МХБ-ийн хувьцааны хоёрдогч зах зээлийн эрэлт өндөр байна

2023 он 1 сар 9 өдөр
854
0

ГОЛ ӨНЦӨГ

  • Өнөөдөр буюу 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс MSE хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Худалдан авах сонирхолтой тал олон байсан боловч зарах тал цөөн тул 5.8 сая төгрөгийн арилжаа хийгдлээ

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа амжилттай болж нийт хувьцааны 34%-ийг санал болгосон билээ. Үүнээс 50%-ийг нь стратегийн хөрөнгө оруулагч нарт, 50%-ийг нь олон нийтэд санал болгосон бөгөөд нийт олон нийтийн захиалга нь 51.8 тэрбум хүрч 878% давсан. 

Өнөөдөр буюу 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "MSE" үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

“Монголын Хөрөнгийн Бирж”-ийн “Арилжааны журам”-ын дагуу ханшийн хэт хэлбэлзэлээс сэргийлэх зорилгоор өмнөх өдрийн хаалтын ханшнаас 15%-аас өндөр хувиар өсгөж болон бууруулж авах боломжгүй байдаг билээ. 

MSE хувьцааны хувьд өнөөдөр бүх арилжаа анхдагчид санал болгосон үнээс 15% өсөж 115 төгрөг буюу боломжит хамгийн өндөр арилжааны дүн дээр явагдсан бөгөөд тус дүн дээр худалдан авах сонирхолтой хөрөнгө оруулагчид олон байсан боловч анхдагчаас авсан хөрөнгө оруулагчид зарах сонирхолгүй байгаа тул дөнгөж 5.8 сая төгрөгийн арилжаа биеллээ.

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Хувьцаа

IPO

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)