Монголын хөрөнгийн бирж ХК цэвэр ашиг 267 хувь өслөө

2025 он 2 сар 5 өдөр
543
0

ГОЛ ӨНЦӨГ 

  • МХБ ХК-ийн 2024 оны жилийн эцсээр нийт хөрөнгийн хэмжээ 843 тэрбум байна.
  • Цэвэр ашиг ₮34.2 тэрбум хүрч, өмнөх оноос 267% өсөв.

САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ  

Тус компанийн үйл ажиллагааны ашиг өмнөх оноос 73% өсөж ₮13.5 тэрбумд хүрсэн бол цэвэр ашиг 267%-ийн өсөлт үзүүлж ₮34.1 тэрбум хүрээд байна. Энэхүү өсөлтийг үзүүлэхэд хүүний орлого нөлөөлжээ. Тус онд Монголын Хөрөнгийн Бирж ХК ₮33.1 тэрбумын хүүний орлого олсон байна.  

 

Үнэ ашгийн харьцаа P/E өмнөх оноос 48.3х нэгжээр буурсан байна. Үнэ дансны харьцаа P/B 1.76х болж, өмнөх оноос 0.69х нэгжээр өссөн байна.  

Ашигт ажиллагааны нөлөөгөөр өөрийн хөрөнгийн өгөөж 57.9% болж, өмнөх оноос 55.2%-аар өссөн. Компани өөрийн хөрөнгийг маш ашигтай ашиглаж байна. 

 

Монголын Хөрөнгийн Бирж ХК 2024 онд өдөрт дунджаар 42.5 сая төгрөгийн арилжаа хийгдэж байсан бол 2025 оны эхний сар 37.7 сая төгрөгийн арилжаа хийгдсэнээр хөрвөх чадвар бага зэрэг буурсан байна. 2024 оны 7 сард хөрвөх чадвар хамгийн өндөр байсан байна. Мөн энэ оны 1 сараас эхлэн өдөрт хийгдэх арилжааны дүн буцаад идэвхжиж байна. 

  

 

2022 оны 12 сарын 27-30ны хооронд анхдагч арилжаа явагдсан. Нэгж хувьцаагаа ₮100-өөр үнэлэн гаргасан бол 2025.02.04-ны хаалтын ханшаар 271%-аар өсөлт үзүүлж ₮371 дээр хаагдсан байна. 

 

Шинжээчийн дүгнэлт 

    МХБ ХК-ийн хувьд 2023 оны 1 сараас эхлэн хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн. 2 жилийн хугацаанд тус хувьцааны ханш 272%-ийн өсөлт үзүүлжээ. Ингэснээр хувьцааны үнэлгээг тооцоолдог үнэ ашгийн харьцаа P/E 3.8х байна. Үнэ дансны үнийн харьцаа P/B 1.76х байна. Энэ нь бага зэрэг өндрөөр үнэлэгдсэн гэдгийг илтгэж байгаа боловч Монголын хөрөнгийн бирж ХК-ийг хөрөнгө оруулагч нар худалдан авч байгаа нь  хувьцаанд итгэлтэй байгааг харуулж байна.  

   Цэвэр ашгийн хэмжээ 3.7 дахин өсөж ₮34.1 тэрбум хүрэхэд өсөлтөд хүүний орлого огцом өссөн нь нөлөөлжээ. 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК

Монголын хөрөнгийн бирж ХК

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)