Азийн зах зээл: “China Vanke” –н зээлжих зэрэглэлийг “Fitch” 5 дахь удаагаа буулгалаа.
ГОЛ ӨНЦӨГ
- “China Vanke” –н зээлжих зэрэглэлийг “B+” –с “B-“ болгон бууруулж, “Fitch” 5 дахь удаагаа зэрэглэлийг багасгав.
- Европын Холбооны тариф нь БНХАУ –н цахилгаан автомашины экспортыг зогсоож чадахгүй буйг шинэ тоо баримт харуулж байна.
- Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 1.40% -нуналттай.
Мягмар гарагийн 11:30 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс 1.40% унаж 19,870 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 1.90% -р унав, эх газрын Хятадын “CSI 300” индекс 0.90% -рунав. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 1.50% -р өсөв, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.30% -р өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 0.85% -р өсөв, Тайваны “TAIEX” индекс 0.15% -р өсөв.
![](http://trader.tavanbogdcapital.com/uploads/news/22-01-2025/HSI1!_2025-01-22_11-31-05.png)
Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Онцлох хөдөлгөөн: ZTE /0763.HK/ 3.98% өсөж 28.70 HKD, HSBC HOLDINGS /0005.HK/ 0.57% өсөж 79.25 HKD, NEW ORIENTAL /9901.HK/ 25.37% унаж 34.85 HKD хүрсэн.
Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 1.40% -н уналттай байна.
“CHINA VANKE”
Даваа гарагт зээлжих зэрэглэлийн үнэлгээний “Fitch” агентлагаас “China Vanke” –н гадаад болон үндэсний валютын зээлжих зэрэглэлийг “B+” –с “B-“ болгон бууруулав. Мөн 100% эзэмшдэг охин компани болох “Vanke Real Estate (Hong Kong)” –н зээлжих зэрэглэлийг “B” –с “CCC+” болгон бууруулжээ. “China Vanke –н борлуулалт болон мөнгөн урсгал муудсан нь зэрэглэл буурах гол шалтгаан болсон ба 2025 онд ихээхэн хэмжээний өр төлөгдөх нь санхүүд сөргөөр нөлөөлөх төлөвтэй” хэмээн “Fitch” –н шинжээчид тайландаа дурджээ. Ингэснээр 2023 оны 7 –р сараас хойш “Fitch” 5 дахь удаагаа “China Vanke” –н зээлжих зэрэглэлийг бууруулж байна.
Энэ 2025 онд “China Vanke” $4.9тэрбум ам.долларын өрийг төлөх хуваарьтай байна. Уг өрийг төлж чадах эсэх дээр эргэлзсэн хөрөнгө оруулагчид “China Vanke” –н бондуудаа зарж эхэлснээр, бондын ханш түүхэн доод ханш дээрээ ирээд байна. Мөн уг компанийн ерөнхийлөгч, CEO Zhu Jiusheng –г өнгөрсөн Пүрэв гарагт цагдаа нар саатууллаа гэсэн мэдээ нь тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Баасан гарагийн 12:45 PM цагт Zhu Jiusheng “China Vanke” –н үл хөдлөх түрээсийн салбар бизнесээ сурталчилсан зургийг “WeChat” –даа оруулж “Үндэсний баярын амралтын өдрүүдийн дараагаар ажилдаа эргэн орно” гэж бичжээ.
“Centaline” –н үл хөдлөхийн судалгаа хариуцсан Liu Yuan –с “China Vanke –н санхүүд үнэхээр асуудал тулгарна. Одоогийн өрийн хэмжээ болон борлуулалтын орлогоос харахад тус компани 2025 онд төлөгдөх өрийг төлөхөд тун хэцүү байх болно” гэж хэлэв.“China Vanke” –н 2025 оны 5 –р сард дуусах ам.долларын бондын ханш 79.5 болж буураад байна.
БНХАУ & EV
БНХАУ –с ЕХ –руу экспорт хийж буй цахилгаан автомашины хэмжээ 2024 оны 10 болон 11 –р сард буураад байсан бол өнгөрсөн 12 –р сард YoY +8.3% өсөж, 32,849 ширхэгт хүрсэн байна. 2024 оны 10 –р сард ЕХ –с БНХАУ –н цахилгаан автомашинд тавьж буй тарифаа 45% хүртэл өсгөх шийдвэр гаргаж байсан. Энэ нь БНХАУ –н EV экспортыг өнгөрсөн 10 –р сард YoY -40% буулгах, 11 –р сард YoY -25% орчим буулгах сөрөг нөлөөг үзүүлсэн. Гэсэн хэдий ч өнгөрсөн 12 –р сард БНХАУ –с хийж буй цахилгаан автомашины экспорт буцаад өссөн байна.
Нөгөө талаас БНХАУ –н үйлдвэрлэгчид hybrid буюу “plug-in hybrid” төрлийн цахилгаан автомашиныг ЕХ –руу нийлүүлж, 10 –р сард өссөн тарифаас зайлсхийж байна. Уг тарифад “plug-in hybrid” автомашинууд орохгүй ажээ. Тодруулбал 2024 оны эхний 11 сарын нийлбэрээр “plug-in hybrid” төрлийн автомашинуудын экспорт 3 өмнөх жилтэй харьцуулахад 3 дахин нэмэгдсэн байна.
Нийтдээ 2024 онд БНХАУ 1.65 сая ширхэг цахилгаан автомашин экспорт хийсэн нь YoY +7.2% өссөн үзүүлэлт болжээ. Гэхдээ экспортын дүн YoY -6.3% буурч, $31.97 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь нийт 2024 оны цахилгаан автомашин үйлдвэрлэлийн 1/5 –тэй тэнцэх хэмжээ юм.
![](http://trader.tavanbogdcapital.com/uploads/news/22-01-2025/DollariinHuvitsaaniiHurunguOruulalt.png)
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.