Хаалттай бондын өгөөж болон эрэлт хурдацтэй нэмэгдсээр
ГОЛ ӨНЦӨГ
- Хаалттай бондын дундаж хүү хугацаатай хадгаламжаас 7.5 нэгж хувиар өндөр байна
- Хугацаатай хадгаламжийг бодвол бонд нь илүү хөрвөх чадвартай ба хүүгийн торгуульгүй байдаг.
- Хувьцаатай харьцуулахад хадгаламж, бонд нь эрсдэл багатай боловч компанийн бонд банкны хадгаламжаас илүү эрсдэлтэй гэж үздэг.
Хадгаламж ба бонд
Хөрөнгө оруулалтын хэрэгслүүд дундаас хадгаламж болон бонд нь харьцангуй төстэй бүтээгдэхүүнд тооцогддог. Энэ хоёр бүтээгдэхүүн нь харьцангуй эрсдэл багатай боловч тогтмол өгөөжтэй гэдгээрээ ойролцоо тул харьцангуй бага эрсдэлтэйгээр хөрөнгө оруулах сонирхолтой талууд эдгээрийг сонгодог. Харин нөгөө талаар хадгаламж ба бонд хоорондоо ялгаатай тал их бий.
.png)
Хэрэв та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах линк дээр дарж бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757016
Өгөөж ба эрсдэл
2022 оны 11 сарын байдлаар шинээр татсан төгрөгийн хадгаламжийн хүү 11.1%, 2023 оны 1-р сарын байдлаар системийн таван банкны хадгаламжийн дундаж хувь нь 12.2% байна.
.png)
Одоогийн байдлаар өгөөжийн хэмжээгээрээ бондын жилийн өгөөж нь системийн таван банкны жилийн хадгаламжаас 7.5 нэгж хувиар өндөр байна. Өгөөж өндөр байна гэдэг нь үүнийг дагаад эрсдэл тодорхой хэмжээгээр илүү гэж ойлгож болно.
.png)
Хэрэв та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах линк дээр дарж бүртгүүлээрэй. Бүртгүүлэх:https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757016
Хэрвээ та бонд худалдан авбал нэг компанид мөнгөө зээлж байна гэсэн үг. Тиймээс таны хөрөнгө оруулалт нэг компаниас шалтгаалах нь байна. Харин хадгаламжийн хувьд та арилжааны банканд мөнгөө зээлж байгаа хэрэг бөгөөд банк тан шиг олон эх үүсвэр татаж, цааш нь олон компани болон хувь хүн рүү зээлдүүлж байгаа юм. Ингээд бодохоор нэг компаниас олон компанид мөнгөө хувааж зээлдэх нь эрсдэл багатай. Гэхдээ энэ нь хадгаламж болон бонд гэх бүтээгдэхүүний хувьд ерөнхий дүгнэлт юм.
.png)
Хэрвээ үнэхээр нэг сайн компанийн бонд авбал эрсдэл багатайгаар өндөр өгөөж хүртэх боломж бий. 2021 оны 8-р сараас эхлэн ББЗЗ дээр хаалттай бондууд гарч эхэлсэн бөгөөд одоогоор нийт 60 компанийн Тиймээс бондод хөрөнгө оруулахдаа сайн судалгаа, мэдээлэлтэй байх шаардлагатай.
Хэрэв та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах утсаар холбогдоно уу: 95102229, 94005595, 95024664, 95029966

Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Бонд
Өгөөж
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх


