Азийн зах зээл: БНХАУ -н төрийн өмчит хөрөнгө оруулалтын сан, даатгалын компаниуд илүү их хувьцаа худалдан авахаар боллоо.
ГОЛ ӨНЦӨГ
- БНХАУ -н төрийн өмчит хөрөнгө оруулалтын сан, даатгалын компаниуд илүү их хувьцаа худалдан авахаар боллоо.
- БНХАУ –н үл хөдлөхийн хямрал 2025 онд үргэлжлэх төлөвтэй хэмээн “Fitch” таамаглав.
- Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 2.0% -нөсөлттэй.
Баасан гарагийн 11:20 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс 2.0% өсөж 20,120 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 3.0% -р өсөв, эх газрын Хятадын “CSI 300” индекс 0.70% -рөсөв. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 0.60% -р өсөв, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.40% -р өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 0.80% -р өсөв, Тайваны “TAIEX” индекс 0.95% -р өсөв.
Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Онцлох хөдөлгөөн: YOFC /6869.HK/ 25.6% өсөж 20.0 HKD, XIAOMI /1810.HK/ 6.0% өсөж 36.6 HKD, CNOOC /0883.HK/ 1.2% унаж 18.4 HKD хүрсэн.
Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 2.0% -н өсөлттэй байна.
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Өнгөрсөн Пүрэв гарагт Бээжингээс уналтад ороод буй хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор төрийн өмчит сангууд, даатгалын компаниудыг илүү их хувьцаа худалдан авахыг уриалж, хэд хэдэн чиглэл өгөв. Тодруулбал Пүрэв гарагт БНХАУ –н Үнэт Цаасны Зохицуулах Хорооны дарга Wu Qing –с төрийн өмчит томоохон даатгалын компаниуд эх газрын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаанд оруулсан хөрөнгө оруулалтын хувь хэмжээгээ нэмэгдүүлэх мөн шинээр олсон хураамжийн орлогын 30% -г зөвхөн хувьцаа худалдан авахад зориулах талаар чиглэлийг өгчээ. Мөн хамтын сангууд дараагийн 3 жилийн хугацаанд эх газрын биржийн хувьцааны эзэмшлээ дунджаар жил бүр 10% -р нэмэгдүүлэхээр болсон байна.
Түүнчлэн БНХАУ –н санхүүгийн 6 том байгууллага хуралдаж, томоохон сангууд тэр дундаа тэтгэврийн сангуудыг хөрөнгийн зах зээл рүү чиглүүлж, илүү их хувьцаа худалдан авхуулах талаар Лхагва гарагт хуралдсан талаар “CNBC” –с мөн мэдээлжээ.
Үндэсний санхүүгийн зохицуулах газрын дэд дарга Xiao Yuanqi –с “Оны эхний 6 сард даатгалын компаниудаас дор хаяж 100 тэрбум юань хөрөнгийн зах зээл рүү орох болно. Энэ дүнгийн тал хувийг 1 –р сарын 29 буюу сар шинийн баяраас өмнө албан ёсоор батлах болно” гэж хэлсэн байна.
ҮХХ
Зээлжих зэрэглэлийн “Fitch” үнэлгээний байгууллагаас мэдээлснээр орон сууцны борлуулалт муу, нийлүүлэлт их, эрэлт бага зэргээс шалтгаалан БНХАУ –н үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжилсэн хэвээр байх төлөвтэй байна. Тодруулбал 2025 онд шинэ орон сууцны борлуулалт 15% -р буурч 7.3 их наяд юаньд хүрэх магадлалтай. Тухайлбал “Fitch” -с шинэ орон сууцны метр квадратын борлуулалт 10% буурах, үнэ 5% буурах төсөөлөлтэй байна.
Бээжингээс өнгөрсөн оны 9 –р сард хөрөнгийн зах зээл болон үл хөдлөхийн зах зээлийг дэмжих томоохон багц бодлогын дэмжлэгүүдийг зарласан. Гэвч эдгээр дэмжлэг нь богино хугацаанд тогтворжуулах нөлөө үзүүлж, урт хугацааны чиглэл, иргэдийн итгэх итгэлийг өөрчлөхөд хангалтгүй хэмээн ихэнх шинжээчид дүгнээд байна. “Fitch” –с “ЗГ –н дэмжлэг нь богино хугацаанд зах зээлийг сэргээсэн. Гэхдээ зарагдаагүй орон сууцны хэмжээ өндөр буюу нийлүүлэлт өндөр, иргэдийн худалдан авах чадвар сул өнөө үед уг дэмжлэг нь хангалтгүй” гэжээ.
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.