Азийн зах зээл: БНХАУ –с цахилгаан автомашины татаасын хөтөлбөрийг энэ 2025 онд үргэлжлүүлнэ.
ГОЛ ӨНЦӨГ
- БНХАУ –с цахилгаан автомашины татаасын хөтөлбөрийг энэ 2025 онд үргэлжлүүлнэ.
- “Country Garden” –с томоохон зээлдүүлэгчидтэй тохиролцож оффшор өрийг $11.6 тэрбумаар буулгахаар боллоо гэв.
- Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 0.28% -нуналттай.
Баасан гарагийн 11:09 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс 0.28% унаж 19,259 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 0.03% -р өсөв, эх газрын Хятадын “CSI 300” индекс 0.21% -рунав. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 0.49% -р унав, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.62% -р унав, БНСУ -н “KOSPI” индекс 0.11% -р өсөв, Тайваны “TAIEX” индекс 1.39% -р унав.
Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Онцлох хөдөлгөөн: BLOKS /0325.HK/ 53.9% өсөж 92.9 HKD, HUA HONG SEMI /1347.HK/ 3.65% өсөж 21.30 HKD, SUNAC /1918.HK/ 21.14% унаж 1.38 HKD хүрсэн.
Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 0.28% -н уналттай байна.
“COUNTRY GARDEN”
Дампуурлаа зарлаад буй “Country Garden” үл хөдлөх хөгжүүлэгчээс өрийг бэлэн мөнгөөр хаах эсвэл өрийн хугацааг сунгах гэх мэт олон сонголтыг зээлдүүлэгчдэд олгож оффшор өрийг $11.6 тэрбум ам.доллароор бууруулахаар болжээ.
Тодруулбал Пүрэв гарагийн орой Хонг Конгын хөрөнгийн биржид ирүүлсэн мэдэгдлийн дагуу урт хугацааны бизнес түнш болох долоон банкнаас бүрдсэн хороотой өрийг дахин бүтэцчилэх санал дээр тохиролцоонд хүрсэн байна.
Өрийг дахин бүтэцчилэх 5 төрлийн сонголтыг зээлдүүлэгчдэд олгосон байна. Эдгээр нь өрийг бэлэн мөнгөөр хаах, 3.5 жилийн хугацаатай хувьцаа руу заавал хөрвөх бонд, 7.5, 9.5, 11.5 жилийн хугацаатай шинэ бондоор өрийг солих зэрэг байна.
Мөн $1.1 тэрбум ам.долларын зээл олгосон томоохон хувьцаа эзэмшигчид бондоо “Country Garden” болон түүний охин компаниудын хувьцаа руу хөрвүүлэхийг зөвшөөрсөн байна.
“Country Garden” –с оффшор өрийг ойролцоогоор $11.6 тэрбум ам.доллароор бууруулснаар санхүү тогтворжиж, дуусгаагүй төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэх, бизнесийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой болно” хэмээн тайлбар хийжээ.
“Country Garden” –ний шүүх хурал энэ сарын 20 –нд болно.
ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ ТАТААС
Лхагва гарагт БНХАУ –н Үндэсний Хөгжил Шинэчлэлтийн Хорооноос /”National Development and Reform Commission”/ бензинээр ажилладаг автомашинаа цахилгаан автомашин болгон солих тохиолдолд 20,000 юанийн /$2,728/ татаас олгодог хөтөлбөрөө энэ 2025 онд ч гэсэн үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. Түүнчлэн 2 литрээс бага эзлэхүүнтэй хөдөлгүүр бүхий уламжлалт бензинээр ажилладаг автомашин худалдан авсан тохиолдолд 15,000 юанийн татаас олгохоор болжээ.
“Shanghai Mingliang Auto Service” –н зөвлөх компанийн CEO Chen Jinzhu –с “Уг татаасын хөтөлбөрийг үргэлжилнэ гэсэн хүлээлт зах зээл дээр үүсээд байсан. Энэ 1 –р сард автомашин худалдан авах сонирхол буураад байсан бол албан ёсны мэдэгдэл хүлээлтээс эрт гарсан нь борлуулалтад эергээр нөлөөх төлөвтэй гэв.” гэж хэлжээ.
БНХАУ –н хоёр дахь том автомашин үйлдвэрлэгч “Geely Automobile Holdings” –н гүйцэтгэх захирал Gui Shengyue –с “2024 онд цахилгаан автомашины борлуулалт YoY +38% өсөж 10.68 саяд хүрсэн нь голчлон засгийн газраас өгч буй татаастай холбоотой. Хэрэв энэ 2025 онд татаасын хөтөлбөр зогсвол борлуулалт дагаад буурна” хэмээн өмнө нь ярилцлага өгч байжээ.
ӨНГӨРСӨН СТАТИСТИК
CPI буюу Inflation Rate гэдэг нь хэрэглээний сагсанд орсон бараа, үйлчилгээний үнийн индексийг өмнөх сар болон жилтэй харьцуулан хэдэн хувиар өсөж буурсныг харуулдаг үзүүлэлт юм.
PPI гэдэг нь үйлдвэрлэгчдийн худалдан авсан болон зарсан бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өөрчлөлт юм. Үйлдвэрлэгчдийн худалдан авалтын зардал өсөх, өөрсдийн бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх зэрэг нь ихэвчлэн хэрэглээний сагсны бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж инфляцыг өдөөх нөлөө үзүүлдэг.
Пүрэв гарагт БНХАУ –н 10 –р сарын инфляцын мэдээ зарлагдлаа. Суурь инфляц 12 –р сард өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 0.1% өсөж гарсан нь хүлээлт 0.2% -с бага үзүүлэлт болов. Суурь инфляцыг өнгөрсөн сартай харьцуулахад өөрчлөлтгүй буюу 0.0% өсөж гарсан байна.Албан ёсны статистик мэдээгээр цаг агаарын таатай нөхцөлөөс шалтгаалж хүнсний барааны бүтээгдэхүүний үнэ өмнөх сартай харьцуулахад 0.6% буурсан байна. Тодруулбал хэрэглээний сагс дотор хамгийн өндөр жин эзэлдэг гахайн махны үнэ өмнөх сараас 2.1% -р буурсан нь суурь инфляц бага гарахад томоохон нөлөө үзүүлжээ. Шинжээчдийн үзэж байгаар 2025 онд гахайн махны үнэ буурах ба энэ нь үргэлжлүүлэн суурь инфляцад сөргөөр нөлөөлөх төлөвтэй байна.
Нөгөө талаас үйлдвэрлэгчийн үнийн талаас хэмждэг инфляц болох “PPI” өмнөх жилийн мөн үеэс 2.3% буурч гарсан байна. Энэ нь өмнөх сарын үзүүлэлт -2.5% болон хүлээлт -2.4% -с бага зэрэг сайжирч гарсан үзүүлэлт боллоо.
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.