Азийн зах зээл: БНХАУ –н EV компаниуд борлуулалтын дээд амжилтаа 10 –р сард ахин эвдлээ.

2024 он 11 сар 4 өдөр
110
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • БНХАУ –н EV компаниуд борлуулалтын дээд амжилтаа 10 –р сард ахин эвдлээ.
  • Энэ долоо хоногт гадаад худалдаа болон инлфяцын статистик мэдээ зарлагдана.
  • Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 0.06% -н өсөлттэй байна.

Даваа гарагийн 12:25 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс 0.06% өсөж 20,543 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 0.88% -р өсөв, эх газрын Хятадын “CSI 300” индекс 0.72% -рөсөв. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 2.63% -р унав, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.59% -р өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 1.52% -р өсөв, Тайваны “TAIEX” индекс 0.18% -р унав.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: SH ELECTRIC /2727.HK/ 13.42% өсөж 2.62 HKD, INNOVENT BIO /1801.HK/ 10.55% өсөж 38.75 HKD, PING AN /2318.HK/ 1.14% унаж 47.50 HKD хүрсэн.

Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 0.06% -нөсөлттэй  байна. 

БНХАУ & EV

Дэлхийн хамгийн том EV компани “BYD” өнгөрсөн 10 –р сард 502,757 ш цахилгаан автомашин борлуулж, сарын борлуулалтын дээд амжилтаа таван сар дараалан эвдсэн байна. Борлуулсан EV хэмжээ өмнөх оны мөн үеэс66.5% өссөн, өнгөрсөн 9 –р сараас 19.8% өсжээ. Нийт борлуулалтын дөнгөж 6.2% буюу 31,192 ширхэг нь гадаадад борлуулагдсан бол үлдсэн нь дотоодын зах зээлд борлуулагдсан байна.

Гуанжоу хотод төвтэй “Xpeng” –н сарын борлуулалтын дээд амжилтаа хоёр дахь сардаа дараалан эвдэж, 23,917 ширхгийг борлуулжээ. Энэ нь MoM +12%, YoY +19.57% өсөлт болов. 

“Stellantis” компанийн дэмжлэгтэй “Leapmotor” –с энэ 10 –р сард 38,177 ширхэг автомашин борлуулсан нь MoM +13.1% өсөлт болов. Түүнчлэн энэ 10 –р сард сарын борлуулалтын дээд амжилтаа 5 дахь удаагаа дараалан шинэчлэн тогтоосон байна.

“Geely” –н тансаг зэрэглэлийн EV үйлдвэрлэгч “Zeekr” нь 9 –р сарын борлуулалтын дээд амжилтаа, 10 –р сард шинэчлэн тогтоож, 25,049 ширхэг автомашин борлуулжээ. Энэ нь MoM +17.42%, YoY +91.55% өсөлт болжээ.

Эх газрын Хятадын “Tesla” –та хамгийн ойр өрсөлдөх өрсөлдөгч гэгддэг “Li Auto” 51,443 ширхэг автомашиныг 10 –р сард борлуулсан нь YoY +27.26 өсөлт болсон бол, MoM -4.22% буурсан үзүүлэлт болжээ.

“Nio” –н зүгээс 10 –р сард 20,976 ширхэг автомашин борлуулсан ньYoY +30.5% өсөлт, MoM -0.97% уналт болов. Ийнхүү “Nio” сүүлийн 6 сар дараалан 20,000 ширхгээс дээш борлуулалт хийж байна. Анх 2023 оны 7 –р сард 20,000 давсан борлуулалт хийж байсан хэдий ч төд удалгүй борлуулалт буурч 2024 оны 2 –р сард 8,132 ширхэгт хүрч байсан билээ.

Өнгөрсөн 9 –р сард EV компаниуд дотооддоо 1.12 сая ш цахилгаан автомашин борлуулсан нь YoY +50.9% өсөлт болжээ. Үүний тэн хагасаас илүү буюу 53.3 нь цахилгаан автомашин байжээ. Ийнхүү 7, 8 ,9 –р саруудад нийт цахилгаан автомашины борлуулалт дотоод шаталтат хөдөлгүүртэй, бензинээр ажилладаг автомашины борлуулалтыг давсан байна. Үүнд ЗГ –н татаас болон EV компаниудын үнийн хөнгөлөлт голлох үүргийг гүйцэтгэсэн ба дотоодын цахилгаан автомашины зах зээл урт хугацаандаа ханах цагт, одоогийн EV компаниуд үнээ бууруулах, гадны зах зээл рүү гарах эсвэл дампуурлаа зарлах л сонголт үлдэнэ гэсэн тайлбарыг шинжээчид өгөөд байна.

УРЬДЧИЛСАН СТАТИСТИК

Caixin PMI гэдэг нь Хятадын бизнесийн мэдээ судалгааны агентлаг Caixin –с гаргадаг Caixin PMI индекс юм. Уг индексийн нэг онцлог нь судалгаанд оролцож буй байгууллагуудын нэлээдгүй хэсэг нь Хятадын зүүн өмнөд эргийн бүсэд байдагт оршдог ба тэр утгаараа тухайн бүсэд байршилтай бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа сайжрах нь индексийг өсгөх нөлөө үзүүлдэг. Сар бүр ойролцоогоор 430 гаруй байгууллагаас асуулга авч, тухайн сарын эцэс эсвэл шинэ сарын эхээр тооцож зарладаг байна.

Balance of Trade гэдэг нь тухайн сард хийсэн экспорт, импортын дүнгийн зөрөө юм. Экспортын бараа бүтээгдэхүүнийг тухайн улсын үндэсний валютаар худалдаж авдаг тул экспортын эрэлт болон валютын эрэлт шууд холбоотой. 

Inflation Rate гэдэг нь хэрэглээний сагсанд орсон бараа, үйлчилгээний үнийн индексийг өмнөх сар болон жилтэй харьцуулан хэдэн хувиар өсөж буурсныг харуулдаг үзүүлэлт юм.

Мягмар гарагт “Caixin” агентлагаас тооцож гаргасан үйлчилгээний салбарын “PMI” индекс зарлагдах хуваарьтай.

БНХАУ –н өнгөрсөн 10 –р сарын гадаад худалдааны статистик мэдээ Баасан гарагт, инфляцын мэдээ Бямба гарагт зарлагдах хуваарьтай байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

Өнөөдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны Хурал эхэлж байна. Уг хурал Баасан гараг хүртэл үргэлжлэх ба бодлогын дэмжлэг орж ирнэ гэсэн хүлээлт үүсээд байна.

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.dailyfx.com/

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)