Азийн зах зээл: XI Jinping –с бүх боломжит бодлогоо хэрэгжүүлж, 2024 оны сүүлийн хоёр сард хүчин чармайлт гаргахыг уриалав.
ГОЛ ӨНЦӨГ:
- БНХАУ –н ЭЗ энэ III улиралд 4.6% өсөж зорилтот 5% түвшнөөс бага гарсан билээ.
- Тэгвэл Мягмар гарагт XI Jinping –с бүх боломжит бодлогоо хэрэгжүүлж, 2024 оны сүүлийн хоёр сард хүчин чармайлт гаргахыг уриалав.
- Дараагийн долоо хоногт Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны хурал болох хуваарьтай.
- 2025 он хаяанд ирсэн, ЭЗ –н зорилтуудыг биелүүлэх давчуу хугацаа үлдсэн өнөө үед уг хурлаар дэмжлэг орж ирнэ гэсэн хүлээлт зах зээл дээр улам нэмэгдээд байна.
- Хятадын Ардын Банк 10 –р сард 200 тэрбум юанийн ЗГ –н бонд худалдан авчээ.
- Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 1.57% -н өсөлттэй байна.
Баасан гарагийн 12:00 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс 1.57% өсөж 20,670 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 0.79% -р өсөв, эх газрын Хятадын “CSI 300” индекс 0.87% -рөсөв. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 2.28% -р унав, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.63% -р унав, БНСУ -н “KOSPI” индекс 0.02% -р өсөв, Тайваны “TAIEX” индекс 0.46% -р унав.
Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Онцлох хөдөлгөөн: TENCENT /0700.HK/ 4.15% өсөж 421.40 HKD, MEITUAN /3690.HK/ 3.89% өсөж 189.60 HKD, LI AUTO /2015.HK/ 7.07% унаж 99.80 HKD хүрсэн.
Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 1.57% -нөсөлттэй байна.
БНХАУ ЭЗ –н ЗОРИЛТОТ ӨСӨЛТИЙН ТҮВШИН
2024/10/18 –нд зарлагдсан статистикаар БНХАУ –н ЭЗ 2024 оны III улиралд дөнгөж 4.6% өсөж, бүтэн жилийн зорилт болох 5% -с бага гарсан билээ. Тэгвэл Мягмар гарагт “CCTV” -р Xi Jinping ХКНамын удирдах албан тушаалтнуудтай уулзах үеэр “Бид одоо байгаа болон шинэ бүх төрлийн бодлогоо хэрэгжүүлж, 2024 оны сүүлийн 2 сарын хугацаанд хүчин чармайлт гаргаж үр дүнтэй ажиллаж, 2024 оны нийгэм, эдийн засгийн зорилтуудыг биелүүлэхийн төлөө хичээх ёстой” хэмээн хэлсэн байна. Уг телевизийн уулзалтанд ХКН –н Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын Хорооны 7 гишүүд болон дэд ерөнхийлөгч нар оролцож, үзэгчдийн зэрийтэл дунд орон нутгийн засгийн газруудын удирдан албан тушаалтнууд суусан нь онцлог байна хэмээн шинжээчид дүгнээд байна.
Нөгөө талаас дараагийн долоо хоногт Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны хурал болох хуваарьтай. 2025 он хаяанд ирсэн, ЭЗ –н зорилтуудыг биелүүлэх давчуу хугацаа үлдсэн өнөө үед уг хурлаар дэмжлэг орж ирнэ гэсэн хүлээлт зах зээл дээр улам нэмэгдээд байна. Уг хурлаар эдийн засгийг эрчимжүүлэх бодлогын хүрээнд 1.5 – 2.5 их наяд юань хүртэлх дүнтэй засгийн газрын бондыг нэмж батлах боломжтой хэмээн Хятадын Ардын Банкны бодлогын зөвлөх энэ Мягмар гарагт хэлсэн байна. 2024 оны эхний есөн сард БНХАУ –н нийт төсвийн зарлага /”general public spending”/ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2% -р өссөн, засгийн газрын зардал /”government fund spending”/ 8.9% -р буурсан байгаа нь харгалзах 2024 оны зорилт болох 4% болон 18.6% -н өсөлтөөс даруй доор түвшинд байна.
