"TMK Energy" –н хувьцааны ханшид хөдөлгөөн орж эхэлсэн үү?
ГОЛ ӨНЦӨГ:
- Пүрэв гарагт “TMK” –н 122 сая ширхэг хувьцааны арилжаа хийгдэж, ханш 50% өсөж AUD0.003 дээр хаагдлаа.
- Энэ нь арилжааны идэвхээрээ 2024 оны 11 –р сараас хойш гуравт орох томоохон дүн боллоо.
- Ханшийн хувьд сүүлийн 3 хоног дараалан AUD0.003 дээр хаагдсан нь худалдан авалт эрчимжиж ирж буйг илтгэв.
- Өнөөдрийн байдлаар байдлаар ханш AUD0.004 дээр богино хугацаанд арилжаалагдаж буцаад AUD0.003 орчим дээр тогтворжиж байна.
- Сонирхуулахад “TMK” –н хувьцааны ханш сүүлийн 4 сар дараалан AUD0.002-0.003 хооронд арилжаалагдсан ба ихэнх тохиолдолд худалдан авах захиалга AUD0.0025 дээр биелж байсан.
- Тэгвэл өнөөдрөөс худалдан авах захиалга багадаа AUD0.003 дээр биелж байна.
- “TMK” –н хувьд энэ I улирлын эцэс, II улирлын эхээр газрын гүний даралтыг “critical desorption point” хүртэл буюу хий цооногийн амсар луу чөлөөтэй хөөрөх хүртэл бууруулах зорилго тавин ажиллаж байна.
- Уг түвшинд хүрвэл хий олборлолтын хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж, борлуулалтын шат руу шилжих боломжийг олгоно.
АРИЛЖААНЫ ИДЭВХ НЭМЭГДЭВ

Дээрх зурагт “TMK” –н сүүлийн 5 хоногийн арилжааны хэмжээ болон түүхэн дундаж арилжааны хэмжээг харууллаа. Өнгөрсөн Пүрэв гарагт “TMK” –н 122 сая ширхэг хувьцааны арилжаа хийгдэж, ханш 50% өсөж AUD0.003 дээр хаагдлаа. Энэ нь арилжааны идэвхээрээ 2024 оны 11 –р сараас хойш гуравт орох томоохон дүн боллоо. “TMK” –н хувьцааны арилжааны түүхэн дундаж хэмжээ нь өдрийн 13.5 сая ширхэг байдаг бол Пүрэв гарагийн арилжаа нь уг хэмжээнээс 9 дахин өндөр байна.
ХАНШ СЭРГЭЖ ЭХЛЭВ

“TMK” –н ханш сүүлийн 4 сарын хугацаанд AUD0.001-0.003 хооронд арилжаалагдаж байсан. Худалдан авах захиалга ихэвчлэн AUD0.002 эсвэл AUD0.0025 дээр биелдэг байсан. Мөн хувьцааны ханш AUD0.003 дээр хаагдвал маргааш нь шууд унаж AUD0.002 дээр хаагддаг зүй тогтол ажиглагддаг байсан.
Тэгвэл сүүлийн 3 өдөр дараалан AUD0.003 дээр хаагдсан мөн өнөөдөр AUD0.004 дээр бага зэргийн арилжаа хийгдсэн зэрэг нь уг хувьцааны эрэлт эрс нэмэгдсэнийг харуулж байна.
СУУРЬ ТАЛААС ЮУ ХҮЛЭЭХ ВЭ?
“TMK” –н хувьд энэ I улирлын эцэс, II улирлын эхээр газрын гүний даралтыг “critical desorption point” хүртэл буюу хий цооногийн амсар луу чөлөөтэй хөөрөх хүртэл бууруулах зорилго тавин ажиллаж байна. Уг түвшинд хүрвэл хий олборлолтын хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж, борлуулалтын шат руу шилжих боломжийг олгоно.
Мөн Герман улсын “Jens Energie” компанитай эрчим хүч үйлдвэрлэх санамж бичгийг өнгөрсөн 12 –р сард байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд “TMK” өдөрт 5,000-15,000 метр куб хийг “Jens Energie” –д борлуулах юм.
Сонирхуулахад өнгөрсөн I сард хий үйлдвэрлэлийн сарын дээд амжилтаа эвдэж, 8,000 метр кубд хүрлээ хэмээн “TMK” –с саяхан мэдээлсэн билээ.

Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.