Азийн зах зээл: Бямба гарагт Donald Trump Канад & Мексик улсууд дээр 25%, БНХАУ дээр 10% -н тариф ноогдуулав.

2025 он 2 сар 3 өдөр
107
0

ГОЛ ӨНЦӨГ

  • Бямба гарагт Donald Trump Канад & Мексикулсууд дээр 25%, БНХАУ дээр 10% -н тариф ноогдуулав.
  • Ням гарагт БНХАУ –н Худалдааны яамнаас өөрийн ашиг, сонирхлыг чанд хамгаалах хариу арга хэмжээг авч, Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргана гэв.
  • БНХАУ –н аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа 1 –р сард буурав.
  • Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 1.7% -нуналттай.

Даваа гарагийн 11:15 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс 1.7% унаж 19,980 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 1.1% -р унав. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 2.42% -р унав, Австралийн “S&P/ASX 200” индекс 1.8% -р унав, БНСУ -н “KOSPI” индекс 3.0% -р унав, Тайваны “TAIEX” индекс 0.97% -р өсөв.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: KINGSOFT CLOUD /3896.HK/ 26.7% өсөж 1.59 HKD, BABA /9988.HK/ 4.9% өсөж 92.7 HKD, BIDU /9888.HK/ 6.7% унаж 81.9 HKD хүрсэн.

Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 1.7% -н уналттай байна. 

ХУДАЛДААНЫ ДАЙН

Өнгөрсөн Бямба гарагт АНУ –н ерөнхийлөгч Donald Trump Канад & Мексик улсууд дээр 25% -н тариф, БНХАУ дээр 10% -н тарифыг энэ Мягмар гарагаас эхлэн ноогдуулахаар болов. Тэгвэл БНХАУ –н Худалдааны яамнаас өөрсдийн ашиг, сонирхлыг чанд хамгаалах хариу арга хэмжээг авч, Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргана хэмээн маргааш өдөр нь буюу Ням гарагт мэдэгджээ.

Нөгөө талаас Канад & Мексик улсуудаад тэр даруй хариу арга хэмжээ авч, өөрсдийн эсэргүүцлээ илэрхийлнэ гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал Канад улсын ерөнхий сайд Justin Trudeau –с “Энэ Мягмар гарагаас эхлэн $21тэрбум ам.долларын дүн АНУ –н бүтээгдэхүүнүүд дээр 25% -н тариф ноогдуулна” хэмээн хэлжээ. Бээжингийн зүгээс хариу арга хэмжээ авна гэсэн мэдэгдлийг эс тооцвол яг тодорхой бодлогын чиглэл одоогоор ил болоогүй байна. 

Өнөөдөр өглөө Donald Trump –н тарифын мэдэгдлээс шалтгаалан томоохон индексүүд, криптовалют уналттай арилжаалагдаж, ам.долларын индекс өсөлттэй буюу ам.доллар чангарч байна.

ӨНӨӨДРИЙН СТАТИСТИК

Caixin PMI гэдэг нь Хятадын бизнесийн мэдээ судалгааны агентлаг Caixin –с гаргадаг Caixin PMI индекс юм. Уг индексийн нэг онцлог нь судалгаанд оролцож буй байгууллагуудын нэлээдгүй хэсэг нь Хятадын зүүн өмнөд эргийн бүсэд байдагт оршдог ба тэр утгаараа тухайн бүсэд байршилтай бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа сайжрах нь индексийг өсгөх нөлөө үзүүлдэг. Сар бүр ойролцоогоор 430 гаруй байгууллагаас асуулга авч, тухайн сарын эцэс эсвэл шинэ сарын эхээр тооцож зарладаг байна.

БНХАУ –н “Caixin” судалгааны байгууллагаас гаргадаг “PMI” индекс 50.1 гарч өмнөх сарын үзүүлэлт 50.5 болон хүлээлт 50.6 –с бага гарсан байна. Энэ нь БНХАУ –н Статистикийн Хорооноос гаргадаг албан ёсны “PMI” индексийн дагуу буюу аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа өмнөх сартай харьцуулахад 1 –р сард буурсныг илтгэв. Албан ёсны “PMI” индекс 49.1 гарч, сүүлийн 3 сар дараалан 50 –с дээш утга авсан амжилтаа дуусгавар болгосон билээ.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.cnbc.com/

https://www.bloomberg.com/

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)