“Erdene Resource Development” -р сонин юу байна ?

2024 он 12 сар 11 өдөр
443
0

Өчигдөр буюу 2024/12/10 –нд “Erdene Resource Development” –с компанийн санхүүгийн талаар товч мэдэгдэл, веб дээрээ байршууллаа.

  • Охин компани “Erdene Mongol” нь  Баян-Хөндийн алтны орд газрын бүтээн байгуулалтын ажлын түргэсгэх зорилгоор 24 сарын хугацаатай зээлийн шугамын гэрээг Худалдаа Хөгжлийн банктай хийв.
  • Тодруулбал 50 сая ам.доллар хүртэлх эргэлтийн хөрөнгийн зээлийг уг зээлийн шугамаар дамжуулан “Erdene Mongol” авах бүрэн боломжтой болжээ. Зээлийн жилийн хүүгийн түвшин 13.3% байна.
  • “Erdene” –н CEO Peter Akerley –н зүгээс “Уг эргэлтийн хөрөнгийн зээлээр алт олборлолтын өмнөх шаардлагатай бүтээн байгуулалтын ажлууд, үйлдвэр техник тоног төхөөрөмжүүдийг ашиглалтанд оруулах ажлуудыг санхүүжүүлэхэд зарцуулагдана. Хамгийн анхны алтаа 2025 оны дундуур олборлож, 2025 оны III улирлаас үйлдвэрлэсэн алтаа зарж эхэлнэ” гэж хэлсэн байна.
  • Алт гарган авах буюу боловсруулах үйлдвэрийн барилгын ажил эцсийн шатанд оров.
  • Боловсруулах үйлдвэрээс бусад чухал ач холбогдол бүхий дэд бүтцийн барилгын ажлууд мөн эцсийн шатандаа оров.
  • Бутлуур, конвейер гэх мэт механик ажлууд болон цахилгааны ажлууд 2025 оны I улиралд дуусна.
  • Энэ 12 –р сард хог хаягдлын нэгдсэн менежментийн байгууламжуудын барилгын ажлын эхний үе шатыг дуусгана мөн нэмэлтээр 13,700 метрийн гүний өрөмдлөг хийж алтны хүдрийн чанар, биет хэмжээг тодорхойлно. Энэ нь алтны агууламж хамгийн өндөртэй хэсэг газруудад төвлөрч, үр ашигтай ажиллахад нөлөөнө.
  • Баян-Хөндийн алтны орд газраас гадна Азийн олборлогдож эхлээгүй хамгийн том молибдений нөөцтэй орд газар буюу Зуун Мод төслийг санхүүжүүлэх CAD5 сая санхүүжилтыг татан төвлөрүүлнэ. Тодруулбал 2024/12/21 гэхэд хувьцааны варрантыг хэрэгжүүлэх буюу хөрөнгө оруулагчдад нэмж хувьцаа зарах замаар уг санхүүжилтыг татан төвлөрүүлэх ажээ.

Эх сурвалж: https://erdene.com/site/assets/files/4571/epr.pdf

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)