Монголбанк дуудлага худалдаа 20220510: Валютын зах зээл тогтворжсон ч ханш өссөөр байх уу?
Өчигдөр буюу 2022 оны 5-р сарын 10-ний өдөр Монголбанкны ээлжит гадаад валютын дуудлага худалдаа болж өнгөрлөө. Арилжааны банкнуудаас ирүүлсэн санал болон нийлүүлэлтийн хувийг Монголбанк зарлаагүй бөгөөд 45.0 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлсэн байна.
Банкнуудын өдрийн арилжааны лимит хэвийн үед 100.0 сая төгрөг байдаг бөгөөд одоогоор 50.0 сая төгрөг хэвээрээ байна.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
Энэ удаагийн дуудлага худалдаагаар Монголбанкны нийлүүлэлт төдийлөн нэмэгдсэнгүй. Улмаар ам.долларын төгрөгтэй харьцах албан ханш өнгөрсөн дуудлага худалдаанаас хойш 8.65 төгрөгөөр өсөөд байна. Хэдийгээр валютын зах зээл тогтвортой байгаа ч ханшийн өсөлт үргэлжилсээр байна.
Гадаад валютын албан нөөц хамгийн сүүлийн байдлаар буюу 2022 оны 3-р сарын байдлаар 3,318.60 сая ам.доллар байсан. Монголбанк 1 сарын хоцрогдолтойгоор ГВАН-н мэдээллийг зарладаг бөгөөд 4-р сарын байдлаарх нөөцийн хэмжээг одоогоор зарлаагүй байна. ГВАН 4-р сард өссөн эсвэл буурсан эсэх нь цаашдын ханшийн нөхцөл байдалд нөлөө үзүүлнэ.
2013-2016 оныг дуустал ГВАНөөц бууралттай байсан бөгөөд 2021 оны 5-р сараас хойш ижил нөхцөл байдал үүсч буйг доорх графикт харууллаа.
Доорх графикт ГВАН бууралттай байсан ижил төстэй жилүүдийн ханшийн хөдөлгөөнийг энэ оны ханшийн хөдөлгөөнтэй харьцуулсан харьцуулалт харагдаж байна.
2022 оны 20 дох долоо хоногийн байдлаар төгрөгийн ханш ам.долларын эсрэг 8.85% сулраад байна.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Монголбанк
Валютын ханш
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх