Монос Хүнс ХК-ийн 2022Q1 цэвэр ашиг төлөвлөснөөс 6%-аар давжээ
ГОЛ ӨНЦӨГ
- Монос Хүнс ХК нь энэ оны эхний улирлын байдлаар 6.6 тэрбум төгрөгийн борлуулалт болон 510 сая төгрөгийн цэвэр ашиг хийжээ.
- Цэвэр ашиг нь гүйцэтгэлээр төлөвлөсөн дүнгээс 6%-иар давуулан биелүүлсэн үзүүлэлттэй байна.
2022 оны 5-р сарын 5-нд Монос Хүнс ХК оны эхний улирлын тайлангаа танилцууллаа.
Монос Хүнс ХК нь энэ оны эхний улиралд 6.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 510 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь төлөвлөсөн гүйцэтгэлээс 6%-иар давсан гүйцэтгэл байлаа. Балансын хувьд томоохон хэмжээний өөрчлөлт ороогүй, ковидын нөхцөл байдалтай холбоотой ихээхэн хэмжээний бараа материал нөөц байдлаар төвлөрүүлсэн тул бараа материалын үлдэгдэл 7% нэмэгдсэн байна.
Энэ оны хувьд шинэ 3 бүтээгдэхүүн гарсан нь борлуулалтын өсөлтөд нөлөөлсөн. Энэ ондоо шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлт тогтмол хийгдэж байна. Мөн MFC 2.0 төсөл хэрэгжүүлж явж байгаа ба 2023 эхний улиралд нэвтрүүлсэн байх хүлээлттэй байна. Тус төслийн хүрээнд тоног төхөөрөмж шинээр авч, барилга байгууламжаа өргөтгөх ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа юм.
САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ
КОМПАНИЙН ТУХАЙ
Монос Хүнс компани нь эрүүл мэндийг дэмжсэн хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 2011 оноос үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч компани юм. Компани нь 2019 онд Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийж, нэгж хувьцаагаа олон нийтэд 70 төгрөгөөр санал болгон 8.5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн ба МХБ-н I ангилалд бүртгэлтэй компани юм. Компани нь 6 брэндийн 82 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нийт 2000 гаруй цэгээр худалдаалж байна. Мөн дэлхийн банкны санхүүжилттэй Экспортыг дэмжих хөтөлбөрт хамрагдахаар сонгогдсон бөгөөд ингэснээр бүтээгдэхүүний экспортод эерэг нөлөө гарах боломжтой болж байна.
Монос Хүнс ХК нь ажилтнуудынхаа нийгмийн хангамжийг дээшлүүлэх, сурч хөгжих, хөгжин дэвжихэд нь дэмжлэг үзүүлэх замаар сэтгэл ханамжийн төвшнийг нь 4.1 пунктэд хүргэхээр зорьж байна. Дэлхийн техник технологийн хөгжил дэвшилд тулгуурласан, шилдэг тоног төхөөрөмжийг хуурай хүнсний үйлдвэрлэлд нэвтрүүлэх төслийн ажлыг эхлүүлнэ. Шингэн хүнсний үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулна. Нэгдсэн удирдлагын тогтолцооны хүрээнд нэвтрүүлсэн ISO 9001:2015, HACCP стандартын хамрах хүрээг тэлэх зорилгоор өдөр тутмын үйл ажиллагаанд даган мөрдөж, хэвшүүлсэн байдлын явцад дахин баталгаажилт хийлгэнэ. Шинээр ISO22000, ISO30400 болон MNS/ISO IEC 17025:2018 стандартуудын шаардлагыг хангаж, хөндлөнгийн байгууллагаар нягтлуулан, баталгаажилт хийлгэнэ.
САЛБАРЫН ТУХАЙ
Шингэн хүнсний экспорт нь 2021 оны байдлаар 829.4 сая ам.долларт хүрсэн байна. Компанийн гол үйл ажиллагаа явуулж буй согтууруулах бус ундааны экспортын хэмжээ өмнөх онд 41.9 мянган ам.доллар байсан бол 2021 оны эцсийн байдлаар 8.8 мянган ам.доллар хүртэл буурсан байна. Инфляц өссөн нөхцөл байдалтай уялдуулан үйл ажиллагааны зардал нэмэгдэх эрсдэлтэй байна. Мөн ам.долларын ханш нь үйл ажиллагааны зардалд ихээхэн хэмжээний нөлөө үзүүлэхээр байна.
MSE: MFC хувьцааны техник шинжилгээ
_____________________
Өсөлтийн хандлагын шулуун доош сэтэрсэн байгаа бөгөөд 105-118 хооронд тогтворжоод байна
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Монос Хүнс
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх