“Сүү” ХК ЕСБХБ-ны тогтвортой хөгжлийн жендерийн шагнал хүртлээ

2022 он 5 сар 11 өдөр
604
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • “Сүү” ХК нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны Тогтвортой хөгжлийн шагналын GENDER and ECONOMIC INCLUSION төрөлд GOLD AWARD хүртжээ.
  • Сүү ХК нь 2020 оноос хойш жендерийн тэгш боломжийг хангах тал дээр PwC компанийн зөвлөх үйлчилгээг авч хэрэгжүүлэн, “Жендерийн хороо” байгуулж, үйл ажиллагаагаа сайжруулсаар байна.

   “Сүү” ХК нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны Тогтвортой хөгжлийн шагналын GENDER and ECONOMIC INCLUSION төрөлд GOLD AWARD хүртсэн бөгөөд “Сүү” ХК-ийн Гүйцэтгэх Захирал М.Болод, Маркетинг, Борлуулалт хариуцсан дэд захирал Г.Пэлжидмаа болон “Сүү” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, “Макс” Группийн Санхүүгийн газрын захирал Д.Тунгалаг нар Марроко улсын Марракеш хотноо очиж, хүлээн авлаа.

“Сүү” ХК, ЕСБХБ, Хас банкны хамтарсан зээлийн санхүүжилтээр 2019 оноос хойш үйлдвэрлэлээ өргөжүүлэн тэлэх, дэд бүтцээ сайжруулах, өнөөдрийн болон ирээдүйн үр дүнд хүрэх олон чухал төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр байна. Санхүүжилтээс гадна ЕСБХБ-ны Европын Холбооны санхүүжилттэй чадавхжуулах хөтөлбөрүүдэд хамрагдаж, компанидаа 2020 оноос хойш жендерийн тэгш боломжийг хангах тал дээр PwC компанийн зөвлөх үйлчилгээг авч хэрэгжүүлэн, “Жендерийн хороо” байгуулж, үйл ажиллагаагаа сайжруулсаар байна. Төслийн хүрээнд сүү бэлтгэн нийлүүлэгч эмэгтэй фермерүүдийн хөдөлмөрийн нөхцөлийг дэмжих зорилготой хоршоо байгуулах үйл ажиллагааг идэвхжүүлснээр ЕСБХБ-ны Тогтвортой хөгжлийн GENDER and ECONOMIC INCLUSION шагналыг хүртсэн юм. 

Түүнчлэн, “Сүү” ХК НҮБ-ын Эмэгтэйчүүдийг Чадавхжуулах зарчимд нэгдэж, Монгол улсаас тус зарчимд нэгдэж буй анхны үйлдвэр болсон. Компанийн зүгээс оролцогч бүхий л талын түвшинд жендерийн тэгш байдалд анхаарах олон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

КОМПАНИЙН ТУХАЙ 

  Сүү ХК-ийн гол бизнес нь сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бөгөөд энэ чиглэлийн Монгол Улсын анхны ууган компани юм. Компани 1958 онд нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор ЗХУ-ын мэргэжлийн байгууллагын боловсруулсан зураг төслийн дагуу, хоногт 30тн сүү боловсруулах хүчин чадалтайгаар анх байгуулагдаж байсан. Эдүгээ хоногт 200тн сүү боловсруулах хүчин чадалтайгаар 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна.

“Сүү” ХК нь Улаанбаатар хот орчим, Төв, Дархан, Сэлэнгэ, Орхон, Хэнтий аймгийн чиглэлийн нийт 2500 гаруй малчид, фермерүүдээс жилийн дөрвөн улиралд тасралтгүй сүү цуглуулан авдаг. Жилд дунджаар 8,2 тэрбум орчим төгрөгийн сүү худалдан авч боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож, нийслэлийн хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг хангаж байна. 2014 онд Чингис бондын санхүүжилтээр саалийн үнээний ферм байгуулах төсөл хэрэгжин, 2014 оны 9 дүгээр сард Словак улсаас саалийн чиглэлийн хээлтэй 300 үнээ оруулж ирсэн. Улмаар “Макс агро” эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор ферм нээлтээ хийн ажиллаж байна.

Компани 2011 оны 3-р сард Олон Улсын Чанарын Удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн бөгөөд нийтдээ 6 удаа магадлан итгэмжлэгдсэн бөгөөд ISO 9001:2008 стандартын шаардлагын дагуу чанарын удирдлагын тогтолцоог бий болгож, баримтжуулж, хэрэгжүүлж, хадгалж, үр нөлөөг нь байнга сайжруулан ажиллаж байна. 

САЛБАРЫН ТУХАЙ

   Монгол Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 204 үйлдвэр, цех 77 хөргөлтийн төв үйл ажиллагаа явуулж, тэдгээрт нийт 1680 гаруй хүн ажиллаж байна. Сүүний боловсруулах салбарын суурилагдсан хүчин чадал жилд 470.5 мянган тн бөгөөд өнөөдрийн байдлаар 35 хувийг ашиглаж байна.

2020* оны урьдчилсан гүйцэтгэлээр үйлдвэрийн аргаар 176.2 сая.литр сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулсан бөгөөд өмнөх оны тоо хэмжээтэй харьцуулахад 7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!

    Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)