Азийн зах зээл: Цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн үнийн дайн улам ширүүссэн үү ?.
ГОЛ ӨНЦӨГ
- Өнгөрсөн сард БНХАУ –д цэвэр цахилгаан автомашины үнэ дунджаар 10.0% -р хямдарчээ.
- Мөнгөний бодлого бус сангийн бодлого нь БНХАУ -н хөрөнгийн зах зээлийг илүү их өсгөдөг хэмээн “Goldman Sach” –с хэлэв.
- Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 2.0% -нуналттай.
Мягмар гарагийн 12:27 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс 2.0% унаж 19,330 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 2.37% -р унав, эх газрын Хятадын “CSI 300” индекс 0.08% -рунав. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 2.42% -р өсөв, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.30% -р өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 0.50% -р өсөв, Тайваны “TAIEX” индекс 2.79% -р өсөв.
Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Онцлох хөдөлгөөн: TENCENT /0700.HK/ 6.8% унаж 381.6 HKD, XIAOMI /1810.HK/ 8.12% өсөж 33.35 HKD, PING AN /2318.HK/ 2.73% унаж 42.70 HKD хүрсэн.
Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 2.0% -н уналттай байна.
ЦАХИЛГААН АВТОМАШИН
Хятадын Суудлын Автомашины Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Cui Dongshu –с “Өнгөрсөн 12 –р сард BEV буюу цэвэр цахилгаан автомашины үнэ дунджаар 24,000 юань /$3,275/ буюу ойролцоогоор 10% буурч 225,000 юань боллоо. Дэлхийн хамгийн том цахилгаан автомашины зах зээл дээр ийм том үнийн хямдрал тохиох нь ховор. Түүнчлэн ихээхэн хэмжээний цахилгаан автомашины шинэ загварууд хямд үнээр гарсан нь үнийг бууруулахад хүчтэй нөлөөллөө” хэмээн мэдэгдлээ.
Сонирхуулахад 2022 онд дөнгөж 95 цахилгаан автомашин загвар хямдралтай үнээр борлуулагдаж байсан. Энэ тоо 2023 онд 148, 2024 онд 227 болж улам өссөөр байгаа нь дотоодын зах зээлийн ширүүн өрсөлдөөн нь автомашины үнийн дайныг улам хурцатгаж буйг илэрхийлж байна.
Өнгөрсөн 12 –р сарын сүүлээр “BYD” өөрсдийн “Sealion 05” загварын цахилгаан автомашины үнээ 11.5% -р буулгаж 99,800 юань болгосон байна. Уг хямдрал энэ 1 –р сарын 26 хүртэл үргэлжилнэ. Үүний адилаар эх газрын том дунд 50 гаруй цахилгаан автомашины компаниуд энэ 2025 онд үнээ буулгах замаар зах зээлд эзлэх хэмжээгээ нэмэгдүүлэх төлөвтэй хэмээн “UBS” –н шинжээч Paul Gong өнгөрсөн 11 –р сард хэлж байжээ.
Нөгөө талаас өнгөрсөн 2024 онд эрх баригчдаас бензин ашигладаг автомашины цахилгаан автомашин болгож солих тохиолдолд 20,000 юанийн татаасыг өгөх байдлаар уг зах зээлийг дэмжиж байсан. Уг татаасын нөлөөгөөр “BYD”, “Nio”, “Xpeng”, “Li Auto”, “Zeekr” гэх мэт компаниудын борлуулалт өсөж, өмнөх дээд амжилтуудаа шинэчлэн тогтоосон билээ. Тэгвэл энэ 3 –р сард болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар уг төрлийн татаасын дэмжлэгийг дахин танилцуулж магадгүй гэсэн хүлээлт өндөр байна.
БНХАУ & ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
“Goldman Sachs” –с хүүгийн хэмжээг бууруулахын оронд сангийн бодлогыг хэрэгжүүлж хөрөнгийн зах зээлийг өсгөх нь илүү үр дүнтэй хэмээн хэлэв. Түүхэндээ засгийн газрын зардлыг нэмэгдүүлэх гэх мэтээр эрэлтийн талыг дэмжих сангийн бодлогыг хэрэгжүүлж хөрөнгийн зах зээлийг өсгөх нь БНХАУ –н хувьд илүү үр дүнтэй байдаг байна.“Goldman Sachs” –с “Covid-19” цар тахлын үед авсан арга хэмжээнүүд мөн хөрөнгийн зах зээлийг дэмжих багц дэмжлэгүүдийг иш татан сангийн дэмжлэг нь 2016 оноос хойш хөрөнгийн зах зээлийн өсөлттэй эерэг хамааралтай буйг тодотгожээ. Үнэлгээ буурсан, геополитикийн эрсдэлээс үл хамааран энэ 2025 онд БНХАУ –н хөрөнгийн зах зээл хөрөнгө оруулагчдад ашиг хийх боломж олгож магадгүй хэмээн дүгнэсэн байна.
Түүнчлэн 1989 –с 2003 оны хооронд Япон улсад тохиосон эдийн засгийн уналтыг шинжээчид БНХАУ –н өнөөгийн эдийн засгийн нөхцөлтэй ихэвчлэн харьцуулж, жишдэг билээ. Уг хугацаанд Япон улсын хөрөнгийн зах зээлийн “Topix” индекс 73% унасан. Гэхдээ уналтын явцад 2 томоохон өсөлтийг үзүүлсэн байдаг. Нэг нь сангийн дэмжих бодлогын нөлөөгөөр 1992 онд, нөгөө нь улс төрийн реформын нөлөөгөөр 1993 онд тус тус тохиож байжээ.
Нөгөө талаас “UBS Global Wealth Management” –с БНХАУ –н хөрөнгийн зах зээлийн өсөлтийн таамаглалаа АНУ –н нэмэлт тариф болон хүлээлтээс бага бодлогын дэмжлэгээс шалтгаалан бууруулсан билээ.
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.