МХБ-ийн анхдагч зах зээлийн захиалгын сүүлийн өдөр эхэллээ
“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК нь нийт хувьцааныхаа 34 хувь буюу 119,157,603 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 100 төгрөгөөр тогтоосон үнийн аргаар олон нийтэд санал болгож, 11.9 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн арилжаагаа 12 сарын 26-ны өдрийн 10 цагт эхлүүлсэн.
Нийт олон нийтэд санал болгож буй хувийн 30%-ийг буюу 3,574,728,100 төгрөгийн хувьцааг олон нийтэд, 70% -ийг буюу 8,341,032,300 төгрөгийн хувьцаан стратегийн хөрөнгө оруулагчид санал болгож байна.
Өнөөдөр анхдагч зах зээлийн захиалга авах хамгийн сүүлийн өдөр бөгөөд 10:10 цагийн байдлаар 5252 захиалгаар 11.9 тэрбумын захиалга олон нийтээс ирж, 113.22%-ийн биелэлттэй байна.
Захиалгын дүн татан төвлөрүүлэх дүнг давсан хэдий ч өнөөдөр 17:00 цаг хүртэл захиалга өгөх боломжтой бөгөөд энэхүү давсан захиалгын дүнг олон нийтэд хувь тэнцүүлэн хуваарилах тул та бүхэн амжиж захиалгаа өгөөрэй.
TBC Compass application ашиглан IPO-д оролцох заавар https://www.youtube.com/watch?v=vu_sg83F4tU
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Хувьцаа
IPO
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх