"TMK Energy" –н ТУЗ –н дарга John Warburton энгийн хувьцааны эзэмшлээ 24% -р нэмж, худалдан авалт хийлээ.

2024 он 12 сар 20 өдөр
394
0

Өнөөдөр буюу 2024/12/20 –нд “TMK” –с үйл ажиллагааны талаар товч мэдэгдэл, веб дээрээ байршууллаа.

  • “TMK Energy” –н ТУЗ –н дарга John Warburton 2024/11/06 –нд 20,812,500 ширхэг “TMK Energy” –н энгийн хувьцаа эзэмшиж байжээ.
  • Тэгвэл “TMK Energy” –с John Warbuton –ны эзэмшиж буй энгийн хувьцаа тоо хэмжээ 5,000,000 ширхгээр буюу 10,000AUD –н дүнгээр нэмэгдэж 25,812,500 ширхэг болсныг Австралийн хөрөнгийн биржид мэдэгдсэн байна.
  • Тэгэхээр нэгж хувьцаа бүрийг дунджаар 0.002AUD ханшаар авсан байх боломжтой байна.
  • Өнөөдөр “TMK Energy” –н хувьцааны ханш 0.002AUD –тай байна.

John Warburton гэж хэн бэ?

Профессор John Warburton нь 2023 оны 3 –р сард “TMK Energy” –н ТУЗ –н гишүүнээр томилогдсон ба одоогийн байдлаар “non-executive chairperson” буюу ТУЗ –н дарга хийж байна. Уг эрхэм нь газрын тос, байгалийн хийн хайгуул, ашиглалтын 40 жилийн мэргэжлийн туршлагатай геологич юм.

John Warburton нь дэлхийн газрын тос, байгалийн хийн томоохон компаниудын нэг “British Petroleum” –д 14 жилийн турш удирдах албан тушаал хашиж байсан. Тэрээр Пакистан улсын “Eni” компанид хайгуул болон шинэ бизнес хариуцсан ерөнхий менежерээр ажиллаж байсан туршлагатай бөгөөд 2018 оны 3 –р сар хүртэл “Oil Search Ltd” –д Гео шинжлэх ухаан, хайгуул хариуцсан удирдах албан тушаалыг хашиж байсан.

Тэрээр 2019 оны 2 –р сард “Empire Energy Group Limited” компанийн ТУЗ –д гишүүнээр томилогдсон бөгөөд одоог хүртэл уг компанийн ТУЗ -д гүйцэтгэх бус захирлаар /”non-executive director”/ үргэлжлүүлэн ажиллаж байна. Түүнчлэн “Empire Energy Group Limited” –н охин компани “Imperial Oil & Gas Pty Limited” компанийг 2011 онд үүсгэн байгуулагдсан өдрөөс хойш тэрээр удирдлагын багт захирлын албан тушаалыг өнөөг хүртэл хашиж байна.

 “Senex Energy Limited” компанийг “POSCO/Hancock Prospecting” компани худалдаж авахаас өмнө  John Walburton нь  “Senex Energy Limited” компанид гүйцэтгэх бус захирлаар 6 жил ажиллаж байжээ.

Эх сурвалж: https://app.sharelinktechnologies.com/announcement/asx/2290adecdbda7bb41b94c60da9d5827f

https://tmkenergy.com.au/directors-and-management/

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)