252 нэгжээр, S&P500 индекс 0.76%-иар, технологийн салбарын NASDAQ индекс 0.96%-иар тус тус унаад байна.

АНУ-ын зах зээл

Ажилгүйдлийн тэтгэмж авахаар өргөдөл гаргагчдын тоон мэдээ хүлээлтээс бага гарлаа. Эдийн засагчид 214000 иргэн өргөдөл гаргана гэж таамаглаж байсан бол нийт 190000 иргэн өргөдөл гаргажээ. Энэ тоон мэдээ нь инфляц буурах хүлээлтийг багасгаад байна. Учир нь иргэд ажилтай буюу хөдөлмөрийн зах зээл хатуу байгааг илтгэж байгаа бөгөөд иргэд ажилтай цалинтай байгаа нь эдийн засгийн тэлэлтийг дэмжиж инфляц буурахад сөргөөр нөлөөлж болно. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын бондын өгөөж өсөөд байна.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

Холбооны Нөөцийн Сангийн удирдлагуудын мэдэгдэл

ХНС-ийн дэд тэргүүн Lael Brainard пүрэв гаригт хэлсэн мэдэгдэлдээ “ХНС-ийн зорилго бол инфляцыг зорилтот түвшин болох 2%-д хүргэх юм. Одоогийн инфляцын түвшин зорилтот түвшинд хүрэх болоогүй байна. Иймд ХНС мөнгөний хатуу бодлого үргэлжлүүлсэн хэвээр байх болно” хэмээн хэллээ.

Таныг манай компанийн зүгээс зохион байгуулж буй “Top Traders” event-д хүрэлцэн ирэхийг урьж байна. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/4454456

Шинжээчийн дүгнэлт

АНУ-ын шинээр ажилгүйдлийн тэтгэмж авахаар өргөдөл гаргагчдын тоо хүлээлтээс бага гарч байгаа нь хөдөлмөрийн зах зээл чанга байгааг илтгэж байна. Энэ нь ХНС-д бодлогын хүүг зөөллөх болоогүй байгааг харуулж байгаа бөгөөд цаашид ч хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжилнэ гэсэн дохиог зах зээлд өгөөд байна. Үүнтэй холбоотойгоор хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалт болох Засгийн Газрын бондын өгөөж 3.2%-иар өсөөд байна. Дээрх мэдээллээс харвал богино хугацаанд зах зээл сэргэж байсан ч урт хугацаандаа баавгай зах зээл үргэлжлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: www.investing.com

Түлхүүр үгс:

АНУ-ын зах зээл

АНУ-ын эдийн засаг

Долларын хөрөнгө оруулалт

Таванбогд Капитал

Хөрөнгийн зах зээл

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)