Даатгалын салбарт ашигт ажиллагаагаар тэргүүлэгч Тэнгэр Даатгалын IPO эхэллээ
ГОЛ ӨНЦӨГ
- Тэнгэр даатгал нь ердийн даатгалын салбарын цэвэр ашгийн 56%-ийг дангаараа бүрдүүлдэг.
- Хорогдуулсан мөнгөн урсгалын аргаар нэгж хувьцааны үнэ ₮878.2 байгаа бол ₮800.0-өөр буюу 8.9%-иар хямд үнээр арилжаалагдаж байна.
- Тус компани нь өөрийн хөрөнгийн өгөөжөөр салбартаа тэргүүлэгч, сүүлийн 16 жил тасралтгүй ашигтай ажилласан билээ.

Салбарын цэвэр ашгийн 56%-ийг бүрдүүлдэг компанийн IPO
23 жилийн турш даатгалын салбарт үйл ажиллагаагаа явуулж буй ердийн даатгалын салбарын цэвэр ашгийн 56%-ийг бүрдүүлдэг Тэнгэр даатгалын IPO 2024.11.20-ноос эхэллээ.
- Нийтэд санал болгох хувь: 21%
- Татан төвлөрүүлэх дүн: 10 Тэрбум төгрөг
- Нэгж хувьцааны үнэ: 800₮
- Захиалга авах хугацаа: 2024.11.20-12.04
Тэнгэр даатгалын хувьцааны үнэлгээ үнэтэй юу эсвэл хямд уу?
Тус бизнесийн үнэлгээг Хорогдуулсан мөнгөн урсгалын аргаар тооцоолоход ₮52.7 тэрбум төгрөг байгаа ба тус үнэлгээнээс 8.9% хорогдуулж ₮48.0 тэрбумаар хямдруулан үнэлжээ. Ингэснээр нэгж хувьцааны үнэ ₮878.2-өөс ₮800.0 болж илүү хямдаар арилжаалагдаж байгаа юм. Сонирхуулахад 2024 оны хагас жилийн байдлаар P/B харьцаа 1.5х, P/E харьцаа 9.2х байгаа ба ROE 23% байна.
Нээлттэй компаниудын IPO хийж байх үеийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад:

Яагаад Тэнгэр даатгал компанийн хувьцаа гэж?
- Сүүлийн 20 жил ТОП20 индексийн компаниудын өөрийн хөрөнгө 6 дахин буюу жилийн 12% өгөөжтэй өссөн бол Тэнгэр даатгалын өөрийн хөрөнгө жилийн 25% өгөөжтэйгөөр 30 дахин өсжээ. Энэ өсөлт цаашид ч үргэлжлэх төлөвтэй.байна.
- Монголын даатгалын салбарын зах зээл дэлхийн зах зээлтэй харьцуулахад жижигхэн, өсөж яваа зах зээл. Энэ хэрээр тус салбарт өсөлтийн орон зай их ба одоогийн байгаагаас 12 дахин өсөх боломжтой.
- Удирдлагын багийн хувьд олон жилийн туршлагатай салбартаа тэргүүлэгч хамт олон
- Салбартаа цэвэр ашгийн хэмжээгээрээ тэргүүлэгч буюу ердийн даатгалын салбарын нийт цэвэр ашгийн 56%-ийг дангаараа бүрдүүлдэг.
- Даатгалын үйл ажиллагаа эрхлээд 23 жил болж байгаа ба үүний 16 жилд нь тасралтгүй ашигтай ажиллаж байгаа ба өөрийн хөрөнгийн өгөөжөөр салбартаа тэргүүлж байна.
Татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалт
Тус компани 21%-аа олон нийтэд санал болгосноор ₮10 тэрбумыг татан төвлөрүүлэх юм. Үүний 48%-ийг борлуулалт дэмжих зориулалттай хөрөнгө оруулалтад, 20%-ийг “Мандал праявит экүити хувийн ХОС” ХХК-ийн эзэмшиж буй 2,500,000 ширхэг энгийн хувьцааны төлбөрт, 8%-ийг сунгалтын систем болон аппликейшн хөгжүүлэлтэд, 2.4%-ийг харилцагчдын боловсролыг дэмжих, маркетингд, үлдсэн 20%-ийг бусад хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөжээ.
IPO-д оролцох заавар
TBC compass app эсвэл trader.tavanbogdcapital.com хаягаар нэвтрэн орж дараах зааврын дагуу Тэнгэр даатгалын IPO-д оролцох боломжтой.
APP заавар линк: https://youtu.be/vu_sg83F4tU?si=K0uPbaWXq4--4k9h
WEB заавар линк: https://youtu.be/8glGBERguUo?si=8xdNXVqFrhX-6M1J
Түлхүүр үгс:
Хувьцаа
Таван Богд Капитал ҮЦК
IPO
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх