Өнөөдөр Монголд: Хугацаагүй хадгаламжид хүү тооцож эхэллээ
ГОЛ ӨНЦӨГ
- Банкнуудын хугацаагүй хадгаламжид хүү тооцож эхэллээ
БАНКНУУДЫН ХУГАЦААГҮЙ ХАДГАЛАМЖИД ХҮҮ ТООЦОЖ ЭХЭЛЛЭЭ
"Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бүх төрлийн хугацаагүй хадгаламжийн дансанд банкнууд хүү тооцохгүй байсан билээ. Энэхүү хуулийн хэрэгжилт дуусаж банкнууд хугацаагүй хадгаламжиндаа хүү тооцож эхэллээ.
Банкны салбарын мэдээллийг цаг алдалдалгүй авахыг хүсвэл энд дарж бүртгүүлээрэй
.png)
Хамгийн өндөр хугацаагүй хадгаламжийн хүү буюу 6.6%-ийг ХААН Банк болон Худалдаа Хөгжлийн Банк санал болгож байгаа бол Голомт Банк 4.5% (50 сая төгрөгөөс дээш дүнтэй хугацаагүй хадгаламжид 6.6%) -ийг Хас Банк 2.4%-ийг харилцагч нартаа тус тус санал болгож байна.
Ийнхүү өөрчлөлт орсноор банкнуудын хугацаагүй хадгаламжийн хэмжээ өсөж, хүүгийн зардал нь нэмэгдэх боловч, аж ахуй нэгж, иргэдэд олгох боломжтой зээлийн хэмжээ өсөх тул хүүгийн орлого өсөх боломж мөн бий болж байна.
Банкны салбарын мэдээллийг цаг алдалдалгүй авахыг хүсвэл энд дарж бүртгүүлээрэй

Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Хувьцаа
Банк
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх