Азийн зах зээл: БНХАУ –н иргэдийн хэрэглээ сайжрав.
ГОЛ ӨНЦӨГ:
- “JD.com” –н 2024 Q3 -н ашиг орлого шинжээчдийн хүлээлтийг эвдлээ.
- “Geely” –с охин компаниуд болох “Zeekr” болон “Lynk & Co” –г нэгтгэхээр ажиллаж байна.
- БНХАУ –н иргэдийн хэрэглээ сайжрав.
- Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 0.47% -нөсөлттэй байна.
Баасан гарагийн 12:02 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс 0.47% өсөж 19,540 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 0.90% -р өсөв, эх газрын Хятадын “CSI 300” индекс 0.41% -рунав. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 0.76% -р өсөв, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.71% -р өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 0.15% -р өсөв, Тайваны “TAIEX” индекс 0.63% -р унав.
Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Онцлох хөдөлгөөн: CATHAY PAC AIR /0293.HK/ 9.57% өсөж 8.81 HKD, NTES /9999.HK/ 13.38% өсөж 135.5 HKD, BILIBILI /1918.HK/ 10.09% унаж 146.0 HKD хүрсэн.
Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 0.47% -нөсөлттэй байна.
“JD.com”
Өчигдөр БНХАУ –н 2 –гч том цахим худалдааны компани “JD.com” 2024 оны III улирлын тайлангаа танилцууллаа.
Борлуулалтын орлого YoY +5.1% өсөж $37.1тэрбум ам.долларт /260.4 тэрбум юань/ хүрсэн нь шинжээчдийн дундаж хүлээлт болох $36.54 тэрбум ам.долларыг давсан үзүүлэлт болов. Нэгж хувьцаанд ногдохцэвэр ашгийн хэмжээ $1.24 гарч шинжээчдийн хүлээлт $1.09 –г мөн л эвдэв. Цэвэр ашгийн хэмжээ $1.7 тэрбум ам.доллар /11.7тэрбум юань/ гарч YoY +47.8% өсжээ.
“JD.com” –н гүйцэтгэх захирал Sany Xu –с 2024 III улиралд иргэдийн эдийн засагт итгэх итгэл нэмэгдсэнтэйгээр өндөр ашиг, орлоготой байгааг онцлов. Үүнд БНХАУ –н эрх баригдчдаас зарласан “trade-in” хөтөлбөр буюу хуучин бараан /цахилгаан бараа, гэр ахуйн бараанууд/ дээр зөрөө төлж шинэ бараа авах хөтөлбөр тодорхой хэмжээгээр нөлөөлсөн ба “JD.com” нь өөрсдийн хүчирхэг “supply-chain”, дэд бүтцийн тусламжтайгаар сайн гүйцэтгэлтэй ажиллаа гэж тэрээр тодотгов.
Өнөөдөр “JD.com” –н хувьцааны ханш 3.3% унаж HKD 130.6 орчим дээр арилжаалагдаж байна.
“Geely”
“Zhejiang Geely Holding Group” –н ТУЗ –н захирал Li Shufu болон түүний хамаарал бүхий этгээдүүд $2 тэрбум ам.долларын өөрсдийн эзэмшлийн хувьцаануудаа зарж, “Geely Automobile Holdings” –д бүтцийн өөрчлөлт хийнэ.
Тодруулбал “Zhejiang Geely Holding Group” –н охин компани “Geely Auto” нь Li Shufu –н хамаарал бүхий компаниас “Zeekr” –н 11.3% -тай тэнцэх хэмжээний хувьцааг ширхэг бүрийг $26.87 –р нийт $806.1 сая ам.доллароор худалдан авах ажээ. Ингэснээр “Geely Auto” –н “Zeekr” –т эзэмших хувь 62.8% болж өсөх ажээ.
