Өнөөдөр биржид 479.0 сая төгрөгийн үнийн дүн бүхий хувьцаа арилжаалагдлаа

2025 он 1 сар 24 өдөр
62
0

ГОЛ ӨНЦӨГ

  • TOП20 индекс  51,936-д 2025 оны эхнээс 1.2% ийн өөрчлөлттэйгээр тогтвортой түвшинд хадгалагдлаа.
  • Өнөөдөр GLMT хувьцааны идэвхээр тэргүүлж 113.8 сая төгрөгийн арилжаа хийгдлээ.
  • "Хувьцааны хуримтлал" багц 27.5%-ийн өсөлттэй байна.

ТОП20 ИНДЕКС ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨВ?

TOП20 индекс 51,936-д хүрсэн нь өмнөх өдрийн хаалтын ханштай харьцуулахад 0.17%-ийн өөрчлөлттэйгээр тогтвортой түвшинд хадгалагдлаа. Хэрвээ 2024.01 сард ₮1,000,000-өөр хөрөнгө оруулалт хийсэн бол  27.6%-р  өсөж 1,275,000 төгрөг болох байжээ.

ХАМГИЙН ХАМГИЙН...

Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Женко тур бюро ХК, Дархан нэхий ХК, Булигаар ХК, Бөөний худалдаа ХК, Ариг гал ХК-ууд байсан ба өсөлт нь 6.5%-аас 15.0%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Гермес центр ХК, Хөвсгөл алтан дуулга ХК, Хүрд XK, Тандэм инвэст ББСБ ХК болон Монгол керамик ХК-ууд байсан ба бууралт нь -3.9%-аас -15.0%-ийн хооронд хэлбэлзсэн байна.

ХАМГИЙН ИДЭВХТЭЙ АРИЛЖААНУУД ХЭР ӨСӨЛТТЭЙ БАЙНА ВЭ?

ХУВЬЦААНЫ ХУРИМТЛАЛ

Манай компани 2023 оноос эхлэн 7 хоног бүр 250,000 төгрөгөөр хувьцаа худалдан авч "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлсэн бол 2024 оноос эхлэн худалдан авалтын үнийн дүнгээ 2 дахин нэмж 7 хоног бүр 500,000 төгрөгөөр худалдан авалт хийж "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлээд байна. 

"Хувьцааны Хуримтлал" -тай нэгдэхийг хүсвэл: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/34015987

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК

Өнөөдөр биржид

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)