MMC /0975.HKEX/ компани алтны бизнес рүү орлоо

2023 он 1 сар 11 өдөр
1829
0

ГОЛ ӨНЦӨГ:   

  • “MMC” компани үйл ажиллагаагаа төрөлжүүлэхээр “Эрдэнэ Монгол ХХК”-д 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр боллоо.
  • Тус мэдээ гарснаар MMC компанийн хувьцааны ханш Хонг Конгын хөрөнгийн бирж дээр 8.33%-ын өсөлттэй арилжаалагдаж байна.

Канадын цагаар 2023 оны 1-р сарын 10-ны өдөр Хонг Конгын хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation /0975.HKEX/ буюу “MMC” компани “Эрдэнэ Монгол ХХК”-д 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр боллоо. Улмаар “Эрдэнэ Монгол ХХК” нь “MMC” компанийн охин компани болох ажээ.

Тус хөрөнгө оруулалтыг хийснээр “MMC” компани нүүрснээс бүрэн хараат байдлаа арилгаж, бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх замаар орлогын эх үүсвэрээ төрөлжүүлэх боломжтой гэж үзлээ. Мөн “MMC” компани “Эрдэнэ Монгол ХХК”-тай хамтарсан үйлдвэр байгуулах боломжуудыг идэвхитэй судалж үзэхээ биржийн мэдүүлэгт дурдсан байна. 

“Эрдэнэ Монгол ХХК” нь Монгол болон Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй ”Erdene Resource Development” компанийн 100%-ийн эзэмшилтэй охин компани юм. Мөн “Эрдэнэ Монгол ХХК” нь Монгол улсад “Баян хөндий”, “Алтан нар” болон “Улаан” зэрэг гурван талбайд хайгуулын лиценз эзэмшдэг аж. 

Талуудын гэрээ хэлцэл гурван үе шатыг дамжих бөгөөд эхний ээлжид “Эрдэнэ Монгол ХХК”-д 5-н сая ам.долларын хөрөнгө оруулалтыг “MMC” энэ сардаа багтаан хийхээр болсон байна. Мөн эцсийн буюу гурав дахь шатны хөрөнгө оруулалтыг 2023 оны 3-р улиралд багтаан хийхээр төлөвлөжээ. 

Дээр дурдсан мэдэгдэл гарсны дараа ”Erdene Resource Development”-ийн хувьцааны арилжаа түр зогссон байна. Арилжаа зогсохоос өмнө тус хувьцааны ханш Торонтогийн хөрөнгийн биржид 18%-ын өсөлтийг үзүүлсэн бол Хонг Конгын хөрөнгийн биржид “MMC”-н хувьцаа 8.33%-ийн өсөлттэй арилжаалагдаж байна [1/11-ны 12 цаг]. 

Таныг манай компанийн зүгээс зохион байгуулж буй “Top Traders” event-д хүрэлцэн ирэхийг урьж байна. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/4454456

Монголтой холбоотой бондууд болон олон улсын бондуудад хөрөнгө оруулахыг хүсвэл доорх линкээр орж бүртгүүлнэ үү. Бид тантай эргэн холбогдох болно.

 Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/1565614 

Шинжээчийн дүгнэлт: 

“MMC” компани нь гаргасан бондын төлөлтөө хугацаанд нь хийх тал дээр эрсдэлтэй байгаа. Гэвч тус компани үйл ажиллагаа төрөлжүүлэхээр хөрөнгө оруулалт хийж байгаа гэдэг нь нөхцөл байдал харьцангуй сайн байгааг харууллаа. “Эрдэнэ Монгол ХХК”-ийн хувьд Монголд гурван хайгуулын орд эзэмшдэг бөгөөд биржийн мэдүүлэгд дурдсанаар тус хайгуулын ордуудаас нээлт хийх магадлал өндөр гэжээ. 

Эх сурвалж: https://www.mmc.mn/public/

Түлхүүр үгс:

Mongolian Mining Corporation

Эрдэнэ Монгол ХХК

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)