Азийн зах зээл: Хятадын үнэт цаасны зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийг дэмжих удирдамж гаргав.
ГОЛ ӨНЦӨГ:
- “Xiaomi” –н орлого YoY +30% өсөж, бизнес нь тэлж байна.
- Хятадын үнэт цаасны зохицуулах хорооноос хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг нэмэгдүүлэх удирдамж гаргав.
- Үүний дараа томоохон банкнуудын хувьцааны ханш өсөлт үзүүлэв.
- Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 0.10% -нөсөлттэй байна.
Мягмар гарагийн 11:07 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс 0.10% өсөж 19,630 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 0.90% -р өсөв, эх газрын Хятадын “CSI 300” индекс 0.30% -рунав. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 0.55% -р унав, Австралийн “S&P/ASX 200” индекс 1.12% -р өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 0.31% -р өсөв, Тайваны “TAIEX” индекс 0.86% -р унав.
Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Онцлох хөдөлгөөн: TRIP /9961.HK/ 5.50% өсөж 504.50 HKD, XPENG /9868.HK/ 3.38% өсөж 51.9 HKD, XIAOMI /1810.HK/ 2.95% унаж 27.95 HKD хүрсэн.
Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 0.10% -нөсөлттэй байна.
“XIAOMI”
Өчигдөр “Xiaomi” –с 2024 оны III улирлын тайлангаа танилцууллаа.
Дэлхийн гар утасны зах зээлийн сэргэлт болон шинээр гаргасан цахилгаан автомашины борлуулалт сайн байгаатай холбогдон “Xiaomi” –н орлого 92.5 тэрбум юаньд хүрч YoY +30.5%, QoQ +4.1% өссөн байна. Энэ нь “Bloomberg” –н шинжээчдийн хүлээлт болох 90.3 тэрбум юанийг эвдсэн үзүүлэлт болов.
Цэвэр ашгийн хэмжээ YoY +4.4%, QoQ +1.2% өсөж 6.3 тэрбум юаньд хүрсэн байна.
“Xiaomi” –н гар утас болох бусад старт-апуудын нийт орлого 9.7 тэрбумд хүрч, нийт орлогын 10.4% -г эзэлжээ. Өнгөрсөн 7 хоногт “Xiaomi” хамгийн анхны цахилгаан автомашины загвар болох “SU7” –н борлуулалт бүтэн жилийн зорилт болох 100,000 хүрсэн ба удахгүй 130,00 хүргэнэ хэмээн уг компаниас мэдэгдээд байна. Тэгвэл “Xiaomi” энэ III улиралд 39,790 ширхэг “SU7” –г борлуулжээ.
“Canalys” судалгааны байгууллагаас дэлхийн гар утасны зах зээл YoY +5% өссөн бөгөөд уг зах зээлийн 19% -г “Samsung”, 18% -г “Apple”, 14% -г буюу 3 –р байрт 42.8 сая гар утас борлуулж “Xiaomi” бичигджээ. Эх газрын Хятадад “Xiaomi” 10.2 сая ширхэг гар утас борлуулж зах зээлийн 15 –г эзэлж, “Vivo”, “Huawei”, “Honor” –н ард 4 –р байранд бичигдэж байна.
“CSRC”
Өнгөрсөн Баасан гарагт Хятадын Үнэт Цаасны Зохицуулах Хорооноос хөрөнгийн зах зээлийг дэмжих удирдамж гаргасан. Энэ нь ХҮЦЗХ –с 10 их наяд ам.долларын үнэлгээ бүхий хөрөнгийн зах зээлийн компаниудын засаглалыг сайжруулж, хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг нэмэгдүүлэх ажлын нэг болж байна.
Өчигдөр буюу Даваа гарагт Шанхай, Шэньжэньд бүртгэлтэй 42 банкны индекс 2 гаруй хувиар өссөн байна. Мөн “ICBC”, “Bank of China”, “CCB” гэсэн төрийн өмчит хамгийн том банкнуудын хувьцаа Хонг Конгын бирж дээр дор хаяж 2.9% өсөв. Тухайн өдөр ерөнхий зах зээл буюу “HSI” индекс дөнгөж 0.8% өсжээ.
ХҮЦЗХ –с маш удаан хугацааны туршид 1 –с бага үнэ дансны үнийн харьцаатай буюу “PB” харьцаатай байсан компаниуд хувьцааны ханшийг өсгөх төлөвлөгөө гаргаж, ТУЗ –раа батлуулж ил тод хөрөнгө оруулагчдад танилцуулах шаардлагатай болох ажээ. “Уг удирдамж нь хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын үйл ажиллагааны үр ашиг, ашигт ажиллагааг нэмэгдүүлж, ерөнхий суурь чанартай байдлыг сайжруулна. Уг удирдамжид хамрагдах компаниуд хоорондоо нэгдэх, ногдол ашиг тараах, хувьцаа халааслах зэргээр хөрөнгө оруулалтын үнэ цэнээ өсгөх боломжтой” хэмээн ХҮЦЗХ –с хэлжээ.
“Northeast Securities” –н мэдээлснээр 5000 гаруй хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас 220 орчим компани сүүлийн 1 жилийн хугацаанд өөрийн дансны үнээсээ хямдаар арилжаалагдаж байгаа ба үүний 41 нь банкны салбарын компаниуд, 34 нь үл хөдлөхийн салбарын компаниуд ажээ. Жишээлбэл БНХАУ –н хамгийн том банк “ICBC” нь цэвэр активынхаа дүнгийн 56% -р үнэлэгдэж арилжаалагдаж байгаа бол, “Bank Of China”, “CCB” нар нь 55% -р буюу бүр хямд үнэлэгдэж байна.
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
“HSI” индексийн фьючерс ханш дэмжлэг авах боломжтой 2 бүсийг өмнө нь тодорхойлсон билээ. Одоогийн байдлаар 20,500 гэсэн бүсээс дэмжлэг авч чадалгүй унаж, 19,500 гэсэн дэмжлэгийн бүс дээр тулж ирээд байна. Уг бүсээс ханшийн хариу үйлдлийг анхааралтай ажиглаж байна. Манай зүгээс өснө гэсэн өнцгөө өөрчлөөгүй байна.
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.