АНУ-ын зах зээл: Хөдөлмөрийн зах зээлийн хамгийн чухал тоон үзүүлэлтүүд өнөөдөр зарлагдана.
ГОЛ ӨНЦӨГ:
- Өнөөдөр АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн чухал үзүүлэлт болох NFP, Unemployment rate зарлагдахаар хүлээгдэж байна.
- Эдгээр тоон үзүүлэлтүүд зах зээлд хүчтэй савлагаа үзүүлэх боломжтой.
- Өчигдөр буюу Пүрэв гарагт зарлагдсан эдийн засгийн суурь үзүүлэлтүүд эерэг үр дүнг үзүүллээ.
ӨНГӨРСӨН СТАТИСТИК
PCE Price Index – Энэ үзүүлэлт нь хэрэглэгчийн талаас үнийн өөрчлөлтийг хэмждэгээрээ онцлогтой байна. Core PCE Price Index нь хоол, хүнс, эрчим хүчнээс бусад хэрэглээний зориулалтаар иргэдийн худалдан авсан бараа үйлчилгээний үнийн өөрчлөлтийг хэмждэг.
Initial jobless claims – Энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн долоо хоногт шинээр ажилгүйдлийн тэтгэмж авахаар өргөдөл гаргасан иргэдийн тоо хэмжээг харуулдаг. Хөрөнгийн зах зээлийн хувьд чухал үзүүлэлтүүдийн нэгт тооцогддог.
Хүнс эрчим хүчний үнийн өөрчлөлтийг хасаж тооцсон инфляци буюу PCE жилийн үзүүлэлтээр 2.7% гарч шинжээчдийн хүлээлтээс бага зэрэг өндөр гарсан бол сарын дүнгээр 0.3% гарч шинжээчдийн хүлээлтийн дагуу гарлаа.
Харин ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо өмнөх долоо хоногоос 12,000-аар буурч 216,000 гарсан нь мөн шинжээчдийн хүлээлтээс бага гарч эерэг үр дүн үзүүллээ.
ӨНӨӨДРИЙН СТАТИСТИК
Non Farm Payrolls –Шинээр бий болсон ажлын байрны тоо
Unemployment Rate – Нийт ажиллах хүчинд эзлэх ажилгүйчүүдийн тоо буюу ажилгүйдлийн түвшин
PMI – Purchasing Managers Index гэдэг нь аж ахуй нэгж байгууллагуудын менежерүүдийн худалдан авалтын индекс юм. Энэхүү үзүүлэлт нь эдийн засгийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг тоон үзүүлэлтээр илэрхийлэн сар бүр хэмждэгээрээ онцлогтой. Уг индекс 50 –с доош бол уналт, 50 –с дээш бол эдийн засгийн тэлэлтийг илэрхийлдэг.
АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлох хамгийн чухал үзүүлэлт болох NFP, unemployment rate өнөөдөр зарлагдах гэж байна. Уг тоон үзүүлэлт ирэх долоо хоногт болох төв банкны ээлжит хурлын шийдвэрт чухал нөлөө үзүүлэх ба зах зээлд огцом савлагаа үзүүлэх боломжтой.
NFP хүлээлтийн хувьд хар шуурганаас шалтгаалж бага буюу 106,000 гарна гэж шинжээчид таамаглаж байгаа ч лхагва гарагт ADP 233,000 гарснаас харахад хүлээлтээс өндөр гарах магадлалтай.
Unemployment rate-н хувьд өнгөрсөн сартай ижил 4.1% гарна гэсэн хүлээлттэй байна.
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
NFP, unemplotment rate хүлээлтийн дагуу буюу 113k-140k хооронд, 4.1% орчимд гарвал өмнөх саруудаас муу үзүүлэлт тул хувьцаа, алт өсөлт үзүүлэх нөлөөтэй. Харин 140k-аас өндөр, 4%-аас бага гарвал гарвал төв банк хүүгээ дахин өндөр хувиар бууруулах магадлал буурч алт унах бол эдийн засаг сайн байна гэдэг утгаараа хувьцаанууд өсөх нөлөөтэй. Хүлээлтээс муу буюу 113k-аас бага, 4.2%-аас өндөр гарсан тохиолдолд эсрэгээрээ төв банк хүүгээ өндөр хувь хэмжээгээр буулгах магадлал нэмэгдэж аль аль зах зээл өсөлт үзүүлэх нөлөөтэй.
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.