АНУ-ын зах зээл: Энэ долоо хоногийн анхаарлын төвд 10-р сарын инфляцийн үр дүн зарлагдахаар хүлээгдэж байна.
ГОЛ ӨНЦӨГ:
- Энэ долоо хоногт 10-р сарын инфляцийн үр дүн зарлагдана.
- Өнгөрсөн долоо хоногт ХНС бодлогын хүүг 0.25 нэгж хувиар бууруулах шийдвэр гаргалаа.
- АНУ-ын ерөнхийлөгчөөр Доналд Трамп дахин сонгогдсон нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
ӨНГӨРСӨН СТАТИСТИК

Fed Interest Rate Decision – АНУ –ын төв банк болох ХНСангийн ээлжит мөнгөний бодлогын хурлын дагуу бодлогын хүүг бууруулах, хэвээр үлдээх, өсгөхтэй холбогдсон шийдвэрийг хэлнэ.
U.S. Presidential Election – АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль.
Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын төв банк болох ХНС ээлжит мөнгөний бодлогын шийдвэрээ танилцууллаа. Тэгвэл энэ удаагийн хурлаар зах зээлийн хүлээлтийн дагуу бодлогын хүүг 0.25 нэгж хувиар бууруулах шийдвэр гаргалаа.
Хурлын дараах хэвлэлийн бага хурал дээр ХНС-н тэргүүн Jerome Powell хэд хэдэн чухал мэдээлэл өглөө. Тэрээр мэдэгдэлдээ “Өнгөрсөн сарын инфляци хүлээлтээс өндөр гарсан ба хэрэв инфляцийн өсөлт цаашид үргэлжилбэл бодлогын хүүг бууруулах хурдаа сааруулах шаардлагатай, эсрэгээрээ хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал үргэлжлүүлэн муудвал бодлогын хүүг илүү хурдан бууруулах шаардлагатай” гэж мэдэгдлээ.
Мөн тэрээр “Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль төв банкны цаашдын мөнгөний бодлогод нөлөөлөхгүй ба Доналд Трамп өөрийг нь ажлаас чөлөөлөх боломжгүй бөгөөд ажлаа өгөхийг шаардсан ч ажлаа өгөхгүй” гэж мэдэгдлээ.
Доналд Трамп-ын хувьд энэ удаагийн сонгуульд ялалт байгуулснаар АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо. Түүний хувьд татвар бууруулах, импортын тариф тогтоох, гадаад худалдааны бодлогод өөрчлөлт оруулах зэрэг чухал амлалтууд мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тэгвэл эдгээр амлалтууд нь инфляцийг өсгөх нөлөөтэй ба улмаар төв банк төсөөлж байснаасаа бага хувь хэмжээгээр хүүг бууруулах, магадгүй шаардлагатай тохиолдолд хүүг өсгөх ч боломж бүрдэж байна.
ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН СТАТИСТИК

CPI – Хэрэглээний үнийн индекс буюу инфляци.
PPI - Үйлдвэрлэгчийн үнийн индекс нь АНУ-д сар бүр хувийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, засгийн газар болон экспортын зориулалтаар борлуулсан барааны үнийн өөрчлөлтийг илэрхийлдэг.
Initial jobless claims – Энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн долоо хоногт шинээр ажилгүйдлийн тэтгэмж авахаар өргөдөл гаргасан иргэдийн тоо хэмжээг харуулдаг. Хөрөнгийн зах зээлийн хувьд чухал үзүүлэлтүүдийн нэгт тооцогддог.
Retail Sales - Жижиглэн худалдааны тайлан нь жижиглэнгийн бараа, үйлчилгээний борлуулалт нэг сарын хугацаанд хэр их хэмжээгээр өөрчлөгдсөнийг илэрхийлдэг.
Энэ долоо хоногт хэд хэдэн зах зээлийн чухал үзүүлэлтүүд зарлагдахаар хүлээгдэж байгаа бөгөөд эндээс хамгийн чухал нь CPI буюу инфляцийн үзүүлэлт байна.
Шинжээчид CPI (YoY) өнгөрсөн сартай адил буюу 2.4% гарна гэж таамаглаж байгаа бол Core CPI (MoM)-г мөн өнгөрсөн сартай адил буюу 0.3% гарна гэж таамаглаж байна.
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
9-р сард төв банк бодлогын хүүг 50 нэгж хувиар бууруулж эхлэх үед мөнгөний бодлогын хүү цаашид тогтмол буураад явах хүлээлт зах зээлд үүсээд байсан бол одоо үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн цаашдын мөнгөний бодлогын чиглэл тодорхойгүй байдалд шилжээд байна. Төв банкны тэргүүний мэдэгдсэнээр инфляци болон хөдөлмөрийн зах зээл цаашдын төлөвийг шийдэх тул энэ долоо хоногийн инфляцийн мэдээ маш чухал нөлөөг зах зээлд үзүүлэхээр байна.
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