ХЯТАДЫН АРДЫН БАНК
Пүрэв гарагт БНХАУ –н төв банкнаас өнгөрсөн 10 –р сард 200 тэрбум юанийн дүн бүхий ЗГ –н бондыг худалдан авч “банкны системийн хөрвөх чадварыг зохих түвшинд хадгалж, эдийн засгийн мөчлөг сөрсөн зөөлөн мөнгөний бодлогоо хэрэгжүүллээ” хэмээн хэлжээ. Өмнөх 9 –р сард Хятадын Ардын Банкнаас мөн 200 тэрбум юань орчим дүнтэй ЗГ –н бондыг хоёрдогч зах зээл дээрээс худалдан авсан байна. Ийнхүү Хятадын Ардын Банкны эзэмшиж буй ЗГ –н бондын нийт хэмжээ 7 –р сард 1.52 их наяд юань, 8 –р сард 2.03 их наяд юань, 9 –р сард 2.26 их наяд юань болж тогтмол өсөж байна.
Бүтэн 20 жил завсардаад байсан уг төрлийн мөнгөний бодлогын хэрэгслийн БНХАУ –н төв банк 8 –р сараас албан ёсоор эхлүүлсэн билээ.
ЧУХАЛ СТАТИСТИК
NBS PMI – Purchasing Managers Index гэдэг нь аж ахуй нэгж байгууллагуудын менежерүүдийн худалдан авалтын индекс юм. Энэхүү үзүүлэлт нь эдийн засгийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг тоон үзүүлэлтээр илэрхийлэн сар бүр хэмждэгээрээ онцлогтой. Уг индекс 50 –с доош бол уналт, 50 –с дээш бол эдийн засгийн тэлэлтийг илэрхийлдэг. Тухайн үзүүлэлтийг БНХАУ –н Үндэсний Статистикийн хорооноос 700 гаруй байгууллагуудаас асуулга авч, тухайн сарын эцсээр тооцож зарладаг.
Caixin PMI гэдэг нь Хятадын бизнесийн мэдээ судалгааны агентлаг Caixin –с гаргадаг Caixin PMI индекс юм. Уг индексийн нэг онцлог нь судалгаанд оролцож буй байгууллагуудын нэлээдгүй хэсэг нь Хятадын зүүн өмнөд эргийн бүсэд байдагт оршдог ба тэр утгаараа тухайн бүсэд байршилтай бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа сайжрах нь индексийг өсгөх нөлөө үзүүлдэг. Сар бүр ойролцоогоор 430 гаруй байгууллагаас асуулга авч, тухайн сарын эцэс эсвэл шинэ сарын эхээр тооцож зарладаг байна.
Өнгөрсөн Пүрэв гарагт БНХАУ –н ЭЗ –н 10 –р сартай холбогдсон хамгийн эхний чухал статистик болох“PMI” индекс зарлагдлаа. Өнгөрсөн 10 –р сарын эхээр Бээжингээс зарлагдсан дэмжлэгийн нөлөөгөөр Хятад дахь үйлдвэрийн үйл ажиллагаа сэргэж, сүүлийн 5 сар дараалан хумигдаад байсан аж үйлдвэрийн салбар сэргэж эхэлж байна. Тухайлбал аж үйлдвэрийн салбарын “PMI” индекс 50.1 гарч хүлээлт болон өмнөх 9 –р сарын үзүүлэлт 49.8 –г давж, 50 –с дээш гарсан буюу уг салбарын үйл ажиллагаа тэлж буйг илэрхийллээ. Аж үйлдвэрийн салбарын “PMI” индекс дотор тооцогддог шинэ захиалгын индексийн хэмжээ өнгөрсөн сард өссөн бол шинэ экспортын захиалгын индекс сүүлийн 8 сарын доод түвшинд очсон байна. Энэ нь АНУ –н сонгуулиар Donald Trump сонгогдож, БНХАУ –н экспортын тариф өсөх айдастай холбоотой хэмээн шинжээчид дүгнээд байна.
Нөгөө талаас барилга болон үйлчилгээний салбарыг хэмждэг аж үйлдвэрийн бус салбарын “PMI” индекс 50.2 гарч мөн л уг салбар тэлэлттэй буйг илэрхийлсэн байна.
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
Дараагийн долоо хоногийн Даваа гарагаас Баасан гараг хуртал БХАТИХ –н Байнгын Хорооны хурал болох хуваарьтай байна. Уг хурал дээр зах зээл анхаарлаа тавиад байна.
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.