Говь бонд нь сүүлийн 10 хоногт ₮1.3 тэрбумаар арилжигдлаа

2022 он 5 сар 13 өдөр
736
0

ГОЛ ӨНЦӨГ

  • Биржийн бус зах зээл дээр Говь бонд өнгөрсөн 4-р сард нийт 2.8 тэрбум төгрөгөөр арилжигдсан бол энэ сарын 12-ны өдрийг хүртэл нийт 1.3 тэрбум төгрөгийн дүнтэй 4 удаагийн хэлцэл хийгдлээ.
  • 2021 оны 12-р сард амжилттай гарснаас хойш хугацаанд нийт хоёрдогч зах зээл дээр нийт 29 удаагийн хэлцлээр 16.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгдээд байна.
  • Нэг арилжааны дундаж дүн 563 сая төгрөг ба нэг сарын дундаж арилжааны 3.4 тэрбум төгрөг байна.

    Говь ХК нь 2021 оны 12 сард хаалттай хүрээнд 10 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй бонд гаргасан ба энэ нь ХҮССЭН ҮЕДЭЭ ЗАРДАГ, ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ гэдгээрээ онцлогтой. Хоёрдогч дээр нийт 16.3 тэрбум төгрөгөөр арилжигдсан ба сарын дундаж хэлцлийн дүн нь 3.4 тэрбум төгрөг байгаагаас харахад биржийн бус зах зээл (ББЗЗ; OTC) дэх хамгийн өндөр хөрвөх чадвартай бонд болж байна.

   Уг бондын гол онцлог нь бонд худалдан авагч тал нь өөрийн бондыг хүссэн үедээ эргүүлэн худалдах эрхтэй ба энэ үед өөрийн бонд эзэмшсэн хоногийн хүүгээ бүрэн хамт буцаан авах боломжтой гэдгээрээ онцлогтой. Энэ утгаараа банкны харилцах, хугацаагүй хадгаламжид тэг хувийн хүүтэй байршиж буй хөрөнгийг өндөр хүүтэй бондод байршуулах боломжийг нээж өгсөн юм.

 

Та уг бонд болон биржийн бус зах зээлд гарч буй өндөр хүүтэй бондуудын мэдээллийг тогтмол авахыг хүсвэл дараах холбоосоор бидэнд хандана уу.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Говь бонд

OTC

ББЗЗ

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)