МУЗГ-н зүгээс Гэрэгэ, Хуралдай бондуудыг дахин санхүүжүүлэх шинэ бондын тендер зарлалаа

2023 он 1 сар 9 өдөр
717
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • МУЗГ Гэрэгэ, Хуралдай бондуудыг дахин санхүүжүүлэх шинэ бондын тендер зарлалаа.
  • S&P агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "B" буюу тогтвортой гэж үнэллээ.

Өнөөдөр буюу 2023 оны 1-р сарын 9-ний өдөр МУЗГ-н зүгээс хүлээгдэж буй бондуудын төлбөрийг дахин санхүүжүүлэх зорилгоор Олон Улсын хөрөнгө оруулагчдад шинэ бондын тендер зарлалаа.

Тодруулбал 2023 онд дуусах 5.625%-н хүүтэй Гэрэгэ бондын үлдэгдэл 533 сая ам.долларыг бүтэн хэмжээгээр, 2024 онд дуусах Хуралдай бондын 800 сая ам.долларыг хэсэгчилсэн байдлаар дахин санхүүжүүлэх зорилгоор уг тендерийг зарласан байна.

Дэлхийн томоохон зээлжих зэрэглэл тогтоогч S&P агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "B" буюу тогтвортой гэж үнэлсэн ба хөрөнгө оруулагчдаас санал авч дууссаны дараа шинээр гаргах бондын хэмжээ болон хүү нь тодорхой болох юм.

Хэрэв та долларын бонд авахыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй.Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

Шууд холбогдохыг хүсвэл дараах дугаараар холбогдоно уу утас: (+976) 72727282 , (+976) 95104442

 

Түлхүүр үгс:

МУЗГ

Таван Богд Капитал ҮЦК

Гэрэгэ бонд

Хуралдай бонд

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)