Улаанбаатар хот 7.75% хүүтэй ам.долларын бонд гаргалаа.

2024 он 11 сар 21 өдөр
693
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Улаанбаатар хот 500 сая ам.долларын дүнтэй, 7.75% -н хүүтэй ам.долларын бондыг олон улсын зах зээл дээр гаргалаа.
  • Бондын мөнгөөр Сэлбэ дэд төвийн бүсэд 12 мянган айлын орон сууцны цогц хорооллыг “20 минутын хот” концепцийн дагуу барьж байгуулах аж.
  • Орон сууц ашиглалтад ороход газар чөлөөлөлтөөр айлуудыг байранд оруулж, гэр хорооллыг орон сууцжуулна.
  • Тэгснээр чөлөөлөгдсөн газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, бондын эргэн төлөлтөө хийх ажээ.
  • Уг бонд нь ЗГ –н баталгаатай буюу ЗГ –с гаргасан бондуудтай ижил түвшний эрсдэлтэй юм.
  • “Moody’s”, “Fitch”, “S&P Global” гэх мэт зээлжих зэрэглэлийн үнэлгээний байгууллагууд бүгд Монгол улсын зэрэглэлийг ахиулаад байгаа билээ. 

Эрсдэлийн санамж: Энэхүү мэдээг "Таван Богд Капитал" ҮЦК ХХК-ийн зүгээс зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэсэн болно. Аливаа хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт нь ямагт эрсдэл дагуулдаг тул та өөрийн шийдвэрийг шаардлагатай бүх мэдээлэл, судалгааг хүлээн авч, харьцуулан гаргана уу. Бидний дэвшүүлсэн таамаглал нь бодит байдалд биелэх баталгаа байхгүй тул та өөрийн мөнгийг алдах эрсдэлтэйг анхаарна уу. Иймээс таны гаргасан аливаа хөрөнгө оруулалтын шийдвэртэй холбоотой үүдэн гарах эрсдэлийг "Таван Богд Капитал" ҮЦК ХХК хариуцахгүй болохыг анхаарна уу. Аливаа санхүүгийн хэрэгслийн үнэ ханш нь олон тооны гадаад болон дотоод хүчин зүйлсээс хамаарч хөдлөх ба зарим өндөр эрсдэлтэй санхүүгийн хэрэгсэлд оруулсан мөнгөө бүгдийг нь алдах эрсдэлтэйг анхаарна уу.

ХОТЫН БОНДЫН ГЭЖ ЮУ ВЭ?

Дэлхийн томоохон хотууд дэд бүтцийн төсөл хэрэгжүүлж, хөгжлөө хурдасгахын тулд шаардлагатай санхүүжилтийг бонд гаргах замаар босгож ирсэн олон жишээ бий. Хамгийн анх 1812 онд Нью-Йорк хот орон нутгийн бонд /”municipal bond”/ гаргаж байжээ. Тухайн үед Нью-Йорк хотын захирагч байсан Dewitt Clinton АНУ –н түүхэн дэхь томоохон бүтээн байгуулалтын нэгд тооцогддог 565 км урттай Эри сувгийн /”Erie Canal”/ ажлыг эхлүүлж, нийт зардал 7.9 сая ам.долларын ихэнх хэсгийг бонд гаргаж санхүүжүүлжээ. Уг төсөл нь АНУ –н төв хэсэгт орших их нууруудыг /“Great Lakes”/ Нью-Йорк хотоор урсгаж, Атлантын далайд цутгадаг Хадсон /”Hudson River”/ голтой холбож, ачаа тээврийг хурдасгаж, зардлыг бууруулж, төвийн мужуудын хөгжлийг дэмжих зорилготой байсан.

Эри суваг ашиглалтад орсноор Нью-Йорк хотын татварын орлого үлэмж нэмэгдсэнээс гадна, төвийн мужуудын хүн ам нэмэгдэж, эдийн засгийн өсөлт эрчимжээ. Эри сувгаар дайран өнгөрөх ачаа тээвэр, татварын орлогоор 5%-6% хүүтэй бонд амжилттай эргэн төлөгдсөн байна. Нью-Йорк хотын энэхүү амжилттай туршлагыг хожим дэлхийн олон хотууд даган хэрэгжүүлжээ.

УЛААНБААТАР ХОТЫН БОНД

Дээрх жишгийн дагуу Улаанбаатар хот тулгамдсан асуудлуудаа өргөн хүрээнд шийдэх, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хамгийн анх төгрөгийн бондыг 2024/10/04 –нд гаргаж байсан билээ.

Тэгвэл 2024/10/30 –нд Улаанбаатар хотоос олон улсын зах зээл дээо 500 сая ам.долларын дүнтэй, 7.75% -н купонтой, 3 жилийн хугацаатай ам.долларын бондыг амжилттай гаргалаа. Бондын мөнгөөр Сэлбэ дэд төвийн бүсэд 12 мянган айлын орон сууцны цогц хорооллыг “20 минутын хот” концепцийн дагуу барьж байгуулах аж. Орон сууц ашиглалтад ороход газар чөлөөлөлтөөр айлуудыг байранд оруулж, гэр хорооллыг орон сууцжуулна. Тэгснээр чөлөөлөгдсөн газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, бондын эргэн төлөлтөө хийх ажээ. Уг бонд нь ЗГ –н баталгаатай буюу ЗГ –с гаргасан бондуудтай ижил түвшний эрсдэлтэй юм. “Moody’s”, “Fitch”, “S&P Global” гэх мэт зээлжих зэрэглэлийн үнэлгээний байгууллагууд бүгд Монгол улсын зэрэглэлийг ахиулаад байгаа билээ. 

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

Уг ам.долларын бондын ханш 100 –с 102.6 болж өсөж, жилчилсэн өгөөж 6.6% болж буураад байна. Гэхдээ энэ нь ЗГ –с гаргасан ам.долларын бондуудтай эрсдэлийн хувь ижил болов ЗГ –н бондуудын өгөөж болох 5.5%-5.8% -с өндөр байгаа билээ. 

Та өөрийн хөрөнгө оруулалтын боломжид нийцсэн ам.долларын бондын мэдээлэл авах, захиалга өгөх бол 94054441, 95102224 дугаарт холбогдоно уу. 

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)