Өнөөдөр биржид 286.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий хувьцаа арилжаалагдлаа
ГОЛ ӨНЦӨГ
- TOП20 индекс 51,851-д 2025 оны эхнээс 0.1% ийн өөрчлөлттэйгээр тогтвортой түвшинд хадгалагдлаа.
- Өнөөдөр KHAN хувьцааны идэвхээр тэргүүлж 152 сая төгрөгийн арилжаа хийгдлээ.
- "Хувьцааны хуримтлал" багц 27.4%-ийн өсөлттэй байна.
ТОП20 ИНДЕКС ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨВ?
TOП20 индекс 51,851-д хүрсэн нь өмнөх өдрийн хаалтын ханштай харьцуулахад 0.1%-ийн өөрчлөлттэйгээр тогтвортой түвшинд хадгалагдлаа. Хэрвээ 2024.01 сард ₮1,000,000-өөр хөрөнгө оруулалт хийсэн бол 26.6%-р өсөж 1,266,000 төгрөг болох байжээ.
ХАМГИЙН ХАМГИЙН...
Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Хүннү менежмент ХК, Монголын цахилгаан холбоо ХК, Талх чихэр ХК, Эрдэнэс сольюшинс ХК, Дархан нэхий ХК-ууд байсан ба өсөлт нь 2.8%-аас 15.0%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Булигаар ХК, Тэнгэрлиг медиа групп ХК, Гурил тэжээл Булган ХК, Монложистикс Холдинг ХК болон Газар Шим Үйлдвэр ХК-ууд байсан ба бууралт нь -11.5%-аас -2.8%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
ХАМГИЙН ИДЭВХТЭЙ АРИЛЖААНУУД ХЭР ӨСӨЛТТЭЙ БАЙНА ВЭ?
![](http://trader.tavanbogdcapital.com/uploads/news/23-01-2025/ТОП 20 ханш nr5.png)
ХУВЬЦААНЫ ХУРИМТЛАЛ
Манай компани 2023 оноос эхлэн 7 хоног бүр 250,000 төгрөгөөр хувьцаа худалдан авч "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлсэн бол 2024 оноос эхлэн худалдан авалтын үнийн дүнгээ 2 дахин нэмж 7 хоног бүр 500,000 төгрөгөөр худалдан авалт хийж "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлээд байна.
"Хувьцааны Хуримтлал" -тай нэгдэхийг хүсвэл: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/34015987
![](http://trader.tavanbogdcapital.com/uploads/news/23-01-2025/ТОП 20 ханш nr7.png)
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх