Банк Реформер: I улиралд Худалдаа, хөгжлийн банкны цэвэр ашиг 2 дахин өсөж, ₮32 тэрбумд хүрлээ

2022 он 5 сар 13 өдөр
999
0

ГОЛ ӨНЦӨГ

  • Худалдаа, хөгжлийн банкны 2022 оны эхний улиралд цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 2.2x дахин өсөж ₮32.7 тэрбум гарч, өөрийн хөрөнгийн өгөөж өмнөх оноос 7.5 нэгж хувиар өслөө. (RoaE: дундаж өөрийн хөрөнгөөр тооцов)
  • Энэхүү ашигт ажиллагааны өсөлтөд хүүгийн зардал 19%-аар буурсан нь голчлон нөлөөлжээ.
  • Балансын хувьд өмнөх оны мөн үеэс нийт хөрөнгө 11% өсөлт үзүүлсэн бол өөрийн хөрөнгө 3%, цэвэр зээл 21% өсөлт тус тус үзүүллээ. 

   Өдөр бүр санхүүгийн тайлангаа гаргадаг ганцхан салбар нь банкны сектор бөгөөд арилжааны банкууд улирал бүр санхүүгийн тайлангаа веб сайтаараа дамжуулан хүргэдэг. Харин энэ удаад Худалдаа, хөгжлийн банкны I улирлын гүйцэтгэлээс харахад хүүгийн орлого өмнөх оны мөн үетэй ойролцоо түвшинд байсан хэдий ч нөгөө талдаа  харилцах, хугацаагүй хадгаламжийн хүү тэглэлт болон хугацаат хадгаламжийн хүүгийн бууралттай холбоотойгоор бусад банкуудын нэгэн адил хүүгийн зардал 19% хэмнэсэн нь ашигт ажиллагааг дэмжсэн дүр зурагтай байна. 

   Тус банк нь банкны салбарын активын 23%-ийг дангаар бүрдүүлдэг, Хаан банкны дараа орох хэмжээний том банк хэдий ч балансын үзүүлэлтүүдийн хувьд мөн өндөр өсөлттэй гарчээ. Жишээлбэл, цэвэр зээлийн багц өмнөх оны мөн үеэс 21% өссөн Хаан, Хасбанкны өсөлтөөс бага хэдий ч Голомтын өсөлтийг давсан үзүүлэлттэй байна. Харин эздийн өмчид төдийлөн өөрчлөлт гараагүй байна. Харилцах, хадгаламжийн 7.5%-н өсөлтөд харилцах дангаар 40% өссөн нь нөлөөлжээ.

  Арилжааны банкуудын хувьд Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах шаардлагатай байдаг. Эдгээр үзүүлэлтүүдээс өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон хөрвөх чадварын үзүүлэлтүүдийг дээрх графикт харуулав. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа нь тус банкны хувьд 14.9% байгаа нь бусад банкуудтай харьцуулахад дундаж түвшинд байна. Энэ үзүүлэлт нь тухайн банк одоогийн байгаа өөрийн хөрөнгийн түвшинд хэр их хэмжээний эх үүсвэр татаж, томрох боломжтойг харуулдаг бөгөөд Монголбанкны шалгуур 12% руу дөхөх тусам энэ боломж хязгаарлагдмал болдог. Хөрвөх чадварын хувьд банкуудын харилцагчдын шаардлагаар мөнгийг гаргаж өгөх чадварыг илэрхийлдэг ба энэ шаардлагаа системийн банкууд хангалттай хангаж ажиллаж байна.

ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУХАЙ

   Худалдаа хөгжлийн банк нь 1990 онд байгуулагдсан ба өдгөө нийт 97 салбар тооцооны төвтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Байгууллагын банкны зах зээлд төвлөрөн үйлчилдэг уг банк нь 36,000 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, Монгол улсын гадаад төлбөр тооцооны 85%, худалдааны санхүүжилтийн 55%-ийг дангаараа гүйцэтгэсэн байна. 2007 оноос хойш олон улсын зах зээл дээр 1.14 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 5 удаагийн бонд босгож байсан. 

ТАЙЛБАР

Өөрийн хөрөнгийн өгөөж: Return on Equity буюу RoE үзүүлэлт нь сүүлийн 12 сарын нийт цэвэр ашгийг дундаж өөрийн хөрөнгөд харьцуулж тооцох замаар нэгж эздийн өмчид ногдох ашгийн хувийг илтгэдэг харьцаан үзүүлэлт юм. 

 

Хэрвээ та Банкуудын IPO-той холбоотой “Банк Реформер” хөрөнгө оруулалтын цогц зөвлөх үйлчилгээ авах бол доорх хаягуудаар бидэнтэй холбогдоорой.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Банкны IPO

Худалдаа, хөгжлийн банк

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)