“Geely Auto” –н дор автомашины олон дэд брэндүүд үйл ажиллагаа явуулдаг ба үүнд “Zeekr” болон “Lynk & Co” багтдаг. Тэгвэл “Zeekr” нь Li Shufu –н хамаарал бүхий 2 этгээдээс 9 тэрбум юань буюу $1.24 тэрбум ам.долларын “Lynk & Co” –н хувьцааг худалдан авч, “Lynk & Co” –н нийт хувьцааны 50% -г эзэмших ажээ. Түүнчлэн “Lynk & Co” –с шинэ хувьцаа худалдан авах замаар “Zeekr” уг компанийн 51% -г эзэмших төлөвлөгөөтэй байна. Үлдсэн 49% -г “Geely Auto” эзэмших ажээ. “Zeekr” болон “Lynk & Co” хоёулаа ижил салбарт, ижилхэн харилцагчийн сегментийг онилсон автомашин борлуулдаг тул ийнхүү нэгдэж байна. “Geely Auto” -н CEO Gui Shengyue –с “Zeekr болон Lynk нь бүтээгдэхүүний нэр төрөл, үнийн хувьд ижил төстэй байдаг бөгөөд энэ нь шаардлагагүй өрсөлдөөн, дотоод зөрчил, хөрөнгийн үрэлгэн байдалд хүргэх нь гарцаагүй. Уг хоёр брэндийн хоорондын өрсөлдөөн нь Geely –н хөгжилд саад болж болзошгүй” хэмээн Пүрэв гарагт мэдэгдсэн байна.
УРЬДЧИЛСАН СТАТИСТИК
House Price Index нь БНХАУ –н дунд болон том 70 хотод шинээр баригдсан орон сууцны үнийн өөрчлөлтийг харуулдаг үзүүлэлт юм. Энэ нь Үл Хөдлөх Хөрөнгийн салбарын үйл ажиллагааг тодорхойлох тэргүүлэх үзүүлэлт юм. Орон сууцны үнийн өсөлт нь хөрөнгө оруулагчдыг татаж, салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэх нөлөө үзүүлдэг.
Fixed Asset Investment гэдэг нь төрийн өмчит аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн машин, тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө гэх мэт үндсэн хөрөнгөд зориулсан хөрөнгө оруулалт юм.
Retail Sales нь иргэдийн хийсэн жижиглэн худалдааны дүнгийн өөрчлөлтийг хэмждэг хэрэглээний зардлын үндсэн хэмжүүр юм. Хэрэглэгчдийн худалдан авалт өсөх нь эдийн засгийн үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй.
Industrial Production нь БНХАУ –н аж үйлдвэр, уул уурхайн, цахилгаан эрчим хүч, цэвэр бохир усаар хангах гэх мэт нийтийн аж ахуйн байгууллагуудын үйлдвэрийн гарцыг хэлнэ.
Unemployment Rate нь БНХАУ –н ажилгүйдлийн түвшинг илэрхийлдэг үзүүлэлт.
Өнөөдөр өглөө 10:00 цагт БНХАУ –н 10 –р сартай холбогдсон статистикууд гарлаа.
Иргэдийн хэрэглээг хэмждэг жижиглэн худалдааны дүн YoY +4.8% өсөж хүлээлт 3.8% болон өмнөх сарын үзүүлэлт болох 3.2% -г эвдэв. Энэ нь иргэдийн эдийн засагт итгэх итгэл нэмэгдэж буйг илтгэж буй юм.
Үндсэн хөрөнгөд хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 42.32 их наядад хүрч YoY +3.4% өссөн нь хүлээлт YoY +3.5% -с бага гарав. Үүнээс хувийн хэвшлийн салбарын хөрөнгө оруулалт 21.28 их наяд юань гарч YoY -0.3% буурсан байна.
Аж үйлдвэрийн салбарын гарцын хэмжээ YoY +5.3% өссөн нь хүлээлт YoY +5.5% болон өмнөх сарын үзүүлэлт YoY +5.4% -т хүрээгүй үзүүлэлт болов.
Ажилгүйдлийн түвшин хүлээлтийн эвдэж 5.1% -с 5.0% болж буурав.
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.