Өнөөдөр биржид: KHAN хувьцааны идэвхээр тэргүүлж 91.9 cая төгрөгийн арилжаа хийгдлээ.
ГОЛ ӨНЦӨГ
- TOP20 индекс 51,517-д хүрснээр оны эхнээс 0.4% өсөж хаагдлаа.
- Өнөөдөр KHAN хувьцааны идэвхээр тэргүүлж 122.8 сая төгрөгийн арилжаа хийгдлээ.
- "Хувьцааны хуримтлал" багц 24.9%-ийн өсөлттэй байна.
ТОР20 ИНДЕКС ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨВ?
TOP20 индекс 51,517-д хүрсэн нь өмнөх өдрийн хаалтын ханшаас 0.4%-аар өссөн үзүүлэлт байлаа. Хэрвээ 2025.01 сард ₮1,000,000-өөр хөрөнгө оруулалт хийсэн бол 0.4%-р өсөж 1,004,000 төгрөг болох байжээ.
ХАМГИЙН ХАМГИЙН...
Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Богд Банк ХК, Багануур ХК, Бодь Даатгал ХК, Инвескор ББСБ ХК, Женко тур бюро ХК-ууд байсан ба өсөлт нь 4.8%-аас 10.5%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Түмэн шувуут ХК, Улсын их дэлгүүр ХК, Газар Шим Үйлдвэр ХК, Айтүүлс ХК болон Монгол шуудан ХК-ууд байсан ба бууралт нь -3.9%-аас -7.9%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
ХАМГИЙН ИДЭВХТЭЙ АРИЛЖААНУУД ХЭР ӨСӨЛТТЭЙ БАЙНА ВЭ?
ХУВЬЦААНЫ ХУРИМТЛАЛ 2024
Манай компани 2023 оноос эхлэн 7 хоног бүр 250,000 төгрөгөөр хувьцаа худалдан авч "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлсэн бол 2024 оноос эхлэн худалдан авалтын үнийн дүнгээ 2 дахин нэмж 7 хоног бүр 500,000 төгрөгөөр худалдан авалт хийж "Хувьцааны Хуримтлал 2024" багцыг бүрдүүлээд байна.
"Хувьцааны Хуримтлал" -тай нэгдэхийг хүсвэл: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/34015987
Түлхүүр үгс:
Өнөөдөр Биржид
Таван Богд Капитал ҮЦК
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх