Өнөөдөр биржид: KHAN хувьцаа арилжааны дүнгээр тэргүүллээ
ГОЛ ӨНЦӨГ
- TOП20 индекс 52,346-д хүрч 2025 оны эхнээс 2.7% өсөөд байна.
- Өнөөдөр KHAN хувьцааны идэвхээр тэргүүлж 108 сая төгрөгийн арилжаа хийгдлээ.
- "Хувьцааны хуримтлал" багц 27.8%-ийн өсөлттэй байна.
ТОП20 ИНДЕКС ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨВ?
TOП20 индекс 52,346-д хүрсэн нь өмнөх өдрийн хаалтын ханштай харьцуулахад 0.42%-ийн бууралттай байна. Хэрвээ 2024.01 сард ₮1,000,000-өөр хөрөнгө оруулалт хийсэн бол 26.5%-р өсөж 1,265,000 төгрөг болох байжээ.

ХАМГИЙН ХАМГИЙН...
Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Бэрх Уул ХК, Тэнгэрлиг медиа групп ХК, Монголын цахилгаан холбоо ХК, Бодь Даатгал ХК, Женко тур бюро ХК-ууд байсан ба өсөлт нь 4.1%-аас 15.0%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Махимпекс ХК, Монгол шуудан ХК, Монложистикс Холдинг ХК, Худалдаа Хөгжлийн банк болон Монгол Базальт ХК-ууд байсан ба бууралт нь -4.7%-аас -1.3%-ийн хооронд хэлбэлзсэн байна.

ХАМГИЙН ИДЭВХТЭЙ АРИЛЖААНУУД ХЭР ӨСӨЛТТЭЙ БАЙНА ВЭ?

ХУВЬЦААНЫ ХУРИМТЛАЛ
Манай компани 2023 оноос эхлэн 7 хоног бүр 250,000 төгрөгөөр хувьцаа худалдан авч "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлсэн бол 2024 оноос эхлэн худалдан авалтын үнийн дүнгээ 2 дахин нэмж 7 хоног бүр 500,000 төгрөгөөр худалдан авалт хийж "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлээд байна.
"Хувьцааны Хуримтлал" -тай нэгдэхийг хүсвэл: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/34015987

Түлхүүр үгс:
Таван Богд Капитал ҮЦК
Өнөөдөр биржид
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
2 Сэтгэгдэл
95****75
Өөрийн авсан хувьцааны ноогдол ашиг зэргийг яаж харах вэ. Хаан банкны хувьцам авсан
0
0
Us****
Балжинням
0
0
Сэтгэгдэл үлдээх