Азийн зах зээл: БХАТИХ –н Байнгын Хорооны хурал өнөөдөр өндөрлөнө. Дэмжлэг зарлах уу?
ГОЛ ӨНЦӨГ:
- Өнөөдөр БНХАУ –н эрх баригчдын томоохон хэмжээний хурал дуусаж, шийдвэрээ танилцуулна.
- БНХАУ –н экспорт 10 –р сард YoY +12.5% өсөж, 27 сарын дээд түвшинд хүрэв.
- АНУ –н шинэ ерөнхийлөгчөөр Donald Trump сонгогдсоноор, ирээдүйд худалдааны дайн гарах айдас нэмэгдэж байна.
- Чип үйлдвэрлэгч “SMCI” –н орлого III улиралд YoY +34% өсөж, $2.17 тэрбум ам.долларт хүрэв.
- Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 1.19% -нуналттай байна.
Баасан гарагийн 11:15 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс 1.19% унаж 20,800 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 0.45% -р өсөв, эх газрын Хятадын “CSI 300” индекс 1.12% -рунав. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 0.30% -р өсөв, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.84% -р өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 0.14% -р унав, Тайваны “TAIEX” индекс 0.82% -р өсөв.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Онцлох хөдөлгөөн: XPENG /9868.HK/ 15.70% өсөж 57.85 HKD, SH ELECTRIC /2727.HK/ 11.47% өсөж 3.79 HKD, SICIC SEC /6030.HK/ 7.09% унаж 24.90 HKD хүрсэн.
Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 1.19% -нуналттай байна.
БХАТИХ –н БАЙНГЫН ХОРОО
Энэ Даваа гарагаас Баасан гараг хүртэл 5 хоногийн хугацаанд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хороо /”National People’s Congress Standing Committee”/ хуралдав. Уг хурлаар дэмжлэг зарлагдана гэсэн хүлээлт өндөр байгаа бөгөөд өнөөдөр Баасан гарагт уг хурлын үр дүн, шийдвэрийг танилцуулна.
Одоогийн байдлаар уг хурлаар хэлэлцэгдсэн асуудлуудаас нийтэд мэдэгдэж байгаа нь энэ Даваа гарагт хэлэлцсэн асуудал буюу орон нутгийн засгийн газрын өрийн своп байна.
ӨМНӨХ СТАТИСТИК:
Balance of Trade гэдэг нь тухайн сард хийсэн экспорт, импортын дүнгийн зөрөө юм. Экспортын бараа бүтээгдэхүүнийг тухайн улсын үндэсний валютаар худалдаж авдаг тул экспортын эрэлт болон валютын эрэлт шууд холбоотой.
Өчигдөр БНХАУ –н гадаад худалдааны мэдээ зарлагдлаа. Экспорт сүүлийн 27 сарын дээд төвшиндөө хүрч YoY +12.7% өсөв. Харин“Pinpoint Asset Management” –н ерөнхийлөгч, ахлах эдийн засагч Zhang Zhiwei –с “Экспортлогчид ирэх үүнд үүсэж болзошгүй худалдааны дайнаас шалтгаалан, аль болох их экспорт хийх гэсэнтэй холбоотой байж болох юм” гэж хэлэв.
Харин импортын хувьд биет хэмжээгээрээ өссөн хэдий ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад YoY -2.3% буурч гарсан байна. “Capital Economics” –н Zichun Huang –с ирээдүйд импортын биет хэмжээ үргэлжлүүлэн өсөх төлөвтэй гэв. Huang –н үзэж буйгаар АНУ –н ерөнхийлөгч Donald Trump бодитоор худалдааны дайныг эрчимжүүлбэл уг нөлөө 2025 оны II хагасаас орж эхлэх буюу тэр болтол БНХАУ –н гадаад худалдаа сайн үзүүлэлтээ хадгалах төлөвтэй гэв.
Гадаад худалдааны илүүдэл $95.72 тэрбум ам.доллар гарсан нь MoM +17.1% өссөн сайн үзүүлэлт болов.
УРЬДЧИЛСАН СТАТИСТИК:
Inflation Rate гэдэг нь хэрэглээний сагсанд орсон бараа, үйлчилгээний үнийн индексийг өмнөх сар болон жилтэй харьцуулан хэдэн хувиар өсөж буурсныг харуулдаг үзүүлэлт юм.
Бямба гарагийн өглөө 09:30 цагаас БНХАУ –н 10 –р сарын инфляцын мэдээ зарлагдана.
“SMIC”
БНХАУ –н чип үйлдвэрлэгч “SMIC” компани 2024 оны III улирлын тайлангаа өчигдөр танилцууллаа. Борлуулалтын орлого $2.17 тэрбум ам.долларт хүрч YoY +34% өссөн байна. Энэ нь анх удаа уг компани $2 тэрбумын босгыг давсан хэмжээний орлого олсон түүхэн үйл явдал болжээ. Нийт орлогын 86.6% нь эх газрын Хятадын үйлчлүүлэгчдээс орж ирсэн байна.Цэвэр ашиг $148.8 сая ам.доллар гарч YoY +58.3% өсжээ.
“SMIC” –н нийт орлогын дийлэнх буюу 94% орчим хувийг 8 болон 12 инчийн силикон хавтангуудын борлуулалт эзэлдэг байна. Уг силикон хавтан дээр харилцагчын хүсэлтийн дагуу хэдэн мянган тэрбум транзисторуудыг суулгасан байдаг. Харилцагч уг бүтээгдэхүүнийг хүлээн авсны дараа зүсэж тусдаа чип болгох, зориулалтын гадар хийх байдлаар эцсийн бүтээгдэхүүн болох чипийг хийдэг байна.
Энэ III улиралд нийт 2,122,266 ширхэг 8 инчийндиаметр бүхий силикон хавтанг борлуулжээ. “SMIC” –н 90.4% хүртэл өсөж сүүлийн 6 улирлын дээд хэмжээнд хүржээ. Энэ нь “SMIC” –н үйлдвэрлэл эрчимжиж буйг харуулсан үзүүлэлт болно.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.