Өнөөдөр биржид 1.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хувьцаа арилжаалагдлаа
ГОЛ ӨНЦӨГ
- TOП20 индекс 52,580-д хүрч 2025 оны эхнээс 2.5% өсөөд байна.
- Өнөөдөр KHAN хувьцааны идэвхээр тэргүүлж 58.7 сая төгрөгийн арилжаа хийгдлээ.
- "Хувьцааны хуримтлал" багц 27.4%-ийн өсөлттэй байна.
ТОП20 ИНДЕКС ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨВ?
TOП20 индекс 52,580-д хүрсэн нь өмнөх өдрийн хаалтын ханштай харьцуулахад 0.03%-ийн өсөлттэй байна. Хэрвээ 2024.01 сард ₮1,000,000-өөр хөрөнгө оруулалт хийсэн бол 24.7%-р өсөж 1,247,000 төгрөг болох байжээ.

ХАМГИЙН ХАМГИЙН...
Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Богд Банк ХК, Хөвсгөл алтан дуулга ХК, Хай би ойл ХК, Хөх ган ХК, Улсын их дэлгүүр ХК-ууд байсан ба өсөлт нь 5.7%-аас 15.0%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Монгол алт ХК, Худалдаа Хөгжлийн банк, Багануур ХК, Ард кредит ББСБ ХК болон Гермес центр ХК-ууд байсан ба бууралт нь -15.0%-аас -2.5%-ийн хооронд хэлбэлзсэн байна.

ХАМГИЙН ИДЭВХТЭЙ АРИЛЖААНУУД ХЭР ӨСӨЛТТЭЙ БАЙНА ВЭ?

ХУВЬЦААНЫ ХУРИМТЛАЛ
Манай компани 2023 оноос эхлэн 7 хоног бүр 250,000 төгрөгөөр хувьцаа худалдан авч "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлсэн бол 2024 оноос эхлэн худалдан авалтын үнийн дүнгээ 2 дахин нэмж 7 хоног бүр 500,000 төгрөгөөр худалдан авалт хийж "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлээд байна.
"Хувьцааны Хуримтлал" -тай нэгдэхийг хүсвэл: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/34015987

Түлхүүр үгс:
Өнөөдөр биржид
Таван Богд Капитал ҮЦК
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх