Богд банкны цэвэр ашиг 1.9 дахин нугарлаа, Харин ханш яах бол?

2023 он 1 сар 10 өдөр
1036
3

ГОЛ ӨНЦӨГ

  • Богд банкны 2022 оны цэвэр ашиг ₮19 тэрбум төгрөгт хүрч, 87%-иар өссөн гүйцэтгэлтэй гарсан ба үүнд хүүгийн орлого 72%, цэвэр хүүгийн орлого 86%-ийн өсөлт үзүүлсэн нь голчлон нөлөөлжээ.
  • Балансын хувьд нийт хөрөнгө жилийн 46%, цэвэр зээл жилийн 42%-аар тус тус өссөн байна.
  • Харин хувьцааны ханшийн хувьд оны эхнээс бууралттай байгаа ба одоогийн байдлаар үнэ ашгийн харьцаа P/E=5.9x, үнэ дансны үнийн харьцаа P/B=0.97x-д хүрч хамгийн хямд хувьцаануудын нэг боллоо.

Богд банк 19 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

   Богд банк хамгийн түрүүнд тайлангаа олон нийтэд зарладаг билээ. Энэ удаад ч мөн адил хамгийн түрүүнд 2022 оны жилийн эцсийн тайлангаа олон нийтэд танилцууллаа. 2022 оны байдлаар тус банкны цэвэр зээлийн багц 42%-аар өссөн ба цэвэр зээл жилд дунджаар 2 дахин өсөж байна.  Зээлийн багц өсөхийн хирээр чанаргүй зээлийн хувь бага зэрэг өсөж 3.6%-аас 4.4%-д хүрсэн байна. Гэсэн хэдий ч системийн ТОП 5 банктай харьцуулахад харьцангуй бага чанаргүй зээлийн хувьтай байна. Харин цэвэр ашгийн түвшин 87%-аар нэмэгдсэн бөгөөд өөрийн хөрөнгийн өгөөж 17.5% болж нь өмнөх жилээс 5 нэгж хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Ашигт ажиллагаа өсөж байгаа ч хувьцааны ханш хямдарсан хэвээр байна.

   Ийнхүү компанийн хувьцааны ханш нь IPO хийсэн (₮2,540) ханшаас 30%-аар буурч 1,810 орчимд ирсэн байна. Компанийн санхүүгийн үзүүлэлтүүд, орлого ашиг нэмэгдэж байхад үнэ хямдарч байгаагаас харахад хөрөнгө оруулагчдын хувьд илүү сонирхох нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн үнэ ашгийн харьцаа нь 5.9x байгаа нь ТОП 20 компанийн дунджаас 8 нэгжээр бага буюу хамгийн хямд хувьцаануудын нэг боллоо. 

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/3928784 

Богд банк нь банкны салбарт активын 1 хувийг бүрдүүлдэг хэдий ч санхүүгийн үзүүлэлтүүдийн хувьд өндөр өсөлттэй хэвээр байна.

   Богд банкны 2022 оны жилийн гүйцэтгэлээс харахад хүүгийн орлого өмнөх оны мөн үеэс 72% өсөлттэй байсан нь өндөр өсөлт байлаа. Харин хүүгийн зардал өмнөх оны мөн үеэс 51% өссөнд энэ онд бодлогын хүү огцом нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Нийт хөрөнгийн хувьд 2018 оноос хойш өсөлттэй байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 46 хувиар өссөн байна. Үүнд хөрөнгө оруулалт болон зээлийн өсөлт голчлон нөлөөлсөн байна. Сүүлийн 5 жилийн дундаж өсөлт нь 21% байна.

Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа хамгийн өндөр ба өсөх потенциалтай байна.

   Арилжааны банкнуудын хувьд Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах шаардлагатай байдаг. Эдгээр үзүүлэлтүүдээс өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон хөрвөх чадварын үзүүлэлтүүдийг графикт харуулав. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа нь тус банкны хувьд 39% байгаа нь бусад банкнуудтай харьцуулахад хамгийн өндөр түвшинд байна. Энэ үзүүлэлт нь тухайн банк одоогийн байгаа өөрийн хөрөнгийн түвшинд хэр их хэмжээний эх үүсвэр татаж, томрох боломжтойг харуулдаг бөгөөд Монголбанкны шалгуур 12% руу дөхөх тусам энэ боломж хязгаарлагдмал болдог. Хөрвөх чадварын хувьд банкнуудын харилцагчдын шаардлагаар мөнгийг гаргаж өгөх чадварыг илэрхийлдэг ба энэ шаардлагаа системийн банкнууд хангалттай хангаж ажиллаж байна.

БОГД БАНКНЫ ТУХАЙ

   Богд банк нь 2014 онд байгуулагдсан хэдий ч богино хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж банкны салбарт өөрсдийн гэсэн байр сууриа эзлэн, орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, өдгөө 56,000 гаруй харилцагч, 170 гаруй ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Улаанбаатар хотод 9, Эрдэнэт хотод 1 салбартай. 

   Богд банк нь Монголын банкны салбарт хийгдэж буй реформтой холбоотойгоор хамгийн анхны банкны IPO хийж, нийт хувьцааныхаа 20 хувь буюу 12,500,000 ширхэг хувьцааг нэгжийн 2,540 төгрөгөөр нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжаанд 1,243 хувь хүн, аж ахуйн нэгжээс нийт 33.2 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирж, татан төвлөрүүлэх зорилтот дүнгээс 4.6% давсан үзүүлэлт болсон юм. Хувьцааны ханш 2022 оны эхнээс уналттай байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн бирж дээрх хувьцааны хаалтын ханш ₮1,813 төгрөг байна.

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ

  Богд банкны 2022 оны гүйцэтгэлээр орлого 72%, ашиг 87% өссөн хэдий ч хувьцааны ханш нь анх IPO хийсэн үетэй харьцуулахад 30%-аар буурсан үзүүлэлттэй байна. Ийнхүү хувьцааны үнэлгээг тодорхойлдог үнэ ашгийн харьцаа P/E=5.9x байгаа нь Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудаас хамгийн хямд хувьцааны нэгд ороод байна. Нөгөө талаар үнэ дансны үнийн харьцаа P/B=0.97x байгаа нь илүү бодит үнэ цэнэ дээрээ ирсэн байгаа юм. 

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/3928784 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Богдбанк

Тайлан

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

91****38

2 жилийн өмнө

Баярлалаа

0

0

Us****

2 жилийн өмнө

Ханш унана

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)