АНУ-ын зах зээл: Энэ долоо хоногт Төв банкны хурлын шийдэр болон Ерөнхийлөгчийн сонгууль давхцаж байна.
ГОЛ ӨНЦӨГ:
- Баасан гарагт хөдөлмөрийн зах зээлийн тоон үзүүлэлт зарлагдсан ба 10-р сард ердөө 12,000 ажлын байр шинээр бий болсон бол ажилгүйдлийн түвшин тогтвортой байна.
- Энэ долоо хоногт Төв банк ээлжит мөнгөний бодлогын шийдвэрээ танилцуулна.
- Энэ долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарна.
ӨНГӨРСӨН СТАТИСТИК
Non Farm Payrolls нь сар бүрийн эхний 7 хоногийн Баасан гараг бүр АНУ –н Хөдөлмөрийн Статистикийн Хорооноос бэлтгэн гаргадаг ажил эрхлэлтийн үзүүлэлт юм. Уг судалгаагаар 141,000 төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын 486,000 ширхэг ажлын байрны илүү нарийвчилсан судалгааг /ажил эрхлэлт, ажлын цаг, нэг цагт ногдох орлого г.м/ гаргадаг.
Unemployment Rate – Нийт ажиллах хүчинд эзлэх ажилгүйчүүдийн тоо буюу ажилгүйдлийн түвшин.
Average Hourly Earnings MoM – Хөдөө аж ахуйн бус салбарын дундаж цалингийн өөрчлөлт.
АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлох хамгийн чухал үзүүлэлт болох NFP, unemployment rate Баасан гарагт зарлагдлаа.
10-р сард 106,000 ажлын байр шинээр бий болсон гэж таамаглаж байсан боловч ердөө 12,000 гарсан нь 2020 оны 12-р сараас хойш хамгийн муу үзүүлэлт боллоо.
Харин ажилгүйдлийн түвшин нэмэгдээгүй хүлээлтийн дагуу 4.1%-тай гарсан бол дундаж цалингийн өөрчлөлт хүлээлтээс өндөр гарсан байна.
Шинээр бий болсон ажлын байрны тоо огцом буурсан нь “Boeing компани их хэмжээний ажлын байр цомхотгосон болон хуй салхины нөлөө орсон” гэж статистикийн хорооноос мэдээллээ.
Хэдийгээр шинээр бий болсон ажлын байр огцом буурсан ч нэг удаагийн шинжтэй ба ажилгүйдлийн түвшин өсөөгүй, дундаж цалингийн өсөлт хүлээлтээс өндөр гарсан зэргээс үүдэн хөдөлмөрийн зах зээлийн мэдээллүүдийг зах зээл сөргөөр хүлээж авсангүй.
ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН СТАТИСТИК
Fed Interest Rate Decision – АНУ –н төв банк болох ХНСангийн ээлжит мөнгөний бодлогын хурлын дагуу бодлогын хүүг бууруулах, хэвээр үлдээх, өсгөхтэй холбогдсон шийдвэрийг хэлнэ.
U.S. Presidential Election – АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль.
Мягмар гарагт АНУ-ын ээлжит Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарахаар хүлээгдэж байна. 2 нэр дэвшигчийн хувьд АНУ болон БНХАУ-ын худалдааны харилцаа, төсөв, бодлогын хүү зэрэг гол асуудлууд дээр өөр, өөр байр суурь илэрхийлж байгаа нь аль нэр дэвшигч ялалт байгуулах нь санхүү, хөрөнгийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлэх боломжтой байна.
Баасан гарагт Төв банк ээлжит мөнгөний бодлогын шийдвэрээ танилцуулахаар хүлээгдэж байна. 9-р сард Төв банк бодлогын хүүг 50 нэгж хувиар огцом бууруулаад байсан ба 11-р сард ч өндөр хувиар бууруулах хүлээлттэй байсан бол өнөөдрийн байдлаар 25 нэгж хувиар бууруулах магадлал 99.8%-тай байна.
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
Энэ долоо хоногт зах зээлд маш хүчтэй нөлөө үзүүлэхүйц, зах зээлийн цаашдын чиглэлийг тодорхойлохуйц томоохон 2 мэдээ хүлээгдэж байна. Мэдээний үеэр зах зээл маш хүчтэй савлагаа үзүүлэх боломжтой тул анхаарал болгоомжтой арилжаа, хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна.
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.