Богд Банк ХК хаалттай хувьцаат компани болно

2024 он 12 сар 18 өдөр
1062
0

ГОЛ ӨНЦӨГ: 

  • Богд Банк ХК-ийн ТУЗ ээлжит бусаар хуралдаж хаалттай хувьцаат компани болохоор шийдвэрлэлээ.
  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2025 оны 02-р сарын 03-ны өдрийн зохион байгуулагдахаар боллоо

Богд Банк ХК нь 2024 оны 12 сарын 16-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн №24/146 тоот тогтоолоор  Богд банк нээлттэй ХК-ийн хэлбэр өөрчилж хаалттай ХК болох, Компанийн хэлбэр өөрчилсөнтэй холбоотойгоор Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тогтоол гарсан байна.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай шийдвэрээр хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2025 оны 1-р сарын 08-ны өдрөөр бүртгэнэ. Тус хурал нь 2025 оны 2-р сарын 03-ны өдрийн 11 цагт цахимаар зохион байгуулагдахаар боллоо.  

Богд банкны хувьцаа эзэмшигчдийн бүтэц 

Богд банкны нийт хувьцааны 79.6%-ийг 2 нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид эзэмшдэг ба 20.4%-ийг олон нийт буюу 3,570 жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшиж байна. 2024 оны байдлаар сард дунджаар 4%-аар хувьцаа эзэмшигчдийн тоо өсөж байсан үзүүлэлттэй байсан билээ. 

Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар компанийг  нийлүүлэх, нэгтгэх, хуваах болон хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөх замаар компанийг өөрчлөн байгуулах хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй. Мөн хувьцаа эзэмшигч дангаараа, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны 75 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа тохиолдолд бусад энгийн хувьцаа эзэмшигчдийн хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг компаниас шаардах эрхтэй байдаг. 

Богд Банк ХК-ийн хувьцаа эзэмшигч дээрх хуулийн хүрээнд хувьцаа эзэмшигч компанийн хаалттай болгох шийдвэрийн эсрэг саналтай эсхүл санал хуралд оролцоогүй хувьцаа эзэмшигч шаардах эрх үүссэн өдрийн зах зээлийн ханшаар компанид худалдах эрхтэй болох юм. 

Богд банкны хувьцааны ханш

 

 Богд Банк 2021 онд нэгж хувьцаа 2,540 төгрөгөөр IPO хийж байсан ба 2023 онд нэгж хувьцаагаа 20 хувааж байсан билээ. 2024 оны 12 сарын 18-ны хаалтын ханш нь IPO ханшаас 36.3% буурсан бол 2024 оны эхнээс 9.1%-ийн бууралтыг үзүүлээд байсан юм. Мөн  өнөөгийн байдлаар үнэ дансны үнийн харьцаа буюу P/B=0.65x байгаа нь хувьцааны ханш бодит үнэ цэнээсээ хямдаар үнэлэгдэж байгааг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл тухайн компанийн өөрийн хөрөнгийн нэг төгрөг тутам зах зээл дээр 0.65 төгрөгөөр үнэлэгдэн арилжаалагдаж байна. 

Түлхүүр үг:

Таван Богд Капитал ҮЦК

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)