Азийн зах зээл: “Alibaba” –н тайлан зарлагдлаа. Юу болов?
ГОЛ ӨНЦӨГ:
- “Alibaba” –н нийт орлого хүлээлтээс бага гарсан хэдий ч цэвэр ашгийн хэмжээ хүлээлтийг эвдэв.
- Лхагва гарагт Хятадын Ардын банкнаас 1 болон 5 жилийн хугацаатай зээлийн жишиг хүүгийн хэмжээг зарлана.
- Xi Jinping тарифын асуудлаар Joe Biden –тай ярилцав.
- Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 1.32% -нөсөлттэй байна.
Даваа гарагийн 12:27 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс 1.32% өсөж 19,675 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 1.00% -р өсөв, эх газрын Хятадын “CSI 300” индекс 1.08% -рөсөв. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 1.00% -р унав, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.11% -р өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 2.05% -р өсөв, Тайваны “TAIEX” индекс 0.12% -р өсөв.
Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Онцлох хөдөлгөөн: SUNAC /1918.HK/ 5.00% өсөж 2.73 HKD, GEELY AUTO /0175.HK/ 5.46% өсөж 13.9 HKD, BABA /9988.HK/ 0.91% унаж 86.7 HKD хүрсэн.
Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 1.32% -нөсөлттэй байна.
“ALIBABA”
Өнгөрсөн Баасан гарагт “Alibaba” –с 2024 III улирлын тайлангаа танилцууллаа.
Ний орлого 236.5 тэрбум юань гарч YoY 5% өссөн байна. Энэ нь шинжээчдийн хүлээлт 238.9 тэрбумаас бага үзүүлэлт болжээ.
Цэвэр ашгийн хувьд YoY +58% өсөж 43.9 тэрбум юань гарчээ. Энэ нь шинжээчдийн хүлээлт болох 25.83 тэрбум юаниас 69% -р давсан үзүүлэлт болжээ. “Үйл ажиллагааны орлого өссөн, хөрөнгө оруулалтын үнэ цэний бууралт багассан зэрэг нь цэвэр ашигт эергээр нөлөөллөө” хэмээн “Alibaba” –с тайлбар хийжээ.
Хөрөнгө оруулагчид “Alibaba” улирлын тайлан бүрд нийт орлогын 50% -г дангаар бүрдүүлдэг “Taobao & Tmall Group” –н орлогын өсөлтийг ихээхэн анхаардаг. “TTG” –н орлого өнгөрсөн II улиралд YoY -1% буураад байсан бол энэ III улиралд YoY +1% өссөн байна. Энэ нь “Alibaba” –н үндсэн бизнесийн өсөлт зогсоод буйг дахин илэрхийлсэн үзүүлэлт болж тухайн өдөр хувьцааны ханшид сөргөөр нөлөөлсөн байна.
Нөгөө талаас хилийн чанадад дахь цахим худалдааны бизнесийг хариуцагч охин компани “Alibaba International Digital Commerce Group” –н нийт орлого YoY +29% өсөж, 24.5тэрбум юань гарчээ.
Үүлэн үйлчилгээ үзүүлэгч “Cloud Intelligence Group” –н орлого YoY +7% өсөж 27.6 тэрбум юаньд хүрсэн байна. “Alibaba” –н CEO Eddie Wu –с “Үүлэн үйлчилгээний орлогын өсөлт 2 оронтой тоонд хүрсэн, AI –тай холбогдсон бүтээгдэхүүнүүдийн орлогын өсөлт 3 оронтой тоонд хүрж манай үүлэн үйлчилгээний компанийн өсөлт өмнөх улирлаас илүү эрчимжлээ. Түүнчлэн Alibaba –с үндсэн бизнестээ урт хугацааны өсөлтийн хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн хийнэ. Бид үндсэн бизнес буюу TTG –н ирээдүйд илүү итгэлтэй болж байна” хэмээн тайлангийн үеэр хэлсэн байна.
УРЬДЧИЛСАН СТАТИСТИК
Loan Prime Rate нь БНХАУ –ын Ардын Банкны мөнгөний бодлогын хүрээнд арилжааны банкнуудын зээлийн хүүнд нөлөөлөх зорилгоор тогтоосон зээлийн жишиг хүү юм.
Лхагва гарагт Хятадын Ардын банкнаас 1 болон 5 жилийн хугацаатай зээлийн жишиг хүүгийн хэмжээг зарлана. Өнгөрсөн 10 –р сард 1 болон 5 жилийн хугацаатай зээлийн жишиг хүү тус бүрийг 0.25% -р буулгаж харгалзан 3.10 болон 3.60% болгосон билээ. Тиймээс энэ удаагийн шийдвэрээр хүүг хэвээр үлдээх буюу зах зээл дээр уг шийдвэртэй холбогдсон хүчтэй нөлөө орж ирэхгүй байх төлөвтэй.
БНХАУ vs АНУ –н ТАРИФ
Жил бүр зохион байгуулагддаг Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалтын үеэр Xi Jinping болон Joe Biden нар уулзсан байна. Xi Jinping –с БНХАУ болон АНУ хоорондын гадаад харилцааны тогтвортой байдал нь зөвхөн уг 2 орноор тогтохгүй “хүн төрөлхтөний ирээдүйн хувь заяанд” маш чухал нөлөөтэйг сануулав. “Хятад улс АНУ –н шинэ засаг захиргаатай хамтран ажиллаж, харилцаа холбоогоо хадгалж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, санал зөрөлдөөнөө шйидэж, БНХАУ-АНУ хоорондын харилцааг тогтвортой хадгалахын төлөө ажиллахад бэлэн байна” хэмээн Xi Jinping орчуулагчаараа дамжуулан хэлсэн байна. Xi Jinping –с удахгүй цагаан ордонд амьдрах Donald Trump –н нэрийг дурдаагүй хэдий ч түүний сонгуулийн ажлын үеэр хэлсэн протекционист үг хэллэг нь БНХАУ болон АНУ –н харилцааг өөр зүг рүү хандуулж магадгүй гэдэгт санаа зовниж буйн нэг илрэл энэ болжээ.
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.