10 компани ногдол ашиг тараахаа зарлалаа

ГОЛ ӨНЦӨГ:
📈Ногдол ашиг тараах шийдвэр гаргасан компаниудын өгөөж дунджаар 4.2%-тай гарав.
📊2024 онд тус хувьцаат компаниудын хувьцааны ханш 7 нь өсөлттэй, 2 бууралттай байсан бол Эрдэнэ Суварга ХК дээр нэг ч арилжаа хийгдээгүй байна.
🚀Тэгвэл цаашид хувьцааны ханш өсөх боломжтой компани юу байна?
Ногдол ашиг тараах компаниудын мэдээлэл:
- ЛэндМН ББСБ ХК: 2025/04/04-ний дотор ногдол ашиг тараах бөгөөд нэгж хувьцаанд ₮15
- Инновэйшн Инвестмент ХК (QPAY): 2025/04/30-ны дотор ₮20
- АПУ ХК: 2025/08/19-ний дотор ₮65
- Айтүүлс ХК: 2025/04/30-ны дотор ₮3.5
- Монгол Ложистикс Холдинг ХК: 2025/04/30-ны дотор ₮5.4
- Инвескор ББСБ ХК: 2025/04/23-ны дотор ₮60
- Эрдэнэт Суварга ХК: 2025/06/30-ны дотор ₮5
- Монгол Гутал ХК: 2025/06/05-с эхлэн ₮2,470
- Мах Импекс ХК: 2025/04/30-ны дотор ₮100
Материал импекс: 2025/12/31-ны дотор ₮150 тус тус тараана.
❕Ногдол ашиг өндөр гээд баярлах эрт байна.
Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа ногдол ашгийн өгөөж болон хувьцааны ханшийн өөрчлөлтийг харгалзан үзэх нь зайлшгүй шаардлагатай. ЛэндМН ББСБ ХК 9.0%-ийн ногдол ашгийн өгөөжтэй, QPAY буюу Инновэйшн инвестмент ХК 8.9%-тай, АПУ 6.5%-тай гэх мэт олон компаниуд ногдол ашиг тараахаа зарласан. Гэхдээ 2024 онд хувьцааны ханш нь хэрхэн өөрчлөгдсөнийг анзаарав уу? Жишээлбэл, ЛэндМН ББСБ -ийн хувьцааны ханш нь 169.4%-иар өссөн байна. Энэ нь зөвхөн ногдол ашгаас гадна компанийн хувьцааны ханшийн зөрүүгээс олох өгөөж ямар өндөр байсныг харуулж байна. Харин АПУ -ийн хувьцааны ханш нь 16.7%-иар, Инновэйшн инвестмент өндөр ногдол ашгийн өгөөжтэй байгаа ч ханш нь 6.8%-иар тус тус буурсан нь чамлахаар үзүүлэлт билээ.
💭Эндээс хэд хэдэн чухал дүгнэлт хийх боломжтой.
Ногдол ашгийн өгөөж өндөр байлаа гээд компанийн хувьцааны ханш өснө гэсэн үг биш бөгөөд зарим тохиолдолд өндөр ногдол ашиг тараах нь компанийн ирээдүйн өсөлтийг удаашруулах эрсдэлтэй байдаг. Дашрамд дурдахад уг 2 компани нь хагас жилийн ашгаасаа ногдол ашиг тараасан билээ. Тиймээс зөвхөн ногдол ашиг дээр төвлөрөхөөс илүү компанийн санхүүгийн байдал, ирээдүйн өсөлтийн боломжийг харгалзан үзэх нь зүйтэй. Хөрөнгө оруулагч бүрийн зарчим, арга барил өөр байх тул богино хугацаанд ногдол ашиг хүртэхийг зорьж буй хүмүүс өндөр өгөөжтэй компаниудыг сонирхож болох бол, урт хугацаанд тогтвортой өсөлтийг эрэлхийлж буй хөрөнгө оруулагчид хувьцааны ханшийн өсөлтийг анхаарч судлах нь чухал.
❗Хэт өндөр ногдол ашиг санал болгож буй компанийн хувьцааг авах нь зарим тохиолдолд эрсдэлтэй байж болохыг санаарай.
📈vs📉APU-ийн дараагийн өсөлт ирэх үү, эсвэл уналт үргэлжлэх үү?
Монголын хөрөнгийн зах зээлд ногдол ашиг тараадаг голлох компаниудын нэг болох АПУ ХК-ийн хувьцааны ханшийн уналт сонирхол татахуйц ба хэдийгээр компанийн 2024 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас тараах ногдол ашгийн өгөөж 6.5% байгаа ч хувьцааны ханш 16.7%-иар унасан нь хойш татаж байна. Уналт нь нэг талаас компанийн санхүүгийн үзүүлэлтүүдийн хүлээлт хангалтгүй байж болох бол нөгөө талаас хөрөнгө оруулагчид ногдол ашгаа хүртэхээс илүүтэй хувьцаагаа зарах сонирхолтой байж болох юм.
👉Гэхдээ АПУ-ийн хувьд эергээр харж болох хэд хэдэн хүчин зүйлс бий.
Компанийн зах зээл дэх байр суурь, хэрэглэгчдийн тогтвортой эрэлт, үйл ажиллагааны үр ашиг зэрэг нь ирээдүйд өсөх боломжтой хэвээр гэдгийг харуулж байна. Иймд хувьцааны үнэ одоогоор буурсан нь урт хугацааны хөрөнгө оруулагчдын хувьд боломж гэж харж болох юм. Тиймээс 2024 оны жилийн эцсийн тайлан гартал хүлээж л сууя.
Шинжээчийн дүгнэлт
Хөрөнгө оруулагчийн хувьд одоогийн нөхцөл байдлыг нарийн судалж, шийдвэр гаргах нь чухал ба богино хугацааны өгөөжийг эрэлхийлж буй хөрөнгө оруулагчдын хувьд энэ нь тодорхойгүй байдал үүсгэж болох ч урт хугацааны хөрөнгө оруулагчдын хувьд компанийн хувьцааны ханш буурч байгаа нь худалдан авах сайхан боломж гэж харагдаж байна. АПУ-ийн ханшийн уналт үргэлжлэх эсэх, цаашид өсөлт ирэх эсэх нь зах зээлийн нөхцөл байдлаас хамаарах тул хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа анхааралтай байгаарай.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал ҮЦК
Хувьцаа
Ногдол ашиг
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
5 Сэтгэгдэл
80****08
Анхдагч надад сайхан чухал мэдээлэл өгсөнд баярлалаа ! Амжилт хүсье !
2
0
ОТ****ААТАР
Gl
2
0
88****38
ноогдол ашигаа авч чадахгүй бна нэг ч аваагүй
0
0
88****38
ганц ч аваагүй
0
0
ho****
huwsa zarnaa750
0
0
Сэтгэгдэл үлдээх