"Худалдаа Хөгжлийн Банк" ХК-ийн цэвэр ашиг 89% өсөж, өөрйин хөрөнгийн өгөөж 22.2%-д хүрлээ

2024 он 11 сар 1 өдөр
213
0

ГОЛ ӨНЦӨГ: 

  • "Худалдаа Хөгжлийн банк" ХК-ийн 2024 оны III улиралын цэвэр ашиг ₮200 тэрбум хүрч, өмнөх оны мөн үеэс  83%-аар өссөн байна.
  • Өөрийн хөрөнгийн өгөөж  22.2% хүрсэн өмнөх оны мөн үеэс  9.4 нэгжээр өссөн үзүүлэлт болж байна.
  • 2024.10.31-ний хаалтын ханшаар үнэ ашгийн харьцаа P/E=4.2x, үнэ дансны үнийн харьцаа P/B=0.87x байна.

Худалдаа Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн өгөөж  9.4  нэгж хувиар өслөө. 

 

   Худалдаа Хөгжлийн банкны хувьд 2024 оны III улиралын байдлаар өөрийн хөрөнгийн өгөөж  22.2% хүрсэн өмнөх оны мөн үеэс  9.4 нэгжээр  өссөн үзүүлэлт болж байна. Энгийнээр хэлбэл хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгийн 1 төгрөг бүрээс 0.22 төгрөгийн өгөөж хүртэж буйг илэрхийлэх юм. 

   Цэвэр зээлийн багц өмнөх оны мөн үетай харьцуулахад 33%-иар өсөж ₮5.7 их наяд хүрсэн байна. Харин чанаргүй зээлийн хувь 7.0% буюу өмнөх оны мөн үеэс 5.6 нэгжээр буурсан байна. Энэ үзүүлэлт нь системийн нөлөө бүхий банкнуудаас хамгийн өндөр түвшинд байгаа юм. Чанаргүй зээлийн хэмжээ өсөх тусам тухайн зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэл нэмэгддэг тул энэ үзүүлэлт өндөр байх нь банкнуудын хувьд тийм ч таатай үзүүлэлт биш билээ. 

Ашигт ажиллагаа жилийн өмнө үетэй харьцуулахад 83%-аар өсчээ 

2024 оны III улиралын байдлаар нийт хөрөнгө нь ₮12.5 их наяд хүрч, өмнө оны мөн үеэс 23% өсөлт үзүүлсэн байна. Мөн цэвэр ашиг нь ₮200 тэрбум хүрч,  83%-ийн өсөлт үзүүлсэн юм. Харин хүүгийн орлого ₮773 тэрбум хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 51% өссөн үзүүлэлт болж байна. 

Хөрвөх чадварын харьцаа 44.4%  гарлаа. 

Арилжааны банк нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах ёстой байдаг бөгөөд эдгээр үзүүлэлтүүдээс өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон хөрвөх чадварын үзүүлэлтүүдийг графикт харуулав.  

Өөрийн хөрөнгийн хүрэлцээ гэдэг нь тухайн банк санхүүгийн болон үйл ажиллагааны  эрсдэлээс гарах алдагдлыг хаахад хүрэхүйц өөрийн хөрөнгөтэй эсэхийг тодорхойлдог үнэлгээ бөгөөд Монгол банкнаас уг үзүүлэлтийг 12%-с өндөр байхыг шаарддаг. Худалдаа Хөгжлийн банкны хувьд уг үзүүлэлт  15.1% байна.  

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа нь тухайн банк харилцагчийн өмнө хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх чадварыг харуулдаг бөгөөд Монголбанкнаас уг үзүүлэлтийн хамгийн багадаа 25%-с их байхыг шаарддаг.  Худалдаа Хөгжлийн банкны хувьд уг үзүүлэлт 44.4% буюу шаардлага хангаж ажиллаж байгааг илэрхийлж байна. 

Хувьцааны ханш IPO хийсэн ханшнаасаа 25.8% буурсан байна. 

Шинжээчийн дүгнэлт: 

  Худалдаа Хөгжлийн банкны хувьд ₮33,000-р анх IPO хийж, хоёрдогч зах зээлийн арилжаа нь 2023/05/31 өдөр эхэлсэн билээ. 2024.10.31-нд тус компанийн хувьцааны хаалтын ханш ₮24,500 хүрч IPO хийсэн ханшаас 25.8%-ийн бууралт үзүүлсэн байна. Мөн хувьцааны үнэлгээг тодорхойлдог үнэ дансны үнийн харьцаа P/B=0.87x байгаа нь IPO хийх үеэс 0.34 нэгжээр буурсан буюу үнэлгээ нь хямдарсан байгааг илэрхийлж байна.   Өөрөөр хэлбэл тухайн компанийн өөрийн хөрөнгийн нэг төгрөг тутам зах зээл дээр 0.87 төгрөгөөр үнэлэгдэж арилжаалагдаж байна гэсэн үг юм. 

ТАЙЛБАР: 

Өөрийн хөрөнгийн өгөөж: Return on Equity буюу RoE үзүүлэлт нь сүүлийн 12 сарын нийт цэвэр ашгийг дундаж өөрийн хөрөнгөд харьцуулж тооцох замаар нэгж эздийн өмчид ногдох ашгийн хувийг илтгэдэг харьцаан үзүүлэлт юм.  

Түлхүүр үг:

Таван Богд Капитал ҮЦК

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)