"TMK Energy" -с өдөрт дор хаяж 5,000 метр куб метан хийг дараагийн 2 жилд борлуулахаар болов.

2024 он 12 сар 17 өдөр
397
0

Өнөөдөр буюу 2024/12/17 –нд “TMK” –с үйл ажиллагааны талаар товч мэдэгдэл, веб дээрээ байршууллаа.

  • ХБНГУ –д төвтэй “Jens Energy LLC” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, 6 туршилтын цооногоос гаргаж авах метан хийг борлуулахаар болов.
  • Уг санамж бичгийн хүрээнд “TMK” –с 2025/04/30 гэхэд өдөрт багадаа 5,000 м куб, ихдээ 15,000 м куб метан хийг “Jens Energy LLC” –д нийлүүлэх үүрэг хүлээнэ.
  • Эхний ээлжинд 2 жилийн хугацаатай уг санамж бичгийг байгуулсан бөгөөд ирээдүйд дахин 2 жилээр сунгах боломжтой.
  • Харин “Jens Energy LLC” –н зүгээс МУ –н нутаг дэвсгэр дээр метан хий ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, үүнийгээ худалдан борлуулахад шаардлагатай зөвшөөрлүүдээ авах үүргийг хүлээж байна.
  • Цахилгаан станц, үүсгүүр ханган нийлүүлдэг “Jens Energy LLC” компани 2025 оны эхээр ХБНГУ –с байгалийн хийн цахилгаан станц оруулж ирж, “Gurvantes XXXV” төслийн талбайд суурилуулахаар төлөвлөжээ. /эх сурвалж : FB page ”Bloomberg TV Mongolia”/
  • “TMK” –н CEO Dougal Ferguson –ны зүгээс “Эрчим хүчний технологи болон борлуулалтын туршлагатай, санхүүгийн чадавхтай Jens Energy LLC компанитай хамтран ажиллах болсонд үнэхээр таатай байна. Ирэх саруудад уг компанитай хамтран ажиллаж Монголын нүүрсний давхаргын хийг хамгийн анх удаагаа эрчим хүчинд үйлдвэрлэхэд ашиглах болно” гэж хэлэв.
  • “Jens Energy LLC” –н ТУЗ –н дарга Jens Shulte –н зүгээс “Манай гэр бүлийн бизнес Герман улсад жижиг, дунд хэмжээний цахилгаан станцуудыг олон жил ажиллуулж байна. Бидний зүгээс Монгол улсад эрчимтэй хөгжиж буй нүүрсний давхаргын хийн салбарт орох боломжийг олж харсан нь энэ байлаа.TMK -тай хамтран МУ –д анхны томоохон хөрөнгө оруулалтаа хийж буйд туйлын баяртай байна. Ирээдүйд хий ашиглан эрчим хүч үйлдвэрлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэж хэлэв.

Эх сурвалж: https://app.sharelinktechnologies.com/announcement/asx/6e74556298694cb130689e17435d5671

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)