Үнэлгээний судалгаа #3: Ашигт ажиллагаа өндөртэй, Хямд хувьцаанууд
ГОЛ ӨНЦӨГ:
- МХБ-ийн ТОП20 компаниудын дундаж цэвэр ашгийн маржин 20.5 хувьтай.
- Түмэн Шувуут хамгийн өндөр эздийн өмчийн өгөөжтэй (ROE-40.2%)
- Ард Даатгал хамгийн өндөр ашигт ажиллагаа болох 61% цэвэр ашгийн маржинтай, хамгийн бага үнэ ашгийн харьцаа болох 3.1х байна.
“Ямар хувьцаанд хөрөнгө оруулах вэ?” гэдэг асуулт хөрөнгө оруулагчдын хамгийн чухал асуулт байдаг. Тэгвэл тус судалгаанд бид 3 голлох үзүүлэлт болох үнэ ашгийн харьцаа (P/E), эздийн өмчийн өгөөж (ROE) болон цэвэр ашгийн маржин зэрэг үзүүлэлтүүдийг ашиглан ТОП компаниуд ашигт ажиллагаа болон үнэлгээний хувьд ямар байдалтай байгааг харьцуулан харуулах юм.
Хөрөнгө оруулах шийдвэр гаргалтад мэдээж компанийн ашигт ажиллагаа хамгаас чухал, үүнийг хэмжиж болох нэгэн үзүүлэлт нь цэвэр ашгийн маржин билээ. Цэвэр ашгийн маржин гэдэг нь борлуулалтын хэдэн хувийг цэвэр ашиг бүрдүүлж байгаагаар хэмждэг. Тиймээс цэвэр ашгийн маржинг үнэ ашгийн харьцаатай цуг хавсарган харснаар хувьцааны үнэ нь компанийн олж буй ашгийн түвшинд үнэтэй эсвэл хямд байгааг дүгнэх боломжтой болох юм.
Иймд ТОП20 компанийн хувьд дараах байдалтай байна.
P/E харьцаа болон Цэвэр ашгийн маржин:
I хэсэг: Ашигт ажиллагаа өндөр, хямд үнэтэй – Ард Даатгал, Ард Кредит ББСБ, Би Ди Сек, Инвескор ББСБ, ЛэндМН ББСБ болон АПУ.
II хэсэг: Ашигт ажиллагаа бага, хямд үнэтэй – Түмэн Шувуут, Мандал Даатгал, Дархан Нэхий, Монос Хүнс, Талх Чихэр, Сүү, Таван Толгой, Бодь Даатгал болон Мах Импекс.
III хэсэг: Ашигт ажиллагаа бага, үнэтэй – Хөвсгөл Алтан Дуулга, Ард Санхүүгийн Нэгдэл болон Монгол Шуудан.
Харин үнэ ашгийн харьцаа болон эздийн өмчийн өгөөж дээр өмнөх сараас өөрчлөлт ажиглагдаагүй бөгөөд ТОП20 компанийн хувьд дараах байдалтай байна
P/E харьцаа болон ROE:
I хэсэг: Хамгийн хямд, өндөр өгөөжтэй – Таван Толгой, Мандал Даатгал, Инвескор ББСБ, АПУ, Сүү, Мах Импекс, Ард Даатгал болон Түмэн Шувуут.
II хэсэг: Хамгийн хямд, бага өгөөжтэй – Дархан Нэхий, Би Ди Сек, Талх Чихэр, ЛэндМН, Монос Хүнс, Бодь Даатгал, Ард Кредит ББСБ.
III хэсэг: Үнэтэй, бага өгөөжтэй – Хөвсгөл Алтан Дуулга, Ард Санхүүгийн Нэгдэл, Монгол Шуудан.
Ашигт ажиллагааг дэлгэрүүлэн 3 компанийн жишиг компанийг авсан ба дараах үр дүн гаржээ. АПУ ХК-ийн түүхэн үнэ ашгийн харьцаа болон нэгж хувьцаанд ноогдох ашгийг харвал 2017 оноос 2021 он хүртэл ашигт ажиллагаа сайжирсан бол үнэ ашгийн харьцаа улам буурсан байгаа нь тус хувьцаа хямд байгааг илтгэж байна.
Гэтэл Говь ХК-ийн хувьд эсрэг дүр зурагтай компанийн ашигт ажиллагаа буурч, үнэ ашгийн харьцаа өсөж 2019 онд 85.7х болсон билээ. Эдгээрээс харахад Говь ХК-ийн хувьцаа зах зээл дээр тухайн ашигт ажиллагааны түвшинд үнэтэй байгааг илэрхийлээд байгаа юм.
Монос хүнс нь 2019 онд IPO хийсэн бөгөөд үнэ ашгийн харьцааг дундаж болон хаалтын ханшаар тооцож үзэхэд дараах байдалтай байна. Үүнд компанийн ашигт ажиллагаа нэмэгдэж, үнэ ашгийн харьцаа буурсан байгаа ч ашигт ажиллагаа нь дунджаас бага байгаа нь компанийг хямд байгааг илтгэж байна. Гэвч мэдээж та бүхэнд анхааруулахад, дан ганц энэхүү харьцаануудад тулгуурлан хямд, үнэтэй гэж хувьцааг дүгнэх нь учир дутагдалтай ба цаана нь компанийн цаашдын өсөх боломж зэргийг судалж байж хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтдаа ашиглах нь зүйтэй юм.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
![](https://trader.tavanbogdcapital.com/uploads/news/03-05-2022/cr.png)
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Үнэлгээний судалгааны
Монголын Хөрөнгийн Бирж
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
1 Сэтгэгдэл
D.****lmaa
APU. tumen shuwuut bolon ard daatgaliin huwitsaa hedtei bga wehuwit
0
0
Сэтгэгдэл үлдээх