Азийн зах зээл: АНУ –н тарифын бодлогын нөлөөгөөр алтны ханш түүхэн дээд ханшаа өчигдөр шинэчлэн тогтоов.

2025 он 2 сар 4 өдөр
122
0

ГОЛ ӨНЦӨГ

  • АНУ –н тарифын бодлогын нөлөөгөөр алтны ханш түүхэн дээд ханшаа өчигдөр шинэчлэн тогтоов.
  • АНУ болон БНХАУ нь шинэхэн тарифын асуудал дээр тохиролцоонд хүрэх магадлал ихсэж, зах зээл өсөв.
  • Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 2.8% -нөсөлттэй.

Даваа гарагийн 11:15 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс 2.8% өсөж 20,900 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 5.0% -р өсөв. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 1.6% -р өсөв, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.5% -р өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 1.6% -р өсөв, Тайваны “TAIEX” индекс 3.5% -р унав.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: MEITUAN /3690.HK/ 5.4% өсөж 150.1 HKD, LENOVO /0992.HK/ 7.9% өсөж 10.6 HKD, KUAISHOU /1024.HK/ 5.0% өсөж 43.7 HKD хүрсэн.

Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 2.8% -н өсөлттэй байна. 

АЛТ ӨССӨӨР

АНУ –н ерөнхийлөгч Donald Trump –н зүгээс бусад орнуудыг АНУ –тай шударга бус гадаад худалдаа хийдэг хэмээн буруутгаж, тарифыг нэмнэ хэмээн удаа дараа мэдэгдэл хийж байсан. Уг үзэл баримтлалын дагуу өнгөрсөн Бямба гарагт Канад, Мексик, БНХАУ –н экспортын бүтээгдэхүүнүүд дээр нэмэлт тарифыг тавьсан билээ.

Тарифын хэмжээ нэмэгдэх нь бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг өсгөх, тарифын ихэнх өртгийг хэрэглэгчид рүү шилжүүлэх, инфляцыг өдөөх зэрэг сөрөг нөлөөг үзүүлдэг билээ. Энэ нь инфляцыг зорилтот түвшин хүртэл буулгахаар хичээж буй ХНС –н ажилд нэрмээс болох, улмаар бодлогын хүүгийн хэмжээ удаан хугацаанд өндөр түвшинд үлдэх магадлалыг нэмэгдүүлж хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлөх боломжтой юм. Басхүү ерөнхийлөгч Donald Trump –н зүгээс бодлогын хүүгээ буулга хэмээн ХНС –с шаардаж буй нь зах зээлд тодорхойгүй байдлыг үүсгэж байна.

Мөн АНУ –с тавьсан тарифын нөлөөг Канад улс эсэргүүцэж, ижил түвшний тарифыг АНУ –н бүтээгдэхүүнүүд дээр тавихаар болсон зэрэг нь дэлхийн худалдааны дайны галыг дахин асаах эрсдэлийг нэмэгдүүлээд байгаа билээ.

Эдгээр нь аюулгүй хорогдох байр болох алтны ханшийг өсөхөд нөлөөлж байна. Даваа гарагт алтны спот ханш $2,830.49 –д хүрч түүхэн дээд ханшаа шинэчлэн тогтоожээ.

2025 оны 12 –р сар гэхэд алтны ханш “Goldman Sachs” –н зүгээс $3,000 –д хүрнэ,  “UBS” –с $2,850 –д хүрнэ, “JPMorgan” –ны зүгээс мөн $3,000 –д хүрнэ, “Citigroup” –с бас л $3,000 –д хүрнэ гэсэн өөдрөг таамаглалуудыг дэвшүүлээд байна.

ХУДАЛДААНЫ ДАЙН

Өнгөрсөн Бямба гарагт АНУ –н ерөнхийлөгч Donald Trump Канад & Мексик улсууд дээр 25% -н тариф, БНХАУ дээр 10% -н тарифыг энэ Мягмар гарагаас эхлэн ноогдуулахаар болов. Тэгвэл БНХАУ –н Худалдааны яамнаас өөрсдийн ашиг, сонирхлыг чанд хамгаалах хариу арга хэмжээг авч, Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргана хэмээн маргааш өдөр нь буюу Ням гарагт мэдэгдсэн билээ.

Тэгвэл өчигдөр буюу Даваа гарагт Donald Trump –н зүгээс Мексик болон Канад улсууд дээр шинээр тавьсан тарифын хэрэгжих хугацааг 30 хоногоор хойшлуулсан болохыг зарласан байна.

Үүний адилаар БНХАУ дээр тавигдсан тарифыг хойшлуулах магадлал ихэссэн нь өнөөдөр зах зээлийг өсгөхөд нөлөөлжээ.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.cnbc.com/

https://www.bloomberg.com/

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)