Банкны салбарын 11 сарын тойм: Чанаргүй зээлийн хувь 1.2 нэгж хувиар буурсан
.png)
Банкны салбарын нийт активын сүүлийн 10 жилийн дундаж өсөлт 17.05 хувь байна. 2022 оны 11 сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 22.4 их наяд хүрч өмнөх сартай харьцуулахад -0.60 хувиар буурсан бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.96 хувиар өссөн байна.
Нийт зээлийн үлдэгдэлийн 20.9%-ийг бөөний болон жижиглэн худалда, машин, мотоциклийн засвар, үйлчилгээний салбарын, 14.9%-ийг үл хөдлөх хөрөнгийн салбарын зээлийн үлдэгдэл тус тус эзлэж байна. Хэвийн зээл 18.62 их наяд буюу нийт активын 44.52 хувийг эзлэж байна.
Хэвийн зээлийн дүн өмнөх сартай харьцуулахад 0.19 хувиар өссөн бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.76 хувиар өссөн байна. Харин чанаргүй зээлийн хувь 10.48 хувь хүрч өмнөх сартай харьцуулахад -1.2 нэгж хувиар буурсан, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.5 нэгж хувиар өссөн байна.

Аж ахуйн нэгж, иргэдийн харилцах өмнөх сартай харьцуулахад 1.73 хувиар өссөн, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31.10 хувиар өссөн байна. Харин нийт хадгаламж өмнөх сартай харьцуулахад -0.57 хувиар буурсан , өмнөх оны мөн үетэй харьцуулахад -11.97 хувиар буурсан байна. Харин нийт хадгаламж өмнөх сартай харьцуулахад -0.57 хувиар буурсан , өмнөх оны мөн үетэй харьцуулахад -11.97 хувиар буурсан байна.
.png)
Шинээр татсан валютын хадгаламжийн хүүгийн жигнэсэн дундаж нь 2.5 хувь хүрч өмнөх сартай харьцуулахад 0.3 нэгж хувиар өссөн бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.7 нэгж хувиар өссөн байна. Харин шинээр татсан төгрөгийн хадгаламжийн хүүгийн жигнэсэн дундаж нь 11.1 хувь хүрч өмнөх сартай харьцуулахад -0.4 нэгж хувиар буурсан бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.7 нэгж хувиар өссөн байна.
Шинээр олгосон төгрөгийн зээлийн хүүгийн жигнэсэн дундаж нь 14.9 хувь хүрч өмнөх сартай харьцуулахад 0.1 нэгж хувиар өссөн бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.2 нэгж хувиар өссөн байна. Харин шинээр олгосон валютын зээлийн хүүгийн жигнэсэн дундаж нь 10.6 хувь хүрч өмнөх сартай харьцуулахад 1.3 нэгж хувиар өссөн бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.3 нэгж хувиар өссөн байна.
Дэлгэрэнгүй банкны салбарын сарын тоймыг дараах линкээр үзнэ үү https://tavanbogdcapital.com/research/4317229
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
2022 оны 11 сарын байдлаар шинээр олгосон төгрөгийн зээлийн хүүгийн жигнэсэн дундаж нь 14.9 хувь, хадгаламжийн хувь 11.1 хувь тус тус хүрч өмнөх оны мөн үеэс өссөн бөгөөд бодлогын хүү он гарснаас хойш 5 удаа нэмэгдсэн тул хадгаламж болон зээлийн хүү цаашдаа ахин өсөх хандлагатай байна. Харин 9 сарын активын чанарын үнэлгээ (AQR)-ний дараагүй нэлээдгүй өндөр өссөн байсан чанаргүй зээлийн хувь 10.48 хувь хүрч өмнөх сартай харьцуулахад -1.2 нэгж хувиар буурсан эерэг дүр зурагтай байна.
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Банк
Хувьцаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх