Эрдэнэ Ресурс Девелопмент ХК Баян Хөндий төслийн барилгын ажлыг эхлүүлэхээр болжээ
ГОЛ ӨНЦӨГ:
- 2022 оны II улиралд Баян Хөндий төслийн барилгын ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн.
- Боловсруулах үйлдвэрээс бусад байгууламжийн зураг төсөл эцсийн байдлаар батлагдсан.
- Барилгын ажлыг амжилттай эхлүүлж чадвал 2023 оны IV улиралд анхны алтаа үйлдвэрлэх боломжтой ажээ.
Эрдэнэ Ресурс ХК сүүлийн 10 гаруй жилийн турш Монгол Улсын баруун өмнөд хэсэгт хайгуул хийж, 20 гаруй хэтийн төлөв бүхий талбайг олж илрүүлжээ. Ийнхүү тэд 409 мянган унц алтны нөөц бүхий Баян Хөндий алтны төслийн олборлолтыг эхлүүлэх, нөөцийг нэмэгдүүлэх хайгуулын судалгааг хийх ажлууд дээр төвлөрөн ажиллаж байгаа юм. Баян Хөндий нь тн тутамдаа 3.7 гр алт агуулдаг учир дундаж алтны ордоос 3 дахин өндөр агуулгатай орд аж. Түүнчлэн энэхүү төсөлд нийтдээ $59.2 саяын хөрөнгө оруулалт шаардагдахаар төсөөлөгдсөн байна.
Өнгөрсөн жилд Баян Хөндий алтны ордоос 2.4 км орчимд өндөр агуулга бүхий “Улаан”, “Хар Морь” хэмээх 2 талбайд шинэ нээлт хийсэн. 2021 оны эцэст компани Баян Хөндий алтны төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг (БОННҮ)-г Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-аар батлуулсан. Боловсруулах үйлдвэрээс бусад байгууламжийн зураг төсөл эцсийн байдлаар батлагдсан хэмээн ажлууд хийгдсэн байгаа ба цаашид компани 2022 оны II улирал буюу энэ улиралд барилгын ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Түүнчлэн барилгын ажлыг амжилттай эхлүүлж чадвал 2023 оны IV улиралд анхны алтаа үйлдвэрлэх боломжтой ажээ.
КОМПАНИЙН ТУХАЙ
Монгол улсад 10 гаруй жил хайгуул судалгаа хийж, үйл ажиллагаа явуулсан Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци компани нь компани хайгуулын хоёр, ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд Баянхонгор аймгийн нутагт Баян-Хөндий алтны орд, Алтан нар алтны орд, Улаан зэс-алтны порфир, Зуун Мод молибден, Хөвийн Хар зэс-мөнгөний төсөл, Хар морь алтны талбайн төслүүдийг хэрэгжүүлдэг. Баян Хѳндийн нарийвчилсан ТЭЗҮ нь 0-7 жилийн хугацаанд 3.71 г/т алтны дундаж агуулга бүхий, жилд 63,500 унц алт олборлохоор тооцоолсон билээ. Эрдэнэ Ресурс нь Торонтогийн хөрөнгийн бирж (TSX: ERD) болон Монголын хөрөнгийн биржид (МХБ:ERDN) бүртгэлтэй юм.
Компанийн үйл ажиллагаа төслийн төлөвлөсөн хугацааны дагуу явагдаж байгаа бөгөөд, боловсруулах үйлдвэр ба уурхайн бусад дэд бүтцийн нарийвчилсан загварчлал, инженерчлэлийн ажил 90% гүйцэтгэлтэй байгаа зэргээс дүгнэхэд 2022 оны эхний хагас жилд багтаан барилгын ажил эхлэх боломжтой дүр зураг ажиглагдаж байна.
САЛБАРЫН ТУХАЙ
2021 оны 12-р сард Монгол банканд 779.7 мянган/кг алт тушаасан байна. 2021 оны 10-р сарын байдлаар улсын нэгдсэн санд 166,219.20 мянган тонн хүдэр бүртгэгдэж, алтны шороон ордын ашиглалтын нийт 452 тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Баянхонгор аймагт нийт 135 тусгай зөвшөөрөл бүртгэгдсэнээс 92 ашиглалтын, 43 хайгуулын лиценз байна. Европ дахь геополитикийн асуудлууд зэргээс хамааран алтны үнэ савлагаатай байхад нөлөөлж байна.
MSE: ERDN хувьцааны техник шинжилгээ
_____________________
Ханш 2020 оны 8-р сараас хойш 850-1000 хооронд тогтворжоод байгаа бөгөөд 850 нь ханшийн дэмжигч болж, 1000 нь ханшийн эсэргүүцэгч болж байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Монголын Хөрөнгийн Бирж
Эрдэнэ Ресурс
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх