“Таван Богд Капитал” ҮЦК: "GLOBAL GROWTH" Багцын өгөөж 34.66%-д хүрлээ
ГОЛ ӨНЦӨГ:
- "Таван Богд Капитал" ҮЦК-ийн өөрийн хөрөнгөөр худалдан авсан гадаадын хувьцааны багцын өгөөж 7 сарын хугацаанд 34.66%-д хүрлээ.
- Бид олон улсын таван хөрөнгийн биржийн 13-н компанийн хувьцаанд хөрөнгө оруулалт хийж тэдгээрийн мэдээлэл судалгааг "TBC-Top Traders" группээр дамжуулан үнэгүй хүргэж байна.
- Хэрэв та "TBC-Top Trader" группт нэгдэхийг хүсвэл манай компанид дансаа нээлгэж нэгдээрэй.
"Таван Богд Капитал" ҮЦК ХХК Санхүүгийн Зохицуулах Хорооноос авсан дилерийн эрхийнхээ хүрээнд олон улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж амжилттай багц бүрдүүллээ.
Манай компанийн хувьцааны багцын өгөөж 7-р сарын хугацаанд 34.66%-д хүрлээ. Харин биднийг хөрөнгө оруулалтаа хийж эхэлснээс хойш [2022.05.26] АНУ-ын хөрөнгийн захын S&P 500 индекс 6.15%-ийн уналттай арилжаалагдаж байгаа бол Хонг Конгын хөрөнгийн захын Hang Seng индекс 4.35%-ын өсөлттэй арилжаалагдаж байна.
Бид шинээр нэг уул уурхайн компанийн хувьцааг багцдаа нэмсэн нь тус компанийн ханшид нөлөөлөхүйц томоохон суурь мэдээ гарсан холбоотой. Мөн "Global Growth" багцад эзэмшиж буй гурван компанийн хувьцаанаас тус бүр худалдан авалт хийж багцад эзлэх хувийн жинг өсгөлөө. Тэдгээрийн дотор хөрөнгийн зах зээлд тренд болж буй цахилгаан автомашин болон өндөр хувь хэмжээний ногдол ашиг тараадаг Blue Chips компаниуд багтсан болно.
Одоогоор бид АНУ, Хонг Конг, Хятад, Австрали, Канад зэрэг таван орны хөрөнгийн биржээс 13-н компанийг судалж хөрөнгө оруулалтаа хийсэн. Нийт багцын хөрөнгө оруулалтын 70% нь Хятадын эдийн засагтай холбоотой компаниуд байна. Учир нь БНХАУ цар тахлын хөл хорионоос дахин нээгдэж буй бөгөөд 2023 онд Хятадын хөрөнгийн зах зээлийн хувьцаанууд өсөх хүлээлттэй байна. Мөн багцын 13-н хувьцааны 11 нь ашигтай байгаа бол 2 нь алдагдалтай байна.
Хэрэв та гадаад зах зээлийн гайхамшигийг мэдрэхийг хүсвэл доор линкээр бүртгүүлээрэй. Бид тантай ажлын 3 хоногийн дотор холбогдох болно. Бүртгүүлэх линк: https://tavanbogdcapital.com/
Багцад багтаж буй хувьцаануудаас хамгийн өндөр нь 52%-иар өсчээ
Доорх графикт багцад багтаж буй хувьцаа бүрийг өнөөдрийн хаалтын ханшаар тооцоолж ашиг ба алдагдлыг харууллаа. Багцын өгөөж нь 34.66% байгаа бол үүн дээр нэмээд ам.долларын ханшийн өсөлтийг давхар тооцох нь зүйтэй. Мөн багцад буй компаниудын 30% нь ам.доллараар 4-өөс дээш хувийн ногдол ашиг тараадаг давуу талтай билээ.
Багцад багтаж буй хувьцаануудын хувийн жин:
"Таван Богд Капитал" ҮЦК ХХК гадаад багцад Уул уурхай 38%, Автомашин 23%, Банк санхүү 15%, Технологи 8%, Хагас дамжуулагч 8%, Эрчим хүчний 8%-ийг тус тус эзэлж байна.
Та хэрхэн "TBC-Тор Тraders" болох боломжтой вэ?
Бид багцдаа шинээр хөрөнгө оруулалт хийх эсвэл багцад багтсан хувьцаагаа худалдах бүртээ тухайн хувьцааны мэдээлэл судалгааг өөрийн харилцагчдын "TBC-Тop Traders" группт нээлттэйгээр танилцуулдаг. Та уг группт нэгдсэнээр:
1. Өглөө бүр хөрөнгийн зах зээлийн шинэ соргог мэдээ мэдээлэл
2. Онцлох хувьцааны суурь болон техник анализ
3. "Таван Богд Капитал ҮЦК" ХХК гадаад багцын мэдээлэл
4. Бидний зүгээс санал болгож буй "Option" бүтээгдэхүүний судалгааг авах боломжтой юм.
Үүний тулд эхлээд манай компанид дансаа нээлгэх шаардлагатай. Дансаа нээхийн тулд "TBC-Compass" апп-ыг утсандаа суулгаж "Үнэт цаасны данс нээх" товчийг дарснаар өөрийн дансыг нээлгэнэ. Үүний дараа Facebook-т байрлах "TBC-Top Traders"-т орох хүсэлтээ илгээгээрэй.
Танд ч гэсэн боломж бий. Боломжоо бодит болго
"Таван Богд Капитал" ҮЦК нь олон улсын тэргүүлэгч брокерын компани болох Interactive Brokers-н онлайн үйлчилгээг харилцагчдадаа хүргэж ажилладаг.
Interactive Brokers нь 1977 онд АНУ-д байгуулагдсан Швейцарь, Канад, Хонконг, Их Британи зэрэг томоохон улсуудад салбар төвтэй олон улсад үнэт цаасны зуучлалын үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.
Interactive Brokers-р дамжуулан дэлхийн 33 улсын 135 биржээс хүссэн хувьцаандаа хөрөнгө оруулах боломжтой.
Interactive Brokers-ийн танд өгөх боломжууд
- Хэзээ ч: Та өөрийн хүссэн үедээ гар утас, таблет, компьютероо ашиглан өдөр шөнийн алинд ч хүссэн үедээ хөрөнгө оруулах боломжтой.
- Хаанаас ч: Та дэлхийн хаана ч байсан интернет ашиглан хөрөнгө оруулалтаа саадгүй хийх боломжтой.
- Юунд ч: Дэлхийн хөрөнгийн зах зээлийн үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийх боломжтой.
Хэрэв та гадаад зах зээлийн гайхамшгийг мэдрэхийг хүсвэл доор линкээр бүртгүүлээрэй. Бид тантай ажлын 3 хоногийн дотор холбогдох болно. Бүртгүүлэх линк: https://tavanbogdcapital.com/
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Global Growth Багц
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